Тоос татуулан зогссон машинаас цэцэгтэй даашинз өмсөж сүрлэн малгай тохсон эмэгтэй, энгийн подволк, шорт өмссөн эрэгтэй бууж ирэхэд холоос хурдан хурдан жийх хөвгүүд хажууд нь ирэн зогслоо.
-Ээж, аав!!!
Жэй ээж рүүгээ гүйн үнсүүлээд аавдаа үнэрлүүллээ. Жэй-н ээж тэндээс харан зогсох Жонвон руу инээмсэглэн "Жонвон хүү сайн сууж байсан уу?" гэхэд хүү хариуд нь толгой дохин мэндлэв.
-Ахаа, би ингээд явъя даа! Хагассайнд сандал дээрээ уулзацгаая...
Жонвон ийн хэлээд буцан гэр рүүгээ алхахад Жэй ардаас нь гараа даллаад "Жоохон байж байгаад явахгүй байсан юм байх даа?" гэлээ.
2021.07.31, Бямба гараг
Халуун нар ээн, танил болсон царцаа дуугарч Жонвон гараараа царайгаа сүүдэрлэн ихэд дургүйлхэн сууна. Халууцаж ядахын дээр хүн хүлээнэ гэдэг чанга шүүдээ!
-Би л дандаа араас нь гүйж байгаа юм шиг байх юм...
Түүнийг есөн шидийн юм бодох зуур ногоон цамц, улаан өмдтэй Жэй уртаа гэгч нь зүйл барьчихсан хажууд нь суулаа.
-Амандаа үглээд л байж байх юм аа.
-Хүүе, та чинь юун өнгөлөг болчихоов?
Ихэнхдээ хар хувцасладаг түүнийг өнөөдөр ийм өнгийн хувцас өмссөнг нь гайхахгүй байж чадсангүй. Жэй хариуд нь толгойгоо майжаад "Ээж өмс өмс гээд ээ" гэлээ.
-Энэ юу юм?
Өнөө барьсан уртаа гэгч нь зүйл рүү заахад Жэй түүн рүү цэнхэр өнгөтэйг нь сарвайгаад "Эрвээхий баригч" гэхэд Жонвон хачин царайлсаар хөмсөгөө зангидлаа.
-Та юу яриад? эрвээхий ч гэсэн амьтан!
-Эрвээхий өөрөө 7 хоногийн настай амьтан, тэгээд ч барьчихаад буцаагаад гаргана шүү дээ...
Жонвон амьтан ална гээд их л гайхсан бололтой сая л атиралдсан хөмсөг нь тэнийн торыг нь авлаа. Тэд босон нэг тийшээ алхлах бөгөөд Жэй тасралтгүй ярих аж. Харин Жонвон түүнийг анхааралтай сонсонгоо ярих болгонд нь цорвойх түүний хошуу, нухацтай царайлах хөмсөг нүд, чулуун дээр хальт мулт далий гишгэх алхаа гээд бүгдийг ажин сэтгэлдээ камер шиг буулган авч байв.
-Эрвээхий ихэнхдээ худаг, горхи, гол зэргийг бараадаж нисэлддэг. Нойтон, чийгтэй газарт дуртай байх л даа. Seattle-д эрвээхий их байдаг байсан даа. Би өнгө өнгийн далавчийнх нь зургийг дардаг байсан юм. Тийм болохоор олон эрвээхий харахын тулд өмнө нь очсон горхи орцгооё!
Нэлээн удаан алхсаар өндөр өвс намсаж, тачирхан болохын зэрэгцээ горхины хоржигнох чимээ сонстож эхэллээ.
Хоёул гүйн горхины усанд гараа дүрцгээн жаахан ч болов сэрүүцнэ.
-Анх энд ирсэн санаанд орчихлоо...
Жонвон санаа алдсаар ийн хэлэхэд Жэй хариу үл дуугарна. Үүнд нь Жонвоны багахан дургүй хүрэх аж. Жэй-г өөр зүйлийн талаар ярьдаг шигээ ам уралдаад тэр өдрийн талаар дурсан ярих байх гэж бодсон ч төсөөлснөөс тэс өөр байсанд. Яагаад дандаа Жонвон л өдөр, цаг, минут бүхэнд ач холбогдол өгч байдаг юм бол?
-Яагаад юу ч дуугарахгүй байгаа юм? Ер нь та надад дургүй юм уу? надтай байх дургүй юм бол хэлэх хэрэгтэй шдээ! яагаад намайг араасаа гүйлгээд байдаг юм, чамтай уулзмааргүй байна гэвэл би гуйхгүй.
Энэ удаа тэр тэвчсэнгүй сэтгэл доторхоо амнаасаа унагачихлаа. Жэй юу ч дуугаралгүй түүн рүү гайхан харахад "Бас л үл тоож байх шив, хэрэггүй ээ би явлаа!" Жонвон ийн орилоод Жэй-г орхин гүйлээ. Жэй түүний араас гүйсэнгүй. Учир нь тэрний чулуудсан үгсийг ойлгож дийлэхгүй байсан юм.
Эгц дээрээс тусах нар аажмаар доошилсоор уулны цаанаас хальтхан үзэгдэх үеэр Жонвон хүү чанга чанга дэвсэлсээр хаалгаа татан ээж аавынхаа асуултанд ч хариулалгүй өрөө рүүгээ гүйн орлоо.
Ор руугаа үсрэн хэвтээд бор бамбарууштай дэрэндээ нүүрээ наан тийчилж гарав.
-Юу гээд хэлчхэв дээ... яг солиорсон байх аа би! яагаад гэнэт уурлаад хүрээд ирэв ээ? одоо ах дахиж надтай уулзахгүй байх даа...
Хэсэг орон дээрээ тийчилж толгой руугаа дэрээр цохьсоны эцэст ширээн дээрх үзэсгэлэнтэй наран цэцэг рүү харж санаа алдчихаад буцан нүдээ анилаа...
-Би ахад сайн болчихсон юм байх даа???
chareun: Жонвон хүү сайн гэдгээ одоо л мэдээд байх шиг байна аа, та нар нэг хэлээд өгөөч цаадах даа!!🥹 Бичвэр маань 6-7 хэсгийн дараа дуусах гэж байна😜
KAMU SEDANG MEMBACA
64 ӨДРИЙН САНДАЛ
Fiksi Penggemar-Би танийг хэзээ ч мартахгүй ээ... -Би ч бас чамайг мартахгүй ээ.