[05] IN YOUR EYES

128 25 8
                                    

"Намайг ганцааранг минь орхихгүй байж болох уу Жонгүк?"

Арайхийж тайвширсан Тэхёныг өрөөнд нь оруулан хөнжлөөр хучсаар явах гэхэд нь тэр Жонгүкийн цамцны үзүүрээс зөөлхөн татсаар ийн шивнэх аж.

Жонгүк чимээгүй л эргэж харан нүдээ анин хэвтэх Тэхёныг ширтэнэ. Ганц дусал нулимс хацрыг нь норгосон харагдах бөгөөд түүний амьдралдаа харж буй хамгийн гунигтай нэгэн шиг л мэдрэмжийг өгөх аж.

" Би чамайг орхиогүй ээ Тэхён. Хажуу өрөөнд чинь байж л байна" гэсээр тэр хөнгөхөн инээмсэглэх үед Тэхён түүний цамцнаас бүр л илүү татна.

" Хажууд минь байгаад өгөөч. Би ахиад ганцаараа байхыг хүсэхгүй байна"

" Англид байхдаа ч, арван жилд байхдаа ч, насанд хүрсэн ч ганцаараа байсан. Одоо, ядаж одоо л хажууд минь хэн нэгэн хэрэгтэй байна"

Гэсээр тэр нүдээ арай ядан нээсээр Жонгүкрүү ширтэнэ.

Жонгүк чимээгүй л санаа алдан өрөөний хаалгыг хаасаар Тэхёны хажууд ирж хэвтэн тунчиг зөөлнөөр тэвэрлээ.

Тэхёнд харин түүний тэвэрлүү улам илүүтэй шургаж хэрэв тэр чаддаг бол эд эс бүхнээрээ Жонгүкийн цээжинд шингээд орчихыг хүсэх шиг.

Тэгэх юм бол.. ядаж л тэр бага ганцаардах уу гэлтэй.

-EGOIST-

Утас чичирхийлэх чимээнээр Тэхён арай ядан нойрноосоо сэрлээ. Хамаг толгой нь эргэж, дотор нь тунчиг тавгүй байх бөгөөд дээрээс нь нэмээд тэр хачин их халууцах мэдрэмжээр нүдээ нээлээ.

Дөнгөж үүр цайж байгаа бололтой өрөө бүхэлдээ цэнхэр өнгөнд хучигдсан байх аж.

Харин түүний хажууд Жонгүк тунчиг тухгүй байрлалтай орны захад шахам унтах ажээ.

" Жонгүк..?" Өөрөө өөртөө л дуулдах төдий ийн шивнээд тэр толгойгоо барин үл мэдэг өндийгөөд унтаж байгаа Жонгүкрүү тээнэгэлзсэн харцаар харах юм гэнэ.

Өчигдөр шөнө болсон үйл явдлууд бага багаар түүний толгойнд орж ирэх бөгөөд, тэр хачин өрөвдөлтэй төрхөө санан санаа алдсаар духаа алгадна.

" Хараал идэг Тэхён. Ахиж уухгүй! Ахиж хэзээ ч алкохол хэрэглэхгүй!!" Гэж тэр ичиж бантсан өөртөө ширүүхэн ийн сануулаад дээш харан тэрийн хэвтлээ.

Их уусныхаа маргааш тэр үргэлж л өглөө эрт сэрчихдэг. Олигтой унтаж чадахгүй сэрчихдэг бөгөөд дандаа л ямар нэгэн болохгүй зүйлс хийчихсэн байдалтай нүдээ нээдэг нь зуршил шиг л.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 03 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

EGOISTWhere stories live. Discover now