[03] I LOVE YOU

88 26 5
                                    

" Чи үргэлж л бодлогоширдог. Чимээгүй суудаг"

Буйдан дээр тухлан суунгаа хар өнгөтэй хараацай шувууны зурагтай ном унших Кимийн ардаас Жонгүк гарч ирсээр ийн хэлэх аж. Харин Ким хөнгөхөн инээмсэглэн Жонгүкийн гараас атгах ажээ.

" Дэлхий дээр нэг онцгой шувуу байдаг юм байна" гэсээр тэр инээмсэглэх үед Жонгүк түүний хажууд ирж суун мөрийг нь налаад анхааралтай сонсоно.

" Ямар шувуу юм дээ?"

" Нисэж байгаа шувууд дээр ачаа нэмэх тусам тэд доошилж, ачаа нэмэгдэх тусам нисэж чадахаа больдог. Харин илүү олон ачааг нэмэх тусам улам илүүтэй өндөрт нисдэг тийм онцгой шувуу"

Гээд Ким шилээ тайлан инээмсэглээд Жонгүкийн гарыг үнссээр нүдрүү нь харлаа. Жонгүк инээд алдсаар Кимийн уруул дээр нь үнсэн

" Юу гэдэг шазруун шувуу вэ?" Гэсээр жаахан хүүхэд шиг инээд алдах үед нь Ким түүнрүү ширтээд

" Хүн гэдэг шазруун шувуу юм гэнэ" гээд гартаа байх номоо ширтээд

" Хүн гэдэг тэр шувууны нуруун дээр ирэх ачаанууд бол мэдлэг, мэдрэмжүүд бас дурсамжууд. Харин тэр бүхэн илүүтэй нэмэгдэж тэр бүхэн илүүтэй зузаан болох тусам тэр шувууны далавч илүү их хүчирхэгжиж хамгаас өндөрт нисдэг гэнэ. Гайхалтай биш байна гэж үү?" Хэмээгээд тэр Жонгүкийн нүдрүү хааяахан үзэгддэг өнөөх гэрэлтсэн харцаараа харах аж.

" Сонирхолтой түүх байна"

" Тийм ээ. Нээрэн л бид үнэхээр шувууд байсан бол, нээрэн л бидэн дээр ирэх тэр хүнд даацын ачаанууд мэдлэг бас дурсамж байсан бол, бид нэгнээсээ илүүтэй өндөрт нисэхийн тулд маш ихээр хичээх байсан байх даа." Гэх үед нь Жонгүк хөнгөхөн инээмсэглэн

" Илүү их зүйл суралцаж илүү их дурсамж цуглуулаад л уу Ким?"

" Тийм ээ. Хамгийн өндөрт нисэх тэр шувуу болохын төлөө"

" Гэхдээ хэрвээ чи ийм шувуу байсан бол надтай хамт нисэхийн тулд зарим зүйлсээ доош хаях байсан уу?" Гээд Жонгүк сониучхан гэрэлтсэн нүдээр Кимийг ширтэх аж.

Ким харин өрөөсөн хөмсгөө тунчиг сэтгэл татмаар өргөөд түүнрүү сониучирхан ширтэнэ.

" Юу гэсэн үг билээ?"

" Зүгээр л, зүгээр л би ихэнхдээ хичнээн суралцсан ч чамайг гүйцэх ухаантай болж чадахгүй мэт санагддаг, бас хичнээн олон дурсамж цуглуулсан ч чамд байсан шиг тийм дурсамжыг олж чадахгүй санагддаг. Тэгээд л...чи намайг орхиод өндөрт ниссээр байдаг"

EGOISTWhere stories live. Discover now