[01]HEAVINLY DELUSIONAL

123 7 2
                                    

"Салцгаая"

Хэн нэгний үүдний өрөөнд зогсох залуу хөвгүүн хоосон хоолойгоор ийн хэлнэ. Харин түүний урдаас харан зогсох ахимаг насны эр гайхсан байртай түүнийг ширтэх аж.

" Би танд хэтэрхий хайртай болчихож ээ ноён Ким. Тиймээс хэцүү байна"

"Юу?"

"Энд" гэсээр залуу хөвгүүн цээжин тушаагаа заан

" Энд ирээд байгаа өвдөлтийг би тэсэж чадахгүй нь. Тиймээс ингээд дуусгацгаая"

Гэсээр тэр илэрхийлэмжгүй харцаар гуч эргэм насны эрийн нүдрүү ширтлээ. Өнөөх эр одоо ч гайхширсан байртай зогсох бөгөөд эцэст нь нэг юм ойлгосон мэт хоосон санаа алдана.

" Жонгүка. Юу гээч—"

"Хэрэггүй дээ ноён Ким. Хийсэн бүх зүйлд тань баярлалаа" гэсээр тэр сүүлчийн удаа түүнд албархуу гэх чинь бөхийсөөр үнэтэй байрны хаалгыг гаднаас нь хаалаа.

Чамин тансаг коридор түүнийг дөрвөн талаас нь хүйтэн илчээр төөнөж хачин бүүдгэр харанхуй улам илүүтэй бүүдийчих шиг л санагдана.

Илэрхийлэмжгүй төрх гарган арай ядан хөлөө зөөсөөр тэр том орон сууцны орцноос нь гарч ирлээ. Гадаа цаг агаар хэтэрхий сайхан байх бөгөөд тэр чимээгүй л санаа алдан байрны гадаа байх саравчруу харлаа.

Хайрттайгаа юу ч юм ярин инээлдэн суудаг байсан саравч, заримдаа муудалцчихсан хоорондоо юу ч ярихгүй чимээгүй л тамхилан суудаг байсан тэр саравч.

Одоо дотор нь хэдэн хүүхдүүд тоглох бөгөөд түүний сэтгэл улам л илүүтэй хоосорчих шиг санагдана.

Хаврын жиндүүхэн салхи салхилж түүнийг багахан дааруулахтай зэрэгцэн тэр хоосон санаа алдсаар урагш алхлаа. Хөлнөөс нь ямар нэгэн зүйл тушаад, араас нь хэн нэгэн чангаагаад ч байгаа юм шиг тарчлаантай мэдрэмжээ тэр арай ядан үл тоох ажээ.

Хоосон харцаар урагш харан алхсаар л байлаа.

Удалгүй...

Түүний ард тасхийсэн чимээ гарч хамаг биеийг нь хүйтэн агаар хучаад авчих шиг л мэдрэмжээр тэр цочисхийн байрандаа зогсох юм гэнэ.

Гар нь хөлөрч, хөл нь чичирсээр тэр бага багаар эргэж харлаа.

Найман давхрын өндөрт байх хайртай залуугийнх нь гэрийн тагт.

Хөшиг нь намиран хийсэх тэр тагтан дээр түүний хэнээс ч илүү бөөцийлж хайрлаж ирсэн эр инээмсэглэн зогсдог байжээ.

EGOISTWhere stories live. Discover now