TITLE ONE

297 33 4
                                    

Introduction

Чиний төлөө бүгдийг нуусан болохоор намайг битгий зэмлэж гомдоогоорой.

'⎚⩊⎚' -✧

- хөөе! Хаана байгаа юм? Захирлыгаа хүлээлгэдэг нарийн бичиг анх удаа харж байна!

    Утасны цаанаас нохой шиг хуцаж байгаа түүний яриаг арын суудалд байсан нэгэн ч сонсохоор байна.

    Бурхан минь. Пак Сонхүны амыг нь хамхиулах боломж гаргаж ирвэл алдахгүйгээр амыг нь хамхиулахаа амлая.

     Инчон руу явж байгаа автобус хэтэрхий удаан дээрээс нь гадаа бороо хувингаар цутгаж байгаа юм шиг л орж байгаа болохоор дэмий автобус дотор яаран суух нь надад дэндүү тэнэг санагдаж байгаагаас өөр асуудал байгаагүй юм.

     Сонхүны над руу залгасан 10 дахь дуудлага. Би цагтаа амжиж очихгүй бол тамд байсан ч араас ирж амь нэхэх байхаа. Ядаргаатай амьтан.

- даргаа. Гадаа бороо их-

- нислэгнээсээ хоцорвол өөрөө аргаа олоорой Нам Сүгён!

Тэр ингэж хэлээд утсаа тасалчихсан. Хүйтэн сэтгэлтэй амьтан!

Хамаг ачаагаа чирэн дутуу нойрмоглосоор онгоцны буудал дээр гүйн ирэхэд Сонхүн аль хэдийн ирчихсэн өнөөх өтгөн хар хөмсгөө зангидан зогсоно.

Би түүний нарийн бичиг болохоос биш ачаа барааг нь зөөдөг зөөгч биш юмсан!

- товлосон цагаасаа уул нь хоцордоггүй ч энэ удаа 20 минут хоцорлоо.

Тэр ингэж хэлчихээд намайг ачаатай минь хамт хаяан онгоц руугаа орох нь тэр. Заримдаа Пак Сонхүныг дагздаж авж болдог бол мөн сайхан аа!

Гэхдээ би тэвчих болноо. Чамайг хааяа дэндүү өрөвдөх юм.

***

- очоод уулзалт байхгүй биз дээ?

Сонхүн нааш нэг хялам хийчихээд зангиагаа янзлах бол цаана сууж байсан охид эмэгтэйчүүд түүн рүү нүд унагаана.

- байсан ч цуцалчихаарай. Маргаашнаас уулзалтууддаа орьё.

- ойлголоо.

Бүхэл бүтэн компанийн захирал байж найз охинтойгоо уулзана гээд бүх уулзалтаа цуцалдаг найз залуу олж авчих юм бол ажлаас гарах өргөдлөө нүүр лүү чинь шиднэ дээ!

- сайн амраад аваарай. Маргаашнаас хэцүү өдөр хүлээж байгаа шүү.

- ойлголоо.

Тэр уруулынхаа үзүүрийг өргөн инээгээд толгойгоо дохилзуулан наашаа харан намайг хэсэг ширтээд "өглөө юм идсэн үү? Би юм идээгүй болохоор жаахан өлсөөд байх шиг байна."

- идээгүй ээ. Гадаа бороо орж байсан болохоор гарах цагаасаа маш эрт гарчихсан! Өөрөөс чинь болоод!!!

Сүүлийн өгүүлбэрээ амандаа бувтнахад сонсчихсон бололтой инээмсэглэн "би хоол захиалчихья. Идчихээд унтаарай." хэмээлээ.

Бодоод байхнээ, би дусал ус ч уугаагүй гарч ирсэн юм байна. Айлгаж сүрдүүлсэн хүн нь хэн билээ дээ.

- чи ингэхэд найз залуутай юу?

- байхгүй ээ.

Уруулаа жимийн толгой дохичихоод захиалсан стекнээсээ чимээгүйхэн иднэ. Байсан ч энэнд ямар хамаа байхав дээ. Дандаа илүү харж билүү долооно.

- танай найз охин яажшуухан байна даа?

Сонхүны нэргүй зарц борлогоороо би л найз охин дээр нь бэлэг сэлт аваачиж өгдөг юм. Дэндүү үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Харин би... зүгээр л нэг энгийн эмэгтэй. Түүний хажууд харьцуулагдамгүй нэгэн.

- Вонён... жаахан стресстэй байгаа байхаа.

Тэр ингэж хэлчихээд хоолойгоо засан чимээгүй болчих нь тэр. Хаягдчихаагүй бол ч яамай. Үгүй ер нь ийм дээрэлхүү амьтан хаягдсан ч яадаг юм.

        Би чам шиг хүмүүсийг яадаг гээч? Амьдралааc нэг мөсөн нясалдаг юм.

- салчихаагүй л бол яахав дээ.

- маргааш сүүлийн уулзалт ч байж магадгүй. Тийм болохоор...

Маргаашнаас л тэд ганц бие үлдэх үү аль эсвэл хослон жаргах уу гэдгээ шийдэх юм байна.

Салчихвал надад л амар биз. Өдөр болгон бэлэг зөөж, барлаг болж байснаас арчаагаа алдаж уйлж унжиж суухыг нь харах нь хамаагүй дээр!

STRAWBERRY & CHOCOLATE - Park SunghoonWhere stories live. Discover now