'⎚⩊⎚' -✧
Сонхүн маш удаан бодож байж гаргасан шийдвэрээ даган Вонёны нүүр лүү шийдэмгий харах бол Вонён аль хэдийн гадарлачихсан өөрт нь өгсөн цагийг эргүүлж тойруулж үзнэ.
- салья гэж байгаа юм биз дээ?
Вонён хөнгөн инээгээд " тэгье ээ. " гээд цүнхээ шүүрч аван Сонхүныг хүнгүй шахуу кафед үлдээлээ.
Сонхүныг буудаллаа ирэхэд Сүгён байсангүй тул багахан санаа нь зовов. Хаана юу байдгийг сайн мэдэхгүй байж яагаад гараад явчихдаг байнаа гэсэн бодол Сонхүны толгой дээр шувуу шиг эргэлдэнэ.
" Нам Сүгён. Шууд компаны салбар луу ирээрэй."
Тэр ийн мессеж биччихээд ярвайсаар хувцсаа солин компани руугаа явлаа.
Буудлын гадаа хар машин ирж зогсон Сонхүныг аван цааш явах бол араас нь хар машин ирж зогсон Сүгёныг буулгав.
- юу вэ? Шууд компани руу ир чихшиг. Сална барина, уулзалтаа цуцал гээд байсан нь хэн билээ дээ. Хэмээн амандаа хэсэг үглэсээр такси барихаар гараа өргөн зогслоо.
Хагас цагийн дараа Сүгён амьсгаадсаар компанын хаалгаар орох бол Сонхүнаас дахин нэг мессеж ирнэ.
" Хурдан хурлын өрөөнд ир. 5 минутын дотор ирэхгүй бол чамаас болж хурал цуцлагдана шүү."
СҮГЁНЫ ТАЛААС
Компани хэр том билээ? Хурлын өрөөг ч зааж өгөөгүй байж 5 минутын дотор ир гэдэг чинь арай хэрцгий бус уу. Найз охиноосоо салсан уураа надад гаргаад байгаа юм уу хаашаа юм гэж бодсоор цаш алдахгүйн тулд гүйж эхэллээ.
Солонгост байдаг салбар шигээ санан бушуухан баруун жигүүр лүү гүйж хоёр давхар луу шат алгасан барин гүйсээр азаар хурлын өрөөгөө олов.
- орж болох уу?
Хаалга хөнгөн тогшин толгойгоо цухуйлгасаар асуухад Сонхүн болон хуруу дарам цөөн хүмүүс сууж байв.
Гүйж очин Сонхүны хажууд суугаад амьсгаагаа дарах гэж хичээх бол өнөөх өтгөн хар хөмсгөө зангидчихсан сууж байх нь тэр.
Ядаргаатай дарамттай хүн шүү.
- хурал эхэлхэд бэлэн боллоо.
Халзан толгойтой, хар хослол өмссөн нэгэн ингэж хэлээд над руу нэг харчхаад урд гаран зогсов.
YOU ARE READING
STRAWBERRY & CHOCOLATE - Park Sunghoon
FanfictionШоколад гүзээлзгэнэ хоёрын төгс хослолыг мэдэрхийг хүсвэл наашаа хандаарай~