Онгоц газардахад хэдэн хором дутуу байлаа. Харин Сүгён бөх гэгч нь Сонхүны мөрийг дэрлэж унтах бол Сонхүн түүнийг үл тоон дэлгэцэн дээрх бичлэгээ үзэн суух нь дуртай байгааг нь илэрхийлэх аж.Сүгёныг ажилд авсанаас хойш Сонхүн түүнд бага багаар бүр чимх чимхээр татагдаж байсан ч өөрөө тэр сэтгэлээ үгүйсгэж түүнд хатуу хүйтэн ханддаг байв. Гэлээ ч найз охинтой болохоор маргааш эцсийн цэгээ тавихаар шийдсэн нь энэ.
- онгоц удахгүй газардах тул бүгд ачаа бараагаа авна уу.
Сүгён энэ чимээгээр сэрэн Сонхүн рүү нэг түүний мөр лүү нэг хяламхийгээд "уучлаарай." гэж дуртай дургүй амандаа бувтнах аж.
- уучлаарай гэнэ шүү. Би энэ хүрмийг чухал өдрөө өмсөх гэж зөндөө хайрласан байхад чиний шүлс энд гол татуулан урсаж байна!
Сонхүн ингэж хэлээд түүн рүү хялалзахад Сүгён нүдээ эргэлдүүлэн цаас аван чанга гэгч нь түүний мөрийг арчиж өгнө.
- дургүй байгаа бол больж болно шүү!
Түүний энэ үгэнд бүсгүй нэлээд зэвүүрхсэн байдалтай түүн рүү хялам хийгээд "болчихлоо! Өөрөө намайг унтаж байхад түлхээд ч болтугай холдуулаагүй байж." гэсээр амандаа үглэн цааш бослоо.
Харин Сонхүн үг үл дуугаран түүнийг шоолон инээнэ.
Тэд Америкагийн Тексас мужид байрлах буудалдаа очлоо. Тексас муж Солонгосыг бодвол нарлаг дээрээс нь халуун байсан тул Сүгён өглөө зуд болж байгаа мэт хувцасласандаа битүүхэн харамссан бөгөөд түүний шанаанаас хөлс чийхаран урсах аж.
- халуун байна уу?
Сонхүн түүн рүү санаа зовонгуй асуухад Сүгён түүн рүү "ямар новш нь вэ, хэзээ ингэдэг болчихсон юм?" гэсэн харцаар харлаа.
- үгүй ээ. Гоё байна.
Шанааных нь хөлс урсаж хамар дээр нь хөлс бурзайсныг харсан Сонхүн түүнийг шоолоод "май. Зөрүүдлээд байлгүй наадхаа авахгүй бол ачаатай чинь хамт хаяад явчихна шүү."
Сүгён түүнийг нь аван "баярлалаа." хэмээгээд нүүр дүүрэн инээмсэглэх аж.
Их үдийн нар гадаа хэвийн хүмүүс хөл хөдөлгөөн ч өмнөхөө бодвол ихэсчээ. Тэд Солонгосоос шөнө шахуу гарсан болохоор одоо зугаалах цагтай гэсэн үг юм.
- буудалдаа ирлээ.
Жолооч ингэж хэлээд буудлын ажилчинд ачаануудыг нь өгөөд өнөөх хоёр хэрүүлч гайхлуудыг буулгалаа.
YOU ARE READING
STRAWBERRY & CHOCOLATE - Park Sunghoon
Fiksi PenggemarШоколад гүзээлзгэнэ хоёрын төгс хослолыг мэдэрхийг хүсвэл наашаа хандаарай~