TITLE FOUR

96 17 5
                                    


'⎚⩊⎚' -✧

- тэр новш хэн болчхоод ингээд байгаа юм?

Сонхүн тольний урд ууртай гэгч нь сэтэрсэн уруулаа тольдон зогсохдоо надаас асуулаа. Ямар үнэнээ хэлэлтэй нь биш. Тэгвэл би бараг зодуулах биз.

- зүгээр л... танил байгаа юм.

- танил гэхээрээ тэгж хамаагүй байдаг юм уу?

Одоо Сонхүны уур надад хүртэл мэдрэгдэж байхыг бодвол нэлээн уурласан байх нь. Бүр дээрээс нь халамцуу шүү.

- битгий газар мэдэхгүй байж ийш тийшээ гараад бай. Саяных шиг тэнэг юмнууд зөндөө байгаа!

Одоо нэг үг дуугарвал толгой түрийгүй загинуулахаа мэдсэн болохоор чимээгүй л доошоо харан зогслоо.

- би шархыг чинь цэвэрлээд өгье.

Зодолдохгүй асуудлаас цэвэрхэн гарч болох байтал энэ эрчүүд яагаад сав л хийвэл духаа нийлүүлээд зогсчихдог байна. Цэцэрлэгийн хүүхдүүд ч энэ хоёр шиг зодолдохгүй дээ.

Өрөөнөөсөө эмийн жижигхэн хайрцаг барьж гарч ирээд урд суулаа. Архины халуунаас болж нүд нь сүүмийсэн байх аж.

- яах гэж зодолддог байнаа. Энэ дээр чинь сорви үлдвэл яах юм?

- тэгээд яах юм?

Шархаа томоотой гэгч нь цэвэрлүүлээд суух бөгөөд хааяа хааяахан хөмсгөө зангидна.

- ер нь заавал жаахан хүүхдүүд шиг зодолдох хэрэг байдаг юм уу. Ерөөсөө том болохгүй юм аа.

Сонхүн над руу нэг хялалзаад гомдсон аятай хошуу нь цорвойж ирэн " тэгж ярих юм бол би бараг зодоогүй шүү." гээд хошуугаа бага зэрэг унжуулна.

Хөөх, амьд яваа насандаа энэ ааштын ийм талыг харах гэж. Алтан аяганаас ус уусантай тэнцэх байх даа.

- одоо энд чинь сорви тогтвол яах юм?

- тогтно л биз.

Намайг амандаа шогшроод толгойгоо сэгсэрхийг харчихаад хөнгөн инээлээ.

- чи гэмтээгүй бол сорви ч энүүхэнд байнаа.

Би гэмтсэн гэх нь хаашаа юм. Үгүй гэх нь ч хаашаа юм. Ядаж байхад эд нар зодолдохоороо ухаан мэдрэлээ алдчихдаг болохоор хоморгонд нь нэг хоёр цохиулах нь ч цохиулсан шүү.

    Намайг санаа аллан үргэлжлүүлэн түүний шархыг нь цэвэрлэхэд Сонхүн нэгийг санав бололтой "чи нээрээ зүгээр юм уу?" гээд эргүүлж тойруулж харлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 05, 2024 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

STRAWBERRY & CHOCOLATE - Park SunghoonWhere stories live. Discover now