3.

398 78 24
                                    

Чийглэг хэдий ч сэрүүхэн уур амьсгал, бүрхэг тэнгэр. Удахгүй бороо орох бололтой. Яагаад ч юм өнөөдрийн цаг агаар Сүхёг шиг мэдрэгдэж байна.

Засмал замын хоёр талаар шигүү ургасан модод айдас төрүүлэм санагддаг юм. Модон дунд нэг ёрын зүйл байх шиг, тохиромжтой цагаа хүлээгээд гэтэх шиг. Гэсэн ч тэр хажууд минь байгаа учраас аюулд ороод ч хамаагүй түүний ханагар өргөнд цээжинд наалдмаар. Утгагүй олон бодлуудаас минь Сүхёгийн гүн, баргил хоолой салгав.

“Тараад залгаарай.”

“Ойлголоо.”

⋆⋆⋆

Хичээлийн цаг нэг л мэдэхэд дуусч, би Сүхёгийн машинаар гэртээ хүргүүлж байлаа. Өнөөдөр бид оройн хоолоо түүний гэрт идэхээр болсон ба замдаа аав ээжтэй өнөөдөр хэр байсан гэх зэргийг ярилцаад яг л дуусахтай зэрэг машин зогсож, гэрт нь ирлээ.

Гэр нь энгийн хэрнээ чамин, голцуу хар цагаан өнгөөр дагнасан байх ба үйлчлэгч эмэгтэй байхгүй байгаа бололтой. Сүхёг намайг зочны өрөөнд сууж байх ёстойг сануулан өөрөө хоолоо хийхээр явлаа. Түүний хийсэн хоолыг иднэ гэхээр баярлаж байгаа боловч ингээд суугаад байх надад үнэхээр уйтгартай санагдана. Бусдын гэрт дураараа авирлах нь бүдүүлэг хэдий ч яагаад ч юм хоёр давхар луу гарч үзэх нууцхан хүсэл байлаа.

Сүхёгд мэдэгдэхгүй гэсэндээ сэм гэтсээр шатаар гарлаа. Эхний хаалгыг татаад шагайвал түүний өрөө мөн бололтой. Өрөөний голд том ор, нэг ханаар дүүрсэн номнуудаас өөр зүйл олж харсангүй. Хальт сонирхсон болчихоод дараагийн хаалгыг татаж үзвэл цоожтой байх ба тэр тусмаа сонирхлыг минь татаж, нээж үзэхсэн гэсэн бодол минь намайг байж ядуулж байв. Түлхүүр нь Сүхёгд байгаа болов уу? Адын бодол минь намайг эзэгнэх зуур түүний шөрмөслөг, том гар хаалганы бариул дээр байрлах гаран дээр минь буух ба тэр даруйд би цочин өөрийн гараа татаж авлаа. Түүнээс нууцаар гэрийг нь үзэж, бүр болоогүй цоожтой хаалгыг нь татаад зогсож байсанд их л уурласан бололтой. Хөмсгөө илт зангидсаар гүн баргил хоолойгоороо өгүүлэв.

“Эзнийх нь зөвшөөрөлгүй эд зүйл, тэр байтугай гэр оронд нь дураараа байж болохгүй гэж эцэг эх чинь заагаагүй юм уу?”

Хэдий миний буруу ч гэлээ эцэг эхийг минь хүртэл оролцуулж ярьсанд дотор минь гал авалзах шиг л болж, тэр даруй шатаар уруудсаар өөрийн гадуур хувцсаа аван гэрийн зүг явлаа. Өнөөх хүйтэн залуу хүний урманд ардаас минь а ч гэж авиа гаргасангүй.

MIDNIGHT Where stories live. Discover now