4.

420 67 23
                                    

Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд аав ээж хоёрын ирэх өдөр болох нь тэр. Сүхёг шинэ зохиол дээрээ ажиллаж байгаа бөгөөд ойрд тун завгүй байгаа хэдий ч намайг сургуульд минь хүргэж өгч мөн авсаар байсан билээ. Түүний жижигхэн үйлдэл, үгсийг л ажиглахад хэр хариуцлагатай нэгэн гэдгийг нь харж болохоор санагддаг юм. Хэтэрхий хүйтэн хөндий, бүдүүлэг болохоос биш бүхий л талаараа төгс мэт л.

“Сайн явцгааж ирэв үү? Зорьсон ажлаа бүтээж чадсан биз дээ?”

Аав ээж хоёр минь хаалгаар орж ирэх даруйд би шатаар уруудан тэдэн рүү гүйсэн бөгөөд золтой л уначихсангүй. Хөлд орсон цагаасаа л энэ шатаар өгсөж, уруудаж явсан хэрнээ одоо ч унаж тусдаг хэвээр.

“Сайн яваад ирлээ. Миний охин сайн сууж байсан биз дээ?”

Аав ээж хоёр намайг очих үед барьж байсан хайрцагтай зүйлсээ газар тавих бөгөөд үргэлж яваад ирдэг ч анхны удаа юм шиг л нэгэнтэйгээ нялуурдаг талаараа ам хуурайгүй ярилцан, инээлдэж байлаа. Оройн хоолон дээрээ Сүхёгийг дуудаж, талархсан сэтгэлээ илэрхийлэх гэсэн боловч түүний гэрийн харилцуурыг үйлчлэгч нь авч, ойрд их л завгүй, өрөөнөөсөө ч огт цухуйхгүй байгаа талаар нь хэлсэн учраас бид түүнд төвөг удаж зүрхлээгүй юм.

“Сүхёгтой эвтэй байсан гэж найдаж байна. Жаахан ч гэсэн дотно болж чадсан уу?”

Ээжийн асуултанд би гэнэт л будаандаа хахаж, аав надад бушуухан л уух юм дөхүүлэх ба би хоолойгоо зассаар

“Сүхёгийг ямар аймшигтай бүдүүлэг, хүйтэн хөндий нэгэн гэдгийг нь та хоёр мэдэхгүй байна даа. Тэр лав та хоёрын дэргэд жүжиглэдэг байх.”

Миний хэлсэн зүйлсэд ээж хоолойгоо зассаар, аав хоолоо идэхээ больж над руу нухацтай харав.

“Ким Юн. Түүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү. Тэр чамаас олон насаар ах гэдгийг мэдэж байгаа биз дээ? Өнгөрсөн хугацаанд хүндэтгэлгүй ярьж, нэрээр нь дуудаж байсан л гэж битгий хэлээрэй дээ.”

Үе мултарсан, хүндэтгэх ёстой эрхэм хөршид чинь ганц охин чинь ухаанаа алдатлаа дурлаад, адын бодол тээж явааг элбэрэлт ижий аав минь мэдэхгүй л биз.

Оройн хоол дуусч, би өрөөнийхөө цонхыг онгойлгосоор холгүй харагдах Сүхёгийн тансаг эдлэн рүү харах үед байшингийнх нь бүхий л гэрэл асаалттай хэрнээ түүний өрөөнийх нь гэрэл л бүдэг улаан өнгөөр тодрон, арай хийн харагдаж байлаа. Тэрхэн мөчид би түүний талаарх гүн бодолдоо дахиад л дарагдаж, санаа алдана. Тэр намайг ямар нэгэн аргаар тоосон байлаа гэхэд эцэг эх минь зөвшөөрөхгүй, бидний харилцаа хэзээ ч хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй харилцаа болж таарлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 31 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MIDNIGHT Where stories live. Discover now