Ceriseland

19 4 0
                                    

Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч эрт орой хэзээ нэгэн цагт миний орноор аялах тэр өдрийн мэндийг хүргэн мэндчилэе. Энэ өчүүхэн бие та бүхнийг өөрийн ертөнцөөр аялуулах гэж буй даа баяртай байна аа.

Хамгийн анх дунд ангидаа ангийнхаа фэн охидуудаар дамжуулан ийм ертөнц байдаг байх нь ээ хэмээн анхандаа төдийлөн тоогоогүй ч сүүлдээ өөрөө бага багаар татагдан орж ирээд одоо өөрийн гэсэн ертөнцтэй болоод сонгоно доо гэж боддог байсан мэргэжилээсээ тэс өөр мэргэжилээр эмнэлгийн мэргэжилтэн болох гээд эм зүйгээр сурч байгаа.

Өсвөр насандаа монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлдээ дэндүү дуртай, эссэ, эх зохион бичих бүртээ багшаасаа их сайн үнэлгээ авдаг байсан учраас өөрийгөө зохион бичих дуртай юм байна даа гэсэн дүгнэлтэнд хүрээд бичиж эхэлсэн.

Хамгийн анх өөрийнхөө ертөнцийг бусдад таниулсан өгүүллэг маань Extraordinary team-н Scintilla хэмээх Сүбин дүртэй өгүүллэгийг тэг дундаас нь үргэлжлүүлэн бичиж байсан. Анхных ч гэсэн бас их сайшаал сонссон болоод ч тэр үү их урамтай бичсэн. Энэ өгүүллэгийнхээ нэг дүрд дурлаж байсан нь Ёнжүн. Хэиний үеэл болохоор үеэлээ хамгаалах, бас их атаман дүр байсан учраас их унаж туссан гэх юм уу.

Ер нь бичиж байх явцдаа их зүйлийг эргэцүүлдэг. Зохиол бичихдээ тухайн өгүүллэгийн үйл явдалыг дотроо төсөөлчихсөн, тэндээс нь хараад өөрөө нэг туслах дүр шиг нь байдаг учраас илүү сайн дүрсэлж дүүрүүдээ илүү бодит болгож мэдэрдэг. Нэг ёсондоо төсөөллийн ноорог хийдэг гэх юм уу.

Тийм учраас дүрүүдээ сонгохдоо нээх их зовдоггүй ээ. Анх яг тэр айдол ямар мэдрэмж өгдөг билээ? Яаж бичвэл сонирхолтой байх бол? Аль талаас нь харуулах хэрэгтэй бол? гээд нилээн бодож байгаад энэ хүн яг энэ дүрд тохирно гээд шийдчихдэг. Одоо ч гэсэн ноорогт их олон зохиол хийчихсэн. Тэр бүгдийнхээ дүрийг тодорхойлчихсон байгаа.

Ирээдүйд яг энэ эрчээрээ илүү сайн төсөөлөддөө амьдарч чадвал өөрийн гэсэн богино өгүүллэгийн номтой болох хүсэлтэй. Одоо бичиж байгаа бичвэрүүдээ хураангуйлаад л. Төсөөллөө илүү олон хүнд түгээгээд л. Анагахаар сурдаг гэхээр яагаад заавал хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл, төсөл, судалгаа бичихэв дээ. Харин ч сонирхолоо давхар хөгжүүлсэн шүү эмээ нь гээд ирээдүйнхээ үр ач нартаа жаргалтай гэгч нь ярьж суумаар байна.

Нас залуу цус шингэн гэдэг шүү дээ. Та нар одоо миний төсөөллийн ертөнцөөр аялаж байгаа ч энэ төсөөлөлөө илүү бодит болгохын тулд одоо бичигдэж буй өгүүллэг бүр дээр дурдагдах тэр газруудаар аялаж үзмээр байна. Ер нь л бичиж байгаа өгүүллэг, бичвэрүүдээ аялалын төлөвлөгөө шиг санаж нэг газартаа биш олон газраар аялсан, их юм үзсэн бие хүн дүрүүдийг гаргаж ирмээр. Энэ амьдрал чинь гэртээ суух, хий хоосон өнгөрүүлж, цагаан халадтай насыг барахад дэндүү богинохон шүү дээ. Хорвоо дэлхий уужим үзэх зүйл их учраас нэг газраа, нэг байрандаа удаан байхгүйн тулд өсөн дэвжнээ.

Миний бичвэрийг хүлээн суугаа, намайг үнэлэн дутуу дулимаг ертөнцөөр минь аялаж байгаа та нарт хамгийн түрүүнд талархалаа илэрхийлмээр байна. Ирэх өдрүүдэд бага багаар боловсрон өөрийнхөө төгс хувилбарыг бүтээхийн тулд их сайн суралцах учраас тэр хүртэл минь хүлээж өгөөрэй. Алдаа дутагдал харвал тэр дор нь шууд хэлээрэй гэж хүсмээр байна.

Эцэст нь сонирхолоороо бичих гэж байгаа хэн бүхэнд бяцхан зөвөлгөө өгье. Бичих гэж шаналж байгаа бол энэ нь их сайны дохио учраас битгий бууж өгөөрэй. Ирээдүйн төгс нэгэн одоо чамаас эхлэх учраас шантарч л болохгүй. Уйлмаар байвал уйлж, инээмээр байвал инээж, өөртөө цаг гаргаж, дотоод хүнээ сонс. Онгод гээчийг хүлээвэл хэзээ ч орж ирэхгүй учраас зүгээр л нүдээ аниад төсөөлөөд эхлэ. Тэгэж байж л чи бага багаар урагшилна. Оролдож үзээд алдаа дутагдлаа өөрөө хараад хэрвээ харж чадахгүй бол өөр бусдаар харуул. Шүүмжлэл сонсохоос битгий ай. Өөртөө итгэлтэй бай. Өөрийнхөө сонирхолыг бодоод битгий бууж өгөөрэй🫶🏻

Энэ бүхний төгсгөлд та бүхэнд дахин дахин талархсанаа илэрхийлээд ирэх өдрүүдэд аз жаргал баяр баясалыг та бүхэндээ хүсэн ерөөе.

Ceriseland-ийн хамаг туранхай дарга _Cerisee

4V interview Where stories live. Discover now