Bluemingdale

21 5 0
                                    

Сайн байна уу byeol байна

Миний төсөөллийн арал гэвэл тэнгэрт орших нууцлаг ид шидээр дүүрэн тийм арал гэж хэлнэ. Яагаад вэ гэвэл миний анхны бичвэрт нэгэн жаал ээжийгээ хайж тэнгэрийн арлыг зорьдог бөгөөд тэр арал удахгүй татах хүчинд хязгаарлагдаж доош унах гэж буйг мэдээд олон адал явдал ,ид шидийн амьтадтай таарч олон даалгавар биелүүлдэг. Тэгээд эцэст нь ээж нь энэ арлын хатан бөгөөд түүнд энэ арлыг аврах хүчийг өгсөн байдаг. Тийм учраас тэнгэрийн арал миний үргэлж зүрхний минь гүнд орших хүүхэд насны минь мөрөөдөлтэй адил. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд Bluemingdale болох өөрийнхөө дотоод ертөнцийг танилцуулж байна.

Би балчирхан байхаасаа л ид шид гэх юманд итгэдэг тийм нэгэн жаалхан охин байсан юм. Хүний төсөөлөл хязгааргүй уудам тэнгис шиг гэдгийг мэддэг болсон цагаасаа л юм бичиж ,бодолд минь зөрөөд өнгөрсөн тэр нэгэн мөртүүдийг мартахгүйн тулд тэмдэглэдэг байсан юм. Нэг өдөр л wattpat-ыг мэдээд бараг зохиол уншихгүй шууд л тэнгэрийн арлыг эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй. Анхны бичвэр маань "Тэнгэрийн арал" байсан бол анхны kpop idol дүртэй зохиол маань "school life" бөгөөд Suga дүртэй байсан юм. School life-ийн гол үйл явдал нь урлагийн ахлах сургуульд сургуулийн сэтгүүлч хийдэг охины тухай гардаг билээ. Сургуульд болох хөгжилтэй үйл явдлыг сонинд гаргаж хүн амьтныг дагаж мөрддөг тэр охин нэг л өдөр ангийнхан хэдэн хөвгүүн trainee хийдэг талаар мэдэж үйл явдал цааш сонирхолтой өрнөх болно.

Миний зохиолын ихэнх хувыг уран зөгнөлт болоод ахлах сургуулийн хөнгөн романс эзэлдэг. Өдөржин шөнөжин цаг л гарч байвал шинэ санаагаа тэмдэглэж авсаар 36 бичвэр 4 тэмцээний зохиол барагцаагаар зургаан нэг хэсэгт бичвэртэй юм. Ингээд үзвэл их санагдаж байгаа ч яг бүрэн дууссан нь гарын 10 хуруу арай гэж хүрнэ.

Бичихдээ тухтай дулаахан газар гэхээс илүү хүйтэн газарт бичвэл илүү төвлөрч чаддаг. Яагаад ч юм хааяа цонхоо дэлгээд хамаг биеэ хөртөл суудаг байж билээ. Одоо завсарлага авсан болохоор даарахгүй л байна *инээх* харин бичвэр уншихдаа гадаа эсвэл орондоо их уншдаг байсан. Нэг өдөр ширүүн бороо орж байхад тагт дээрээ хөнжил нөмрөөд чихэвчээр "Still with you" сонсоод бичвэр болоод номын сангаасаа авсан хэдэн номоо хажуудаа тавиад нээрээ л үдэш болтол тагт дээр сууж билээ.

Уран зохиол бол бал бурам мэт донтуулж улам шавдуулдаг зүйл юм. Монгол хэл ямар гайхалтай өргөн уудам юм бэ? Үг гэдэг ямар нандин юм бэ? Өдий хүртэл үүнийг л зүрхэндээ сийлэн ирлээ.

Өнөөдөр надтай хамт байгаа FourV гишүүддээ үнэхээр талархаж байна. Надад тусалж дэмжээд түрүүхэн танилцсан ч сонирхол нэгтэй юм болохоор гэр бүл шиг л дотно болчихсон.

Одоо ажиллаж буй том зүйл гэвэл ном маань байгаа....*шивнэх* Миний хувьд би миний нэг ч гэсэн зохиолыг уншаад, сэтгэгдэл бичээд , надтай холбогдоод миний зохиолыг ярьдаг тийм хүмүүст үнэхээр чинь сэтгэлээсээ хайртай миний ертөнцийг үнэлж байна. Би жоохон ч гэсэн таалагдсан байна гээд үнэхээр улам хичээх урам зориг минь болдог байсан. Тэр жаалхан охиныг алдаа дутагдалтай нь дэмжиж ирсэн байна шүү дээ. Одоо ч баярлалаа. Энэ хүртэл Bluemingdale арлын нэгээхэн хэсэг байлаа. ☆

4V interview Where stories live. Discover now