Arendelle

8 0 0
                                    

Сайн уу? MoonHwa байна!
Хэнд ч дэлгэж байгаагүй миний ертөнцөд тавтай морилно уу!🖤

Q : Анх яаж ватт-тай танилцсан бэ?

А : Бангтан өгүүллэгийн группээс төрж гарсан нэлээн хэдэн бичээчийн нэг нь бииии. Тийм групп байдаг гэж гадагшаа задраад эвгүй юм болох үеэр админ хийдэг байсан группээ хаагаад тэр группийг бүр мөсөн устгаж байхдаа Ваттпад байдаг гэж мэдэж авч байсан.

Эхэндээ зүгээр л уншигч байсан юм. Аягүй гоё гоё бичвэрүүд олж уншчихаад би ч бас ингэж гоё бичиж чадах болов уу гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд бичиж эхэлж байлаа.

Q : Ирээдүйд зохиолчийн хувьд төлөвлөсөн том ажил байгаа юу?

А : Хааяа боддог ч гэсэн ерөнхийдөө байхгүй ээ.

Q : Зохиол бичихдээ юу мэдэрдэг вэ?

А : Амар тайван болчихдог гэх юм уу. Яг өөрийнхөө ертөнцөд төвлөрөөд орчноос өөрийгөө тусгаарлаж байгаад бичдэг болохоор тэр хугацаандаа л хамгийн амар тайван болж чаддаг.

Q: Өөрийгөө бичих дуртайг яаж мэдсэн бэ? Эсвэл хэдэн настайгаасаа үг холбож эхлэв?

А : Энэ аягүй инээдтэй л дээ. 9р ангиас эхэлсэн. Ангийнхаа нэг бандид сайн болчихсон, тэрэндээ зориулж хэлмээр байгаа үгээ өдрийн тэмдэглэл шиг өдөр бүр гэртээ ирээд бичдэг байсан юм. "Өнөөдөр чи тэгсэн, би догдолсон" энэ тэр гээд л. Тэр дэвтэр одоо болтол хайрцганд хадгалаастай байдаг юм билээ. Сая өнгөрсөн зун олж уншаад өөрийгөө их л шоолсон доо.

Q : Хамгийн эхний өгүүллэгээ санаж байна уу?

А : Ваттпад дээр гэвэл Not sorry бил үү дээ. Нэг тийм вампиртай бичвэр бичиж байсан байх. Одоо хааяа орж хардаг л юм. Бангтан өгүүллэгийн групп дээрхийг бол ёстой санахгүй байна өөөөө.

Q : Зохиолынхоо дүрд дурлаж байсан уу?(хошин асуулт)

А : Байгаа шд хха. Бүр аягүй сонин за юу. YouPhobia-г бичиж байгаад гол дүрдээ бүүр нэг ийм найзтай болох юмсан гэж бодогдуулах тийм хүн хайж байгаад Жонханыг анх мэдэж авч байсан юм. Анх хараад шууд сахиусан тэнгэр шиг визуалд нь сөхөртлөө ховсдуулсан даа. Тэрээд бичвэр дээр гарч байгаа Жонханаасаа болж дурлаад одоо ч үхтлээ хайрладаг даа.

Q : Дүрүүдээ яаж сонгодог вэ?

А : Эхэндээ бичвэрийнхээ үйл явдлыг бодчихоод, дараа дүрүүдийнхээ personality-г гаргадаг. Тэгж байгаад тэрэндээ таарах хүн хайж олдог доо.

Q : Өөрийг чинь хайрлаж уншдаг уншигчиддаа хэлвэл?

А : Аягүй хөөрхөн шдээ манайхан чинь. Бүгдэд нь аймаар хайртай шүү. Тэгээд та нараасаа ганц л юм аягүй их хүсдэг байхгүй юу. Гоё сэтгэгдлүүд үлдээж байгаарай🫶

Q : Аялахыг хүсдэг газар байгаа юу?

А : Нэгдүгээрт мэдээж Солонгос. Нэг очиж үзээд азаар хайртай айдолуудтайгаа санаандгүй таарахыг аягүй мөрөөддөг өө.

Хоёрдугаарт Disneyland-д очиж үзэхийг аймаар хүсдэг. Би чинь өөрөө Диснейд аягүй дуртай. Ер нь үхэхээсээ өмнө очиж үзэхийг хүсдэг ээ.

Q : Өөрийн ертөнцөөр Arendelle - ийг сонгосон шалтгаан?

A : Анх хоорондоо өөр өөрийн гэсэн ертөнцөө танилцуулна шүү гэхэд шууд л Аренделл бодогдсон. Дээр бичсэнчлэн Диснейд аягүй дуртай. Тэр дундаа үнсгэлжинд нэлээн дуртай байж байгаад Frozen гарах үед Элсад үхэж хатаж байсан юм. Ерөнхийдөө Frozen д их дуртай гэх үү дээ. Ингээд харахад ер нь шаргал үстэй, цэнхэр даашинзтай гүнж их таалагддаг юм шиг байгаа юм. За тэр ч яахав. Элсагаар удирдуулсан Аренделлийг аягүй мөрөөддөг болохоор өөрийн ертөнцөөр Аренделлийг сонгосооон.

Q : Дүү зохиолч юм уу аль эсвэл дүү уншигчдадаа зөвлөгөө өгөх үү?

А : Бичээчдэдээ хэлэх юм гэвэл шантрах юм хааяа гардаг. Тэр болгон дээр нурж унаад байж болохгүй шүү. Чи амьдралынхаа талыг нь ч туулаагүй байгаа. Хүн унаж болно, тэрэндээ тулгуурлаад дахиад тийм алдаа гаргахгүйн тулд буцаад босоод ирэхэд л болно.

Уншиигчиддаа гэвэл хааяа нэг зөндөө уншиж явсан одоо бичиж үзмээр байгаа ч гэсэн өөртөө итгэлгүй байна гэсэн чат ирээд байдаг. Хэн мэдлээ ганц удаа зориглоод бичээд эхлэхэд хүн болгон бичвэрт чинь дурлаад ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Зоригтой байгаарай, амжилт!

MoonHwa нь байлаа! Цаашдаа ч асуух юм байвал асууж байгаарай. FourV Team-ийг ч бас дэмжээрэй😉🫶

4V interview Where stories live. Discover now