Death .

0 0 0
                                    

Үхлээ хүлээгээд хэвтэж буй нэгнийг үхлээс нь харамлан амьдруулахыг хичээгээд байдгийг би ойлгодоггүй .

Амьд үхдэл болон хэвтээд өдрөө тоолон хүлээж буй хүн,
түүнийг нь хараад шаналах үр хүүхэд, анд найзууд хэн хэн нь өрөвдөлтэй .

Хүн болгон л үхдэг, төрсөн л бол үхэх жамтай. Тийм атал түүнийг үл хүлээн зөвшөөрч, сүнсээ ч худалдахаас буцалгүй хэн нэгнийг амьд үлдээх гэсэн тэр шунал дэндүү их.

Тэрхүү шуналдаа сохрон, элдэв бусыг хийнэ.

Гагцхүү яагаад үхлийг зүгээр л хүлээн зөвшөөрчихөж болдоггүй юм?

diary .Where stories live. Discover now