Being paranoid .

0 0 0
                                    

Хүмүүс paranoid гэхээр л сүнс, чөтгөр, хий зүйл хардаг гэж боддог юм шиг. Би ч тэгж боддог байсан л даа. Гэхдээ судлаад үзэхэд надад маш их шинж тэмдэг нь илрээд байна аа. Ямарваа нэгэн үйлдэл хийх бүртээ хэн нэгэн намайг ажиглаад байна уу? дүүрэн хүнтэй өрөөнд байгаа ч хоосон болгож хараад байвал яана аа? яасан бол ? гээд л шимэгч хорхой мэт бодлондоо хордон живээд байна.

Би үхчихсэн зүгээр л амьдралаа харж байвал яах вэ? Надаас муухай үнэртэж байна уу, би муухай харагдаж байна уу? гээд л эцэс төгсгөлгүй энэ хорон бодлууд толгойд эргэлдээд байна.

Гадаад төрхөндөө хэт их санаа зовоод хааяа өөрийгөө толинд хараад ч танихгүй юм. Би ийм царайтай билүү, би яагаад шал өөр харагдаад байна аа гээд л үнэхээр үхчихмээр хэцүү байна.

Ярилцах хэн ч байхгүй тул аргаа бараад энд бичиж байна. Магадгүй би энийг устгачихгүй л бол ирээдүйд хэн нэгэн энийг унших байх.

Сургуулиасаа шилжмээр байна. Даанч хуучин сургууль уруугаа буцах эсвэл энд үлдэх гэсэн хоёр л сонголт байна даа. Аль алинд нь сурмааргүй байна. Хангалттай зовчихсон болохоор дахиж зовмооргүй байна.

Зүгээр л дуугүй байсныхаа төлөө өдөр болгон шахуу доромжлуулах ямар хөгийн байдаг гээч? Томчууд их хачин шүү. Хүүхэд үг дуугүй хэлсэн бүхнийг нь дагавал л сайн хүүхэд хэмээн тооцогддог. Үнэндээ тэр хүмүүст хүүхэд биш нохой л хэрэгтэй байх.

Би ийм азгүй юм уу, эсвэл тийм дээрэлхчихээр харагдаад байдаг юм болов уу? Ингээд бодохоор инээд ч хүрэх шиг. Хүүхдүүдэд " үлгэр дуурайл " болох ёстой сургуулийн багш, цэвэрлэгч, жижүүр, засварчин, нярав бүр захиралд хүртэл доромжлуулсан гээд бодохоор би л азгүй бололтой. Магадгүй уйддаг байх л даа тэд нар.

Буржгар устай төрснөөсөө болж "Нийгэм, соёлын багш", "Хүндэт захирал" хоёрт доромжлуулсан гээд бод доо? Магадгүй би хэт хүндээр тусгаж аваад жүжиглээд байгаа байх л даа. Гэхдээ л тэрнээс болоод ямар их уйлж, сэтгэл зүйн шархтай болсон гээч. Хүний сэтгэлд үлдээсэн шарх арилдаггүй юм шүү дээ. Үхэн үхтлээ түүнийгээ өөрийн зүрхэндээ нууж явдаг юм.

Бурхан гэж байдаг бол би урьд насандаа яадаг нүгэл үйлдсэн болоод ингэж зовох ёстой билээ?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 21 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

diary .Where stories live. Discover now