Childhood

29 1 0
                                    

1.

Ягаан өнгийн унталганы хувцастай, бага сургуулийн насны гэмээр бяцхан охин нүдээ нухлан орноосоо босоод, өрөөнийхөө голд байрлах хуучинсаг ч гоёмсог бор шүүгээний өмнө ирээд, 3 суурьтай лааг асааж, библи, христийн сахиусыг зөөлнөөр шүүрэн аваад Aphrodite-ийн том зургийн өмнө алгаа хавсран суугаад

" Намайг хэнээс ч илүү хүндэлж, ард минь хамгаалан түшиж тулах сайн хамтрагчтай болгож өгөөч, бурхад шүтээн минь. "

Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Бяцхан охин бараг 10 минут юу ч дуугаралгүй, хөдлөлгүй байрандаа завилан сууж байсан ч юу ч өөрчлөгдөөгүйд урам нь хугаран буцаад орондоо ороод нүдээ аниад удалгүй гүн нойронд автлаа.
Охиныг унтах үеэр тэрхүү асаалттай байсан 3 суурьтай лаа яг л хэн нэгэн үлээчихэв үү л гэлтэй зөөлөн унтарлаа.

" Бяцхан охин минь,, унтдаа. Тайван нойрс... " гэх насанд хүрсэн эрэгтэй хүний баргил бөгөөд зөөлөн уянгалаг дуу сонстох ч охин гүн нойрондоо автсаар байлаа.
Нарийхан урт хуруу, том ногоон оюутай бөгжтэй хэн нэгний гар охины духыг зөөлөн илнэ.

Шинэ өглөө эхлэхэд нөгөө охин ямар нэг гэрлийн нөлөөнд сэрлээ.
Нарны гэрэл тусаж, гэхдээ ихэвчлэн хаалттай байдаг хөшиг нь бараг бүхлээрээ нээгдсэнд багахан гайхаад ийш тийшээ өнгийж харвал насанд хүрсэн эр хүн гараа нуруундаа үүрчихсэн, бяцхан охин руу харч байлаа.
Тэр юу болоод байгааг мэдсэнгүй, шууд л орноосоо босоод залуу эрийн хажууханд ирээд

" Та хэн бэ? "

" Би юу?? Чиний Aphrodite. Чи Aphrodite-гаас сайн хамтрагч хүссэн шүү дээ. "

Ингэж хэлэхэд бяцхан охины ам нь ангалзаж залуу эрийг дээрээс доош хараад бараг л түүнтэй наалдаад

" Тэгэхээр та Aphrodite юм байна. Бас миний сайн хамтрагч. Гэхдээ яаж? "

Залуу эр дулаан инээмсэглэлээр инээмсэглээд охины духанд хүрээд

" Мэдэхгүй ээ. Дээд тэнгэрийн тушаалтнууд бидэнд үргэлж даалгавар оногддог. Харин энэ миний 2 дахь даалгавар. Нэг л мэдэхэд би энд ирчихсэн. "

" Хөөх! Гайхалтай. Тэгэхээр та Aphrodite юм чинь ид шидтэй гэсэн үг үү? "

Aphrodite бяцхан охины асуусан дээд тэнгэрийн тушаалтнууд, тэдний амьдралын талаар гадаа алхангаа асууна.

Хөдөөний тариалангийн ферм, хаа сайгүй зүлэг ногоо, мод устай газар тэд алхах бөгөөд

" Намайг Ким Хёна гэдэг. Харин таныг? "

" Ким Тэхён. Энэ надад бурхнаас өгөгдсөн нэр биш боловч, хүн төрөлхтний амьдралаар амьдарч даалгавруудаа биелүүлэх явцдаа өөртөө өгсөн миний нэр байгаа юм~ "

" Гоё нэр байна~ Тэхён ахаа. Би Aphrodite-г мөнхийн шүтээн гэдгийг мэднэ. Намайг том болтол жаахан хүлээчих, тэгээд би тэр үед таныг ах биш, зүгээр л Тэхён гэж дуудаж болох уу? "

Хёна охины царайнд гэрэлтсэн инээмсэглэл тодрох ба хүүхэдтэй холбоотой ямар нэг даалгаврыг тэнгэрийн албанаас авч байгаагүй Тэхён ингэж хэлэхэд нь хэлэх үг нь олдохгүй л тээнэгэлзэнэ.

Уг нь Aphrodite нар бүгд цэцэн, мэргэн ухаан, билиг оюуны нийлбэр байдаг билээ.
Мөн, эдгээр дээд тэнгэрийн шүтээнүүдийн даалгавар нь хүний хүсэл зорилгыг биелүүлэхэд оршдог бөгөөд энэ даалгавар нь гүйцэн гүйцтэл тэд тухайн хүнээсээ өөр хүний хүслийг сонсох ч эрхгүй. Тухайн хүний хүсэл биелж, сэтгэлийн амар амгалан бий болвоос тэд эрх чөлөөтэй болж, дараагийнхаа даалгаврыг албанаас сугалж авдаг билээ.
Хэрвээ Aphrodite-тай орооцолдож, хүслээ биелүүлж чадалгүй " үйлчлүүлэгч хүн " нас барсан тохиолдолд тухайн шүтээнүүд ч хохирч үлдэх ба тийм шүтээнүүд 1000 жил байсан ч дараа төрлийг нь олж, хүслийг нь гүйцэлдүүлэх даалгавартай байдаг.
Гэхдээ, Aphrodite хүний хүслийг биелүүлнэ гэдэг бол сая саяд нэг тохиолдох аз билиг. Ихэвчлэн өмнөх төрлүүддээ хүний төлөө амьдарч, сайн сайхнаар л гэрэлтэн амьдардаг байсан хүмүүсийн хойд төрөлд Aphrodite учирдаг жамтай.

" За, харин чи. Aphrodite-ийн талаар хэнд ч хэлэхгүй, үүрд нууц хэвээр хадгална гэж амла. "

" Амлаж байна! "

8 жилийн дараа~

-- Engene Dulguunuu --

My Aphrodite Where stories live. Discover now