8.

5 0 0
                                    

8.

Зүгээр л нэг зүүднээс болж хамаг бие нь ямар нэг зүйлд бэлтгэгдсэн мэт чангарч, хөлс нь ус шиг л урсаж. Тэр хажуудаа байгаа шилэн аягатай усаа уугаад дэрээ тэврээд буцаж хэвтлээ.

Хёна галзуу биш ч, галзуу хүний дэглэм нь түүнийг галзууруулж байв. Энэ эмнэлэгт байгаа ганц галзуу гэгдэж байгаа нь Хёна биш бөгөөд, өөр нэг өвчтөн эгч ч шөнөөс үүр хүртэл бүүвэйн дуу аялах нь чихэнд чийртэй.

Хёнад үнэхээр их агаар дутагдаж байсан учраас цонхоороо гараад, хажууханд байх гүүрэн дор юу ч бодохгүйг хичээн сууна.
Өмнө нь Хёна хүн хүлээх хэрэг гарвал эсвэл үнэхээр их уйдсан үедээ гудамжинд байх хананы влогийг уншиж суудаг байж билээ. Энэ арга нь түр зуур өөр зүйлд сатаарахад үр дүнтэй байдаг учраас тэр том гүүрэн доорох элдэв бичмэлүүдийг уншина.

Хамгийн томоор, улаан өнгийн цацлагаар бичсэн өгүүлбэрт Хёна сэтгэл татагдаж уншлаа.

| Your mother will die | гэсэн ханан дээрх улаан өнгийн бичгийг уншаад Хёнагийн дотор эвгүйрхэнэ.

" Энэ зүгээр л ахлах сургуулийнхны тэнэглэл " гэж Хёна амандаа бувтнаад эмнэлэг рүүгээ яваад, сурсан зангаараа цонхоороо өрөө рүүгээ орлоо.
Түүнийг орондоо ороод хэвтэх үеэр хамраас нь цус гарах бөгөөд Хёна угаалгын өрөө рүү цус дуслуулсаар гүйж ороод, цусаа цэвэрлэн угаана.
Бараг 4 минут орчим болсны дараа Хёнагийн хамрын цус тогтоход тэр гүнзгий амьсгаа аван угаалгын өрөөнөөсөө гараад өөрийн хэвтэн эмчлүүлж буй өрөөндөө ороод хөнжлөө хучин хэвтэнэ.

Шинэ өглөө эхлэхэд гадаа шуурч байлаа. Зурагтаар гарах цаг агаарын мэдээ шороон шуургыг чухалчилж авч үзэх бөгөөд Солонгос даяар 6- 17м/с салхилж байгааг сэтгүүлч ярьж, дараагийн мэдээг үргэлжлүүлэн хүргэх гэхэд Хёна зурагтыг унтраагаад хоолоо идлээ.
Удалгүй хэдэн цагдаа нар Хёнагийн эмнэлгийг өрөөнд хүрч ирэх бөгөөд цагдаа нар өөрийгөө ч танилцуулцгаана.

" Сайн байцгаана уу? Юу... болсон юм бол? "

Хёна ярианы өндөр чадвартай ч өөрийн гэр бүл болон Aphrodite-гоос бусад хүмүүстэй маш сул дуугаар ярьдаг ба тийм зуршилтай. Тэр хэдий маш сул дуугаар, эгцэлж ч харалгүй хэлсэн ба цагдаа нар түүний яриаг сонсоогүй ч, ард иргэдийн ингэж асуудаг асуултыг хэлүүлэлтгүй сайн мэддэг учир гол яриандаа орлоо.

" Та талийгаач Жэхигийн охин, Ким Хёна мөн биз дээ? "

" Талийгаач!?... "

-- Engene Dulguunuu --

My Aphrodite Where stories live. Discover now