3.

13 0 0
                                    

Галын ноцох чимээ гарч, Хёна ухаан ороод, орноос босох үеэр түүний толгой нь дүүрч, өвдөж эхэлнэ. Хёна ар толгойгоо бариад нүдээ анин, өвдөлтөө намдахыг хүлээж эхэлтэл тэрхүү өндөр тохижилттой унталгын өрөөнд Тэхён орж ирлээ.

Тэхён завгүй харагдах бөгөөд зарим зүйлсийг цэвэрлэж, хураан цэгцлэн харагдана.

" Ж. Жимин яасан? "

" Яасан? Санаа зовоод байна уу? " гээд Тэхён өндөр тавиуртай номоо цэгцлэхээ үргэлжлүүлнэ.

" Яасан юм бэ? Та л болсон хойно 1 зүйл хийсэн байж таараа. Жиминд юу хийсэн юм бэ? "

Тэхён хийж байсан ажлаа зогсоогоод, Хёнагийн дэргэд, бүр нүүрэнд нь тулж ирнэ.
Тэрээр Хёнагийн нүүрэнд тулж ирэхэд, Хёнагийн хацар улайж, харц тулгарахаас ичсэндээ өөр тийшээ харах бол Aphrodite бяцхан инээмсэглээд

" Чиний дух чинь жаахан хавдчихсан шүү. " гээд гартаа байсан лааз бүхий мөстэй хүйтэн ундааг жин болгон хэрэглүүлэхээр Хёнагийн гарт атгууллаа. Хёна ч лаазтай хүйтэн ундааг духан дээрээ наагаад

" Баярлалаа. Гэхдээ та Жиминийг мэднэ. Гэр бүл болоод сэтгэл санааны хувьд тогтворгүй өсвөр насны хөвгүүн. Яг яасан юм? "

Тэхён хийэ байсан ажлаа бүрмөсөн зогсоогоод

" Ганц ажил ч хийлгэхгүй юмаа. Би хэлмээргүй байна. Хэлчихвэл нүгэл болоод, 100 жил доод тамд чөтгөр манаж шийтгүүлэх хэрэг гарна. Хэлэхгүй "

Дээд тэнгэр болон доод тамын ботийн талаар Aphrodite нар маш цэвэр ариун учраас хийсэн багахан гэм нь дээд тэнгэрийн хувьд том нүгэл болж, шийтгүүлдэг. Хүн төрөлхтний хувьд Aphrodite нарыг өндөр тушаалтай, бурхнаас ялгахгүй үздэг ч үнэндээ тэд бол хүний ертөнцөөр авч үзвэл ажилчид.
Тэд дээд тэнгэрт дахин төрснөөр, 3 албан тушаал ахисны дараагаар Aphrodite болж, ахиад ганц тушаал ахьчихвал шийдвэр гаргах төрлийн өндөр тушаалтан болдог.
Тэхён дээд тэнгэрт төрснөөс хойш хүн төрөлхтний хугацаагаар 218 жил болж, тушаал ахисаар тухайн ертөнцийнхөө хувьд маш хурдтай ахицтай давчуу хугацаанд хичээсээр өдийд хүрсэн билээ. Тэгж их хичээчихээд 1 ахлах сургуулийн охины даалгаврыг биелүүлэх явцдаа гэнэ алдаж, нүгэл хийгээд шийтгүүлэхийг хүсэхгүй биз.

" Тэгвэл хэлэхгүй гэвэл над руу зурвас биччих. "

Тэхён залхсан байртай Хёна руу хараад

My Aphrodite Where stories live. Discover now