5.

5 0 0
                                    

5.

Хёнаг " Aphrodite! " гэж орилох үеэр хажуугийнх нь байранд байрлах түүний Aphrodite түүний хоолойг сонсоод л уншиж байсан номоо ширээн дээрээ тавиад, том цонхоороо гарч, Хёнагийн цонх руу авирсан ч цонх нь түгжээтэй, ихэвчлэн нээлттэй байдаг хөшиг нь хаагдсан байлаа.
Иймд тэр нөхцөл байдал хаана, юу өрнөж байгааг мэдэж чадахгүй учраас зүгээр л цонхыг нь хагаллаа.

Энэ үеэр Хёнагийн орилохыг сонссон ээж эмээ 2 нь дээд давхарт байрлах түүний өрөө рүү сандран гүйлдсэн ч өрөөнийх нь хаалга түгжээтэй байв.

" Хонгор минь, бүх зүйл зүгээр үү?! " гэж ээж нь сандран асууж, хаалгыг нь нээхийг оролдоно.
Энэ үеэр ч цонхны шил хагарах сонсогдоход түүний ээж болон эмээ нь улам айж, хаалгыг түлхэж, цохиж үзсэн ч хаалга нээгдэх шинж байсангүй.

Жэхи арга бодоод гал тогооны өрөө рүү гүйх бол эмээ нь яахаа мэдэхгүй ийш тийш холхино.

Өрөөндөө байгаа Хёна чихээ таглаад, орилон суух бөгөөд Тэхён цонхыг нь хагалж орж ирэхэд Хёнагаас өөр ямар ч бие байсангүйд тэрээр гайхаад түүн рүү ойртлоо.

" Хёна, бүх зүйл зүгээр за юу? Чи хий зүйл харж. "

Тэрээр нүдээ анин, чихээ таглаад орилсоор байлаа. Харин Тэхён ойр орчмыг аюулгүй эсэхийг ажиглаж байтал өрөөнийх нь гадннас түгжээг ямар 1 зүйлээр хөших чимээ гарлаа.
Тэхён Хёнагийн цонхоор үсрэн буугаад өөрийнхөө гэрийн гадаа бүх зүйлийг эргэцүүлэх бололтой хөмсөгөө зангидан зогсоно.

" Хёна! Хёна... Ээжийгээ харж байна уу? Тайвшир, тайвшир... " гэж Жэхигийн хоолой сонсогдоход Хёнагийн орь дуу тавин орилж байсан нь сулран, чимээгүй боллоо.
Тэхён 10 минут орчим гэрийнхээ гадаа зогссоны дараа эмнэлгийн машин ирэхийг харлаа. Эмнэлгийн машин дотроос хэдэн түргэний ажилтнууд Хёнаг авч явах бол ээж нь түүнтэй хамт. Эмнэлгийн машин ч хөдлөхөд Тэхён тэр машин дээр бичээстэй эмнэлгийн нэрийг харж амжлаа.

Эмнэлгийн сувилагчид түүнд тайвшруулах болон нойрсуулах тариа тарьсны улмаас Хёна хагас цаг орчим өнгөрснөөр унтаа байдалд шилжинэ.
Эмч нар Жэхигээс түүний охины талаар, сэтгэл зүйн хэд хэдэн асуултыг асуугаад хэдэн цаг өнгөрсний дараа тэндхийн сэтгэцийн эрүүл мэнд хариуцдаг ахмад эмч нь

" Уучлаарай. Та өвчтөн Хёнагийн ээж мөн үү? "

Жэхи толгой дохиод

" Тийм ээ. Тэгээд та нар эмчилгээний ямар дүгнэлтэд хүрэв? Миний охин цаашид яах бол? " гэх санаа зовнил дүүрэн харцаараа эмч рүү ширтэх ч ийм зүйл нэгггүй үзсэн ахмад эмч хоолойгоо засаад

My Aphrodite Where stories live. Discover now