episode one

110 16 5
                                    


✶⋆.˚

Хэдэн өдөр аадар бороо орсны эцэст нар гийж солонго татжээ. Нью-Йоркод төдийхөн алдартай биш ч тоотой хэдэн хүн мэддэг газрын мухарт буй " Railgun " гэх баарны гадаа залуухан охин тамхи зуун зогсоно.

Өмссөн хувцснаас нь ажвал аанай 19,20 шүргэж яваа юм уу гэмээр шавилхан биетэй охин байх бөгөөд зөрсөн хүн болгоны харцыг булаах аж.

- ийм хөөрхөн байж тамхи татаж болж байгаа юм уу? гэсээр гараас нь өнөөх тамхийг нүд ирмэхийн зуур татаж аваад амандаа час улаан уруулын будаг болсон тамхины ишийг нь зуув.

- өөрөө хэн болчихоод надад санаа тавиад байгаа билээ?

Залуу хөнгөхөн инээгээд өнөөх тамхиа асаагаад сорон утаагаа гаргахад чийгтэй уур амьсгалд дороо тархах аж.

- зүгээр л. Ийм аюултай газар, ийм хувцастай бас дээрээс нь тамхи зуучихсан байгааг чинь хараад л санаа тавьсан юм. Гэж хэлэхэд одоо л тэнд буй залуучуудын нүд түүний бие болон хувцас дээр дураараа тэнүүчилж байгааг анзаарлаа.

Залуу өнөөх тамхиа дутуу татчхаад өдрийн борооноос тогтсон хэсэг тогтоол ус руу өнөөх тамхиа шидэн гадуурхаа тайлан охинд нөмөргөв. Түүнээс тансаг үнэртэн үнэртэх төдийгүй хувцасны сонголт ч тийм муу биш аж.

- ингэхэд чамайг хэн гэдэг юм?

Охин түүний асуултанд хэдэн секунд чимээгүй байж байгаад " Лангстон Кристал гэхэд болно. Харин чамайг?" гээд түүний сунгасан гарыг атгав.

Залуу эрхий хуруугаараа түүний булбарай арьсийг хэдэнтээ илээд " сайхан нэр байна. Одоохондоо Ноа гэсэн нь зүйтэй байх."

Ноа? Хаа нэгтээ уншсан ч юм шиг аль эсвэл харсан ч юм шиг мэдрэмж төрсөнд охин хэсэгтээ бодлогширон хөмсгөө зангидан зогслоо.

Эргэн тойроныг баарны хөх, үзмэн ягаан гэрэл чимэглэж, чийгний үнэр одоо хүртэл хамар сэтлэх шахам үнэртэнэ. Хэсэгхэн хүмүүс мэддэг гэсэн хэрнээ баарны гадаа залуучууд охидуудыг асгачихсан юм шиг л байх аж.

- гоё нэр байна.

Ноа түүн рүү хэсэг ширтээд " чи хаачих юм? Би чамайг хүргээд өгье."

Түүний энэ үгэнд Кристал эргэлзэж буй нь нүднээс нь харагдаж байлаа. Үл таних нэгэнтэйгээ дөнгөж танилцчхаад ийш тийшээ хамт явна гэдэг өөрийгөө аюулд унагаж буйтай л адил биз.

TO WISH ON A STARWhere stories live. Discover now