episode three

72 13 1
                                    

✶⋆.˚

Ер нь анхнаасаа Лукаст тийм ч сайн биш байж яагаад үерхэх саналыг нь хүлээж авснаа одоо ч гайхаж байна. Би тэр үед яг галзуурчихсан аль эсвэл ер нь галзуурчихсан байсан бололтой.

Онгорхой цонхоор чийг үнэртэж гэрэлтэй цонхны цаана хана мөргөх эрвээхий, шавьж нар байх бөгөөд хэдэн хормын дараа хувингаар цутгасан мэт шаагина.

Нэг мэдэхэд унтчихсан байх нь тэр. Өглөөний нар нүүрэн дээр минь тусахад л хувцсаа ч солилгүй хэвтсэн чигтээ нам явснаа ойлголоо.

- өрөөгөө цэвэрлэ л дээ. Байнга хувцас чинь энд тэнд ундуй сундуй байх юм гэх ээжийн үг онгорхой хаалгаар яг л хажууд байгаа мэт сонстоно.

Заваанаараа ах л дандаа ийм үг сонсож байдаг юм. Гэнэтхэн толгойд минь шөнө зүүдлэсэн утгаггүй зүүд урсан орж ирлээ.

Рики болон соёо, олон хүмүүс балгас. Тэр дунд нь ах ч гүйж байх шиг. Ямар ч утгатай юм бүү мэд. Утсанд минь мессеж ирэх дуулдах бөгөөд аваад харвал Рики байж байв. Дандаа л бодох болгонд мессеж бичих юм.

" өглөөний мэнд. Сайхан амарсан уу?"

" би дөнгөж сая нөгөө номыг уншиж дууслаа л даа."

" үнэхээр төсөөлснөөс өөр ном байлаа."

Өөрийн мэдэлгүй түүний мессежэнд нь инээлээ. Эгдүүтэй ч юм шиг.

" би залууг нь түрүүлж үхнэ гэж төсөөлсөн ч үгүй. Харин An imperial Affliction жинхэнэ ном юм уу?"

" жинхэнэ ном байсан юм байна лээ. Гэхдээ уншаад үзчихвэл унтаж чадахгүй юм шиг санагдаад уншаагүй л байгаа."

Үнэхээр төгсгөлгүй төгсдөг бол баларсан зүйл болно шүү дээ. Надад ямар төгсгөлийг нь бичиж өгөх хүн байх ч биш.

" тийм шүү. Би ч бас унтаж чадахгүй юм шиг санагдчихлаа."

" өнөөдөр завтай биз дээ? 14 цагт уулзвал яаж байна?"

" ойлголоо :)"

Рикитэй уулзахаар болсон тул годхийн орноосоо босон шүршүүрт орж нүүрээ будлаа. Юу ч болсон бай хөөрхөн харагдах хэрэгтэй.

        Юу вэ? Хөөрхөн харагдах хэрэгтэй гэчихэв үү...? Сайн болоогүй бол болох нь тэр. Уулзаад 24 цаг ч болоогүй байж дурлана гэдэг Кристал миний хийж чадах ажил л даа. Тэнэг амьтан.

TO WISH ON A STARWhere stories live. Discover now