episode two

80 11 0
                                    

✶⋆.˚

     Langston Krystal's POV

     Өрөөндөө дээшээ харж хэвчихээд аз уу эсвэл тохиолдолоор Рикитэй танилцсан эсэхээ бодож байтал тэр надруу зурвас бичлээ.

" чи надад тэгээд Аугустус гэж хэн болохыг үнэхээр хэлэхгүй юм уу?"

       Одоо болтол тэр хөнгөхөн харилцан ярианы талаар бодож байгаа гэж үү? Зүгээр л нэг номны баатарлагаар үхсэн дүр юмсан.

" номны дүр байсан юм аа."

      Ингэж бичив үү үгүй юу хариу нь хормын дотор нисэн ирлээ. Найз залуутайгаа бодохоор яг одоо түүнийг үл тоох ёстой ч юм шиг аль эсвэл зүгээр л харилцан яриа өрнүүлэх юм шиг санагдаад байж сууж болсонгүй.

" ном их уншдаг байх нь ээ."

" чиний өнөөдрийн тэр зүйрлэл үнэхээр янзтай байсан, одоо ч толгой дотор минь эргэлдэж байна."

" тэгэхээр дуртай ном чинь юу юм?"

      Бид нэг их уулзалдаагүй хэрнээ, яагаад ч юм би түүнийг аль хэдийнээ мэддэг болчихсон юм шиг санагдаад байгаа нь цаанаа л нэг хачин. Би хэзээ ингэж хүн мэдэрдэг байлаа?

      Мэдэрдэг байлаа ч аль хэзээний мэддэг болчихсон юм шиг мэдэрдэггүй байсан. Сонирхолтой л юм.

" Бидний оддын алдаа."

" чамд таалагдана гэж найдья."

      Хэсэг хугацааны дараа дахин утас минь дуугарна.

" маргааш завтай юу?"

" завтай бол маргааш номны чинь талаар ярилцах гэсэн юм."

" ойлголоо."

      Унтахад цаг хэтэрхий эрт, тэгээд ч нойр хүрэхгүй байсан болохоор ширээнийхаа ард суугаад хичээлээ жаахан ч болов давтахаар шийдэв.

      Гэсэн ч нэг л болж өгсөнгүй толгой дотор Рикитэй уулзсан мөчүүд эхнээсээ төгсгөл хүртэл тоглогдоно. Зүрх маань тархи эсрэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн бололтой.

      Үргэлжид л миний бие тархинаас минь эсрэг байсаар ирсэн. Тархи минь хүсэхгүй байгаа зүйлийг бие маань хүсч л байдаг. Ийм болохоор л өөртөө байтугай хүнд ч итгэж чаддаггүй биз.

TO WISH ON A STARWhere stories live. Discover now