a

112 20 3
                                    

Чүэ Сынчолын асаж дүрэлзсэн нүд, бухимдсан хоолой Жонханы эгдүүг хүргэх агаад тэрээр инээдээ тэвчиж ядан сууна.

"Одоо л ойлгох шиг боллоо. Чиний тэгж өөртөө итгэлтэйгээр намайг доромжилсон шалтгааныг"

"Доромжилсон юм биш. Үнэнийг л хэлсэн төдий"

"Чи хэлсэн үгнийхээ горыг амсах болно. Би чамд амлая. Чи намайг доромжилсныхоо шанг хүртэнэ"

"Сынчол минь дээ. Чүэ Сынчол. Чи намайг өөрийг чинь доромжилсон гэж ярьж байгаа чинь миний хэлсэн үг үнэн гэдгийг өөрийн биеэр батлаад өгч байгаагаас ялгаа алга"

Заль мэхэнд нь амархан унаад өгчихсөнөө сая л мэдэх Сынчол шүдээ зуусаар "Би чамайг энэ суудлаас чинь буулгаж өмнөө сөхрүүлнэ. DIAMOND-р андгайлъя!" гэж хэлж орхиод гаран алга болов.

"Бодлогогүй тэнэг амьтан. Удахгүй юу ч үгүй болох гэж байж"

_

"Хараал ид, хараал ид! Юугаа чалччих нь энэ вэ Чүэ Сынчол!"

"Бас юу нь болохоо байчхаад холхиод байгаа юм бэ? Нүд эрээлжлүүлээд хаячих юм"

Найзыгаа ямар нэг зүйл санаа зовон хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийх нь холгүй байгаад бухимдах залуу тэсэхээ байхдаа ийн зандрав.

"Би өнөөдөр Юн Жонхан дээр явж очоод суудлаас нь буулгаж өмнөө сөхрүүлнэ гээд ам гарчихсан"

Тэрээр хэлсэн үгэндээ хэдийнээ өөрийгөө боомилж алахад бэлэн байх аж.

"Юу гэчихсэн гэнэ ээ? Яасан гэж тэгж байгаа юм? Чи тэнэг үү?!"

"Тэр л эхэлж DIAMOND-ыг доромжилсон. Нэг муу жижигхэн компани байгуулчхаад, олсон өчүүхэн хөрөнгөө их юманд бодчихсон бяцхан шавж. Тэр яг ингэж хэлсэн. Би яаж зүгээр байх юм?"

"Тэглээ гээд тэрний өмнө очоод тийм аймаар үг хэлэх чинь зүгээр юм уу? Арыг нь дааж чадахгүй юм байж"

Хоёулангийнх нь царайнд багагүй сандрал үүссэн байх агаад нэг нь хэлсэн үгнийхээ арыг яаж даахаа бодох бол нөгөөх нь арай гэж босгосон компанид нь ямар нэг юм болчих вий хэмээн санаа зовно.

CARAT шиг том газар тэдний байгуулагдаад удаагүй жижиг компанийг юу ч биш мэт дэвслэх тийм ч хэцүү ажил биш.

"Сынгван, надад нэг санаа байна"

"Бас юу вэ? Би лав оролцохгүй шүү"

__

Цав цагаан цамц нь улаан хүрэн дарсанд будагдаж алкохолын үнэр хувцсанд нь нэвт шингэсэн Жонхан захирал эмэгтэйн өмнө өвдөг дээрээ сөхрөн сууна.

Түүний өмнө хэд хэдэн зураг байх агаад түүн дээр Жонханы гей баар орж буй нь харагдах аж.

"Ажил чинь багадаад байна уу?"

"Үгүй ээ хатагтай. Тайлбар тавьмааргүй байгаа ч энэ зүгээр нэг зугаа цэнгэл хөөж байгаа юм биш. Өмнө танд хэлж байсан барилгын компанийг дарах гэсэн төлөвлөгөөний нэг хэсэг"

"Тэгээд ийм заваан газарт уу?"

"Захирал нь байнга ордог гэж дуулсан юм. Тэгээд л-"

"Хэмхэртэл нь гишгээд хаячих өчнөөн арга байсаар байтал ийм явуургүй арга хэрэглэж байгаа чинь ямар учиртай юм?"

"Тавих тайлбар алга аа, хатагтай"

"Юу ч байлаа гэсэн дараагийн тайлан дээр үзүүлэлт өсөөгүй байвал чамайг ажлаас чинь чөлөөлнө. Тэгж ойлгоод одоо явж үз"

Ичгүүр сонжуургүйгээр өчнөөн олон хоногоор мурьсан MoonHwa харагдаж байна уу? Сайнууцгаа😁

𝐁𝐋𝐀𝐂𝐊 𝐚𝐧𝐝 𝐖𝐇𝐈𝐓𝐄 ʲᶜ |✔|Where stories live. Discover now