W

109 20 6
                                    

Яг л өмнөх хоёр тохиолдол шиг Сынчол Жонханы эргэн тойрноор эргэлдсээр л байсан юм.

Шалтаг нь байнга л үнэмшилтэй, яг цагаа олсон.

"Захирал аа, хэн нэгнийг хүлээж байгаа юм уу?"

Үе үе бугуйн цагаа шагайж суудалдаа тогтож өгөхгүй өндөлзөх Жонханы ийм байдлыг анх удаа харж буй Чан гайхсаар асуувал Жонхан даруйхан толгой сэгсрэв.

Гэсэн ч өнөөх тогтворгүй байдалд нь өөрчлөлт орсонгүй.

Үнэндээ гурван долоо хоногийн турш өдөр бүр санаатай ч бай санаандгүй ч бай заавал таарч эсвэл уулздаг байсан болоод ч тэр үү өнөөдөр гарч ирэхгүй байгаа нь жаахан хоосон санагдуулж байсан юм.

Үнэн сэтгэлээсээ ч юм уу уйдсандаа ч юм уу ямар нэг юм тохиолдсон юм болов уу гэж санаа зовох тэрээр бодохгүй байя гээд Сынчолыг толгойноосоо арчиж чадахгүй байв.

"Чан, өнөөдөр эрт хариарай. Надад гадуур цэгцлэх ажил байгаа"

"Болох юм уу?!"

"Охины чинь төрсөн өдөр гэдгийг би мэдэж байгаа. Явж болно"

"Баярлалаа, захирал аа"

Чан баярласаар гарч Жонхан өмнө нь Чанаар хийлгэж байсан Сынчолын талаарх мэдээллийг харан сууна. 

Түүний нүдэнд Чүэ Сынчолын гэрийн хаяг л харагдах агаад очих үгүй дээр толгойгоо үхтлээ гашилгаж байв. 

Тэр өөрөө ч мэдэлгүй үхтлээ үзэн яаж байсан нэгнийхээ мэхэнд унаж нэг мэдэхэд л дасаж орхисон байлаа. 

Оройн есөн цаг. Жонхан танил бус хаалганы өмнө хонхон дээр нь хуруугаа байрлуулчхаад удтал зогсжээ. Тэгээд нэг урт амьсгаа аван хонхыг дарж орхив. 

Гэвч хаалга нээж өгөх хүн байсангүй. 

Хоёр минут зогсоод тэр тэсэлгүй явах гэтэл хаалга нээгдэж дотор хөлсөндөө дарагдсан Сынчол амьсгаадан зогсоно.

"Юн Жонхан уу?"

"Чүэ Сынчол"

Түүний хагас аниатай нүд, тамир тэнхээгүй болчихсон түүнийг хариугүй унах шахахад нь амжин барьж авав.

"Чи яагаа вэ?"

"Мэдэхгүй ээ, өчигдөр чамтай бороонд гүйснээс л болсон бололтой"

Түүний бие бүхэлдээ халуу шатаж байх агаад хөл дээрээ ч олигтой тогтож чадахгүй байв.

"Ийм амархан өвдчих юм бол энэ том биений хэрэг юу байна аа?"

Жонхан түүнийг түшсээр дотогш ороод хамгийн ойр харагдах буйдан дээр зөөлөн суулгав.

"Чи яаж миний гэрийг мэдсэн юм?"

"Тэр одоо хамаатай юм уу? Чи үхэх гэж байх шиг байх юм. Эмнэлэг явах хэрэгтэй бололтой. Биш ээ, түргэн дуудах ёстой юм шиг байна"

Жонханыг халаасаа ухан утсаа гаргаж ирэхэд Сынчол булааж аван "Илүү дээр арга байгаа юм шиг байх юм"

"Дээр арга аа?"

"Тийм ээ, дээр арга"

Сынчолыг гараас нь татахад Жонхан гэнэдэн шууд л цээжинд нь тулчих ба түүний юу хийх гээд байгааг сая л ойлгов бололтой ухасхийн босох гэхэд харамсалтай нь Сынчолын гарыг дийлсэнгүй.

"Юугаа хийгээд байгаа юм?"

"Алив ээ, намайг эдгээхээр ирээгүй гэж үү?"

Дөрвөн хэсэг үлдэв үү дээ?

𝐁𝐋𝐀𝐂𝐊 𝐚𝐧𝐝 𝐖𝐇𝐈𝐓𝐄 ʲᶜ |✔|Where stories live. Discover now