H

105 21 4
                                    

Түрүүхэн хөл дээрээ тогтож чадахгүй байсан хүн мөн үү гэлтэй Сынчол дэндүү чадалтай ажээ.

Гарыг нь тас зуурчхаад хөдөлгөөнгүй барьж буй нь түүнийг үнэхээр өвдсөн эсэхд эргэлзэхэд хүргэнэ.

"Хараал идмэр минь, намайг тавь!"

"Жонхан, бид хангалттай дотно болсон гэж бодож байна. Хэдий албан ёсоор үерхээгүй ч гэсэн энийг хийхэд асуудалгүй байх. Энэ чинь зүгээр л секс!"

"Новш чинь!"

"Одоо л зөвшөөрчихвөл би чамайг унагаах гэж байсан бүх төлөвлөгөөгөө мартая. Бодсон бүх зүйлсээ, чамайг үзэн ядаж буй сэтгэлээ ч тэр бүгдийг нь ор тас мартая"

_

Шөнө дунд машинаа хурдтай жолоодон гэрийн зүг яарах залуу түрүүхэн яг юу болоод өнгөрснийг тунгаахаар хичээх ч гэлээ бодохыг ч хүсэхгүй байв.

Түүнд итгэж эхэлж байсан итгэл тэр чигтээ нуран унаж түүний хийсэн зүйл бүхэлдээ доромжлол мэт санагдаж байлаа.

Зүгээр л түүн дээр очих хэрэггүй байсан юм.

_

Маргааш нь урьдын л адил ихэмсэг бардам Жонхан дээгүүр харсаар ажлынхаа үүдээр орж ирэх аж.

Гэхдээ тэр урьдынхаасаа илүү ширүүн, хэнийг ч бай яаж ч мэдэхээр харагдана.

Ажлын өрөөндөө орж ирэв үү үгүй юу утас нь дуугарах бөгөөд танихгүй дугаар байв.

"Юн Жонхан байна"

"Шөнө дунд тэгээд явчхаж болохгүй шдээ. Өвчтэй хүнийг"

Яг одоо хамгийн ихээр зэвүүцэл дургүйцлийг нь төрүүлж буй нэгний жигшмээр хоолой сонсогдсонд Жонхан золтой утсаа хананд савчихсангүй.

"Бид дахиад уулзахгүй. Бас хаанаас дугаарыг минь олсныг мэдэхгүй ч залгаад бас хэрэггүй!"

Жонхан утсаа таслан ширээ рүү шидлээд пиджакаа тайлан, зангиагаа бага зэрэг зуллав.

Минут ч бололгүй дахин дуудлага ирж дахиад л Сынчол байх аж.

"НАДААС ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ? АМЬДРАЛД МИНЬ ТӨВӨГ УДАХАА БОЛЬЖ ҮЗ!"

Хэдий Сынчол гэнэтийн өндөр дуунаас цочсон ч хөнгөхөн инээж "За арай уурлаад байгаа юм уу? Би бодохдоо бид илүү дотноссон л гэж-"

"Чи бусадтай ийм маягаар дотносдог байх. Гэхдээ миний амьдрал чинийхээс өөр"

"Жонхан, уулзаж байгаад ярилцъя. Хаана уулзвал дээр вэ? Нөгөө кофешоп? Эсвэл ажил дээр чинь?"

"Надтай уулзах гэж ирэх л юм бол би чамайг авсанд чинь хийчихнэ шүү!"

Дуудлага тасарч Жонхан бухимдсаар зочдын суудаг зөөлөн жижиг буйдан дээр хүндхэн суулаа.

Жонхан санаа зовж байв. Түүний энэ байдал ажилд нь сайн зүйл лав авчрахгүй. Түүний ам гарсан 10% биеллээ олно гэдэг их л бүрхэг санагдана.

Элдвийг бодож хэр удаан суусныг ч бүү мэд тэрээр арай жаахан тайвширч байхад нь өдөж байна уу гэлтэй Сынчол үүдийг нь тогшин орж ирэх нь тэр.

"Чиний хүсэхгүй байгааг мэдэж байгаа ч хоёулаа ярилцах хэрэгтэй"

"Би чамд анхааруулсан байх аа!"

Дөнгөж тайвширч байсан түүнийг дахиад л асааж орхих Сынчол амьхандаа л аргадах гэж хичээж байлаа.

"Би чамд муу санаж ирээгүй. Тайвшраад сонс л доо"

"Би чам дээр очих ёсгүй байсан юм. Хараал ид гэж! Юу бодож би чамд санаа зовсон юм бол? Чамайг хараал идэг! Чиний гэсэн бүгд галд шатаасай Чүэ-"

"Би чамд сайн!"

Сынчол байдаг хараалаа урсган байж ядах Жонханы хоёр мөрнөөс барьж аван ийн хэлээд түүний хэсэг балмагдсаныг ажиглахдаа үргэлжлүүлж "Би чамд сайн Юн Жонхан. Анх бааранд харсан цагаас би чамд дурласан. Дундуур нь үхэж хатан үзэн ядсан ч гэлээ би чамд сайн гэж байна"

True or Lie?🤔

𝐁𝐋𝐀𝐂𝐊 𝐚𝐧𝐝 𝐖𝐇𝐈𝐓𝐄 ʲᶜ |✔|Where stories live. Discover now