Хэсэг 51: Илчлэгдсэн?

378 47 42
                                    

------------✧♡✧-------------

"Яа! Зүгээр тоглож байхад хүн түлхээд байхдаа яадаг юм."

"Харин би чамайг ийм зүйл хийхийг чинь зөвшөөрөөгүй байх аа?"

Хисын намайг холдуулахын тулд хойш түлхсэн ч би байрандаа үлдсээр, доош тонгойн хүзүүн дээр нь үнсэж эхлэхэд тэр гэнэтхэн гараараа бэлхүүсийг минь ороон, "Новш гэж.. Чи жинхэнээсээ үүнийг хийх гээд байгаа хэрэг үү?" хэмээн, би түүний уруул дээр долоовор хуруугаа тавиад, "Чшш.. Зүгээр л чимээгүй байж бай." гээд урдуураа унжсан үсээ хойш чихнийхээ араар хийлээ.

"Чи мэднэ дээ.. намайг дотуур хувцасгүй байгаа гэдгийг." Намайг ингэж хэлэх үед түүний хариу үйлдлийг харахаар би ахин дээш өндийж, тэр гараа аажуухнаар цамцан доогуур минь оруулахад би анзаарангуутаа түүнийг зогсоон, "Яа! Надад битгий хүрээд бай." гэсэнд тэр гэнэт гараа авснаа, "Яагаад?" гэж инээн, би хариу, "Энэ бол миний дүрэм. Би дээр нь байгаа учраас бүх удирдлага зөвхөн миний хяналтан дор явагдах учиртай. Харин та намайг ийм үйлдэл хийхийг минь зөвшөөрч, таалагдаж байгаагаа хэлэх юм бол надад хүрэхийг тань зөвшөөрье." гэтэл түүний өмдний цаанаас товойх найз нь энэ бүхнийг хангалттай батлаад өгчхөв.

"Гэхдээ надад үүнээс илүү баталгаа хэрэгтэй."

Намайг түүнийг өдсөөр ийнхүү хэлэхэд тэр ханцуйнаас минь гэнэтхэн чангаар атгаад, "Нэгт, чи миний дээр суулаа гээд бүхнийг өөрийн удирдлагадаа авсан гэсэн үг биш. Ойлгосон уу? Хоёрт, чиний архи одоо хүртэл гараагүй байгаа хэрэг үү? Гэнэтхэн яагаад ингэж аашлаад байгаа юм? Гуравт, чи миний доор суучхаад нүцгэн байна гэж хэлэхэд чинь би хэцүүдэх нь мэдээж биз дээ?" гэтэл би чимээгүйхэн түүн рүү ширтэн, инээмсэглээд, дээш өндийж, гараа доош гүйлгэн, дотоожныхоо захыг доошлуулаад, аажмаар гулсуулсанд Хисыний шүлсээ гүдхийтэл залгих нь сонсогдож, сандарсандаа уруулаа долоох нь түүнийг бүрэн ухаанаа алдах шахаж байгааг илтгэж байлаа.

"Бяцхан чөтгөр.." Тэр намайг өөрөөр нь тоглож байсныг мэдээд хөмсгөө зангидахад би үргэлжлүүлж доош гулсуулсан дотоожоо тайлаад, суудал доогуур өшиглөж оруулчхаад, ахин түүний дээр гаран суусанд түүний амандаа чимээгүйхэн аахилах нь сонсогдон, би инээдээ барьж дийлсэнгүй.

"Аа, уучлаарай. Би дахиж танаар тоглохгүй гэж амлая.. гэхдээ.." Миний нүд түүний бүсэлхий дээр гэнэтхэн тусаж, өмдийг нь тайлах бодол орж ирсэн боловч мэдээж тэр сууж байгаа болохоор бүтэхгүй санаа байлаа. Гэтэл тэр, "Хүлээгээрэй.." гэчхээд дээш үл ялиг өндийн, бэлтгэлийн өмдөө доош татаж, би энэ боломжийг ашиглан өвдөг хүртэл нь гулсуулаад амжив.

KEEP IT SECRET ˡᵉᵉ ʰᵉᵉˢᵉᵘⁿᵍWhere stories live. Discover now