-Эмэгтэй хүнийг дарс уучихаад явуулж чадахгүй болохоор л. Гэж санаа тавин хэлсэн нь сэтгэл уяраасангүй.
-Би уучихаад өөрөө зүв зүгээр явчих болохоор надад таны санаа тавилт хэрэггүй дээ. Гээд машин луу гаа явлаа.
Хүнд арай л муухай хандчихсан уу? Сэтгэл гаргаад санаа тавьж байхад нь ингээд урам хугалчихаар үг хэлсэн чинь ямар санагдсан бол.
Яг үнэндээ гадуур гарч уудаггүй, гэртээ уудаг болохоор, машинаа барьж чадахгүй бол яана гэж бодсон болохоор түүн лүү хараад түлхүүрээ шидлээ.
-Санаа тавиад байгаа юм бол, машин барьж чадах уу? Гэж хэлснийхээ дараагаар бяцхан хэхэрсэнд түүний инээд хүрэв.
-Чаднаа. Гээд газраас түлхүүрийг минь аваад намайг өргөөд машин луу явлаа.
-Хөөе. Би алхахтайгаа байна шүү. Миний машиныг хаана байгааг мэдэх юм уу? Гэж талимааран асуувал
-Ийм байж алхана гэчихжээ. Дохиоллыг дуугаргаад л мэдчихнэ. Согтуу минь. Гэж хэлээд мишээлээ.
-Тавиадах аа! Би өөрөө алхчихна!
-Үгүй.
-Хэлсэндээ байгаарай.
-Юу?
-Намайг буулгахгүй гэсэн биз дээ. Гэр лүү өргөж оруулж, машин луу ч гэсэн өргөөд оруулаарай.
-Амархаан.
-За за.
Машины дохиолол асана. Миний машиныг олж очоод зорчигчийн суудалд намайг суулгалаа. Өөрөө жолоочийн талд суугаад машин асаахаас өмнө, машинтайгаа утасаа холбоод, дуу тавилаа.
Магадгүй хажууд байгаа хүн нь сайхан, амар тайван сэтгэгдэл төрүүлвэл эрх дураараа, өөрийнхөөрөө болчихдог нь үнэн бололтой. Энэ үг ёстой биелэлээ олчихлоо.
Намайг тоглуулсан дуундаа дуулж байхад, Тэхён хажуунаас дуулж эхлэв.
Сонсоход нэг тийм сэтгэл татмаар хэрнээ, урьд хожид сонсож байсан санагдсан нь, үнэхээр л deja vu байсан юм.
Өмнө нь маш удаан хугацаагаар сонсож байсан санагдсан болохоор түүнээс асуухаар шийдсэн юм.
-Чамаас юм асуувал дургүйцэх үү?
Тэхён: Үгүй ээ, асуу, асуу.
-Чи аль сургуульд сурч байсан юм?
Тэхён: Виржиниа мужийн-
-Байз. Би мэдэж магадгүй.
Тэхён: За?
-Southwest Virginia Gov School. Зөв үү?
YOU ARE READING
Модон дундах яргуй (Taehyun txt)
RomanceТалын цэцэг минь, чиний дээр хэзээ ч шүүдэр тогтож, сүүдэр унахгүй. -Тэгэхийг би зөвшөөрч чадахгүй.