•4•

4 1 0
                                    

Зассан тайз дээр хучлага, буйдан, дэр гээд олон зүйлс байлаа.

Заавал эхний байрлал шиг газар гэхгүй буйдан дээр гарлаа. Тэхён эхэлж хэвтээд, дараа нь би Тэрний дээрээс байрлалын дагуу хэвтэж, зураг авахуулахад бэлэн боллоо. Гэрэл тусч, зурагчин камераа фокуслаж байхад, бид харц тулгарсан.

Түүний нүд надад ямар их таалагдсан гээч. Хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг том хэрнээ хүүхэн хараа нь жижигхэн. Эгдүүтэй аашилвал муур ч түүнийг гүйцэхгүй.

Анхны удаа ийм зураг авалт хийлгэж, ийм байрлалд хэвтэж байна.

Гуян доороос минь юм нухаад болдоггүй шүү. Ашгүй чанартай хэдэн зураг авсны эцэст босож, дараагийн байрлалдаа орлоо.

Тэхён буйданг налж суухад би хөлөө хоёр талаар нь зөрүүлэн өвөр дээр сууж, бараг шахуу үнсэлцэж байгаа юм шиг харагдах гэж үйлээ үзлээ.

Бидний чангахан юм шиг хэрнээ зөвхөн бидэнд сонсогдох халуун амьсгал. Дундаа мөргөлдөж бие бие лүү гээ амьсгална.

Бид үнсэлцээгүй. Тэр ч ойлгомжтой шүү дээ.

Хэдэн чанартай зураг гэсэн нь 3, 4 байсан болохоор хэн хэн нь сандралдаж, багахан чичирч байлаа.

Байрлалаа хурдан олж байсны хүчинд зураг авалтууд богинохон хугацаанд болж байсан юм.

Дараагийн байрлалдаа ороход бага зэрэг хүндрэлтэй байлаа.

Учир нь би түүнээс тас зуурч хөлөөрөө тээглэн тогтож, харин Тэхён өгзөг болон бэлхүүснээс минь барин унагаахгүйг хичээж байлаа.

Заавал утасны шаардлагатай биш болохоор, бид хоёр нэг нэгнийхээ хүзүү рүү шигдэж зургаа авахууллаа.

Бурхан минь яадаг л бол... Бусад хүмүүс яах бол гэсэн бодол намайг хангаллтай толгойг минь өвтгөж байлаа. Хэдэн мянган сая хүн харна гэхээр...

Бодолдоо автаж байгаад найруулагчийн дуудсаныг ч сонссонгүй.

Найруулагч: Хатагтай Виолет? Хатагтай?

-Айн, аан. Уучлаарай сонссонгүй.

Түргэхэн шиг буугаад найруулагчийн өөрөө хэлсэн новшийн байрлалд орох гэж байна.

Яаж ч бодсон, хүнийг долооно, хүнээр долоолгуулна гэж ямар балиар юм байхав.

Дургүй нь аргагүй бид хоёр суух байрлалаа олж, түүний хэл миний хүзүүн дээр мэдрэгдэж эхлэхэд, золтой цочоод босчихсонгүй.

Модон дундах яргуй (Taehyun txt)Where stories live. Discover now