- Аоки, чи ойрд завгүй байгаамуудаа. Гэр орондоо харагдахгүй юм.
- Тийм ч их бишээ.
- Тэгвэл...
- Үгүй!!
- Гэхдээ яагаад? Чиний гэрлэх нас аль хэдийн болсон шүү дээ. Би ач зээгээ хармаар байна!
- Тэглээ гээд би тэр утга учиргүй болзоонуудад явах ёстой гэсэн үг биш.
- Сүүлийн удаа яваад үз л дээ.
- Үгүй.
Дээрээс пид пад хийсээр Арата нойрмог босож ирэв.
- Өглөөний мэнд. Хэмээн мэндлэхдээ тэр гэрийн уур амьсгал нэг л биш болсоныг анзаарав.
- Өглөөний мэнд хонгор минь. /ээж нь /
Арата ах, аав хоёроо ээлжлэн хараад:
- Та хоёр чинь яагаа вэ? хэмээн асуухад тэд нэгэн рүүгээ муухай харц шидэн дуугарсангүй.
- Тэгэхээр Арата хонгор минь өнөөдөр чиний хувьд их чухал өдөр, тйим биз!
- Аан юу, тиймээ.
- Тэр өнөөдөр анхыхаа кинонд дүр бүтээнэ. Гэж ээж нь гэрийн уур амьсгалыг засах санаатай инээмсэглэн хэлэв.
- Ээж энэ тийм сүр бадруулаад байх юм биш шүү дээ.
- Харин ч чухал л юм шиг харагдсан даа. Шөнөжин зохиолоо уншисан биз дээ гэж инээмсэглэн хэлнэ. Арата ч тэр дороо улайгаад л явчихав.
- Аоки чи тэр кинонд хөрөнгө оруулж байгаа гэсэн байхаа. Ээж нь их чармайлт гарган яриа өрнүүлэх агаад түүний үг бүр уур амьсгалыг дээрдүүлэх аж.
Ингэж хэлэхдээ зэрэгцэн Аокигийн толгойд дүүгийнх нь альфа менежер орж ирэв.
“Ердөө л ганц шөнийн явдал байсан. Гэхдээ яагаад ч юм нэг л өөр байсан, бас санаанаас нэг л гарж өгөхгүй юм. Магадгүй тэр альфа болохоор ингэж байгаа байх.” Ийнхүү бодлогширон байхад аав нь ам нээн:
- Өнөөдөр орой том үдэшлэг болно. Тэнд дагуулаад ир.
- Юу?
- Найз охиноо, ер нь залуу байсан ч яахав. Чамд хэн нэгэн уулздаг хүн байгаа учраас миний саналуудаас татгалзаад байх шиг байна.
- Би яасан гэж тйим юм хийнэ гэж.
- Хэрвээ авчирвал би дахиж хэзээ болзооны талаар дурдахгүй ээ. Чамайг ямар хүнтэй уулзаж учирсан болоод танилцуулах ч үгүй байгааг би гайхаж байна.
- Ээж аав хоёр нь ямар ч хүн байсан дэмжих болно оо. Тйим биз дээ Исозаки. Хэмээн их л учиртай нөхөр лүүгээ харц шидэн хэлэхэд нь өнөөх нь сандран “ тийм” гэхээс өөрийг хэлсэнгүй.
- Та болзооны тухайд хэлсэндээ байна биз.
- Мэдээж. Гэхдээ болзолтой, Өнөө орой тэрний чинь бараа харагдахгүй бол чи зүгээр л миний хэлсэн хүнтэй гэрлэнэ гэж мэдээрэй. Намайг хуурах гэж оролдоод ч хэрэггүй шүү! Аав нь ингэж хэлээд их л зэвүүн сэтгэл дүүрэн инээмсэглэнэ.Аоки энэ тал дээр санаа зовохгүй байлаа. Түүнд хэн нэгэн олдоно гэдэгт тэр эргэлзсэнгүй.
“Аавд баригдахааргүй нягт нямбай ажилахад л болно.”
Энэ л бүх хугацаанд түүнд өнөөх альфа бодогдсоор л байлаа. Түүн лүү Арата залган өөрийн зураг авалтын талаар сонин хачинаа ярьж байх үед ч тэр.
Гэнэт нэг зүйл санасан мэт босож ирээд:
- Ишида надад хоолны машин бэлд.
- Юу?
- Би санхүүжүүлж байгаа киноныхаа зураг авалтынхаа талбайд очиж харъя гэж бодлоо л доо. Хэмээн мушийн хэлэв.
Зураг авалт болж буй газарт.
Голын эрэг орчимоор хүмүүс их завгүй төвлөрөн ажилцагааж байтал баахан машин ар араасаа цувран ирэх үзэгдэнэ. Бүгд гайхан тийш харцгаав.
Кино санхүүжүүлэгч компаны захирал өөрийн биеэр тэдэнд хоол хүргэн иржээ. Тэд амралт аван авчирсан зүйлсээс нь идэж ууцгаана.
Тэр хооронд эргэн тойрноо ажиж байтал Аокигийн нүдэнд өнөө санаанаас нь гардаггүй альфа үзэгдэв. Түүнийг ажиглан харж байтал авчирсан хоолыг нь анзаарч ч харалгүй нэг тийш яваад өгөв.
- Энэ одоо яахаараа хүний сэтгэлээ гарган авчирсан зүйлийг харах ч үгүй явдаг байна аа. / үнэндээ энэ бүхнийг туслах нь бэлдсэн/Аоки түүнийг даган явтал тэр хүмүүсээс нэлээн холдоод санаа алдан доош суух нь үзэгдэв. Хэсэг түүний араас ажиглан зогсоод эцэст нь түүн лүү дөхөн очиж:
- Өнөөдөр сайхан өдөр байна шүү хэмээн яриа өдөн хажууд нь очин суув. Харин кайто хэсэг алсын хөх тэнгэрийг ширтэн байснаа
- Тийм гэх богино хариулт л өгөв. Түүнийг үл ойшоон чигээр харан суух энэ залуу юу бодоо бол. Юунд ингэтлээ санааширан байгаа бол.
- Бодсоноос энгийн хариулт байна шүү. Кайто гэдэг байхаа. Энэ ганц өгүүлбэрээрээ тэр өдөр болсон зүйл өөрийнх нь хувьд юу ч биш болохыг түүнд илэрхйилэхийг бас, энэ залуугийн гайхам тайван байдлыг нь нуран унахыг харахыг хүссэн юм.
- Санаж байгаа бол яамай даа.
- ...
- Надтай ямар нэг ярих зүйл байгаа юм уу.
- Үгүй ээ, байхгүй. Зүгээр л энд сууж байхыг чинь хараад хүрч ирсэн юм.
Яриа энэ хүрээд дуусах шиг болсоныг ойлгоод Аоки босон явав. Тэгэхдээ:
- Нөгөө... Кайто түүн рүү эргэн харахад юу ч юм бэ түүнийг хүлэх шиг болж үгээ дуусгалгүй “ Баяртай” гэж хэлээд буцан явав.Аоки өнөөх үдэшлэгийн хаалгаар ганцаар алхан оров. Мэдээж тэр энэ үдэш ямар чухал болохыг мэдэж байгаа ч яагаад ч юм санаа зовсонгүй. Түүнд энэ утгагүй тэнэг гэрлэлт гээчийг зогсоох төлөвлөгөө байгаа гэж бодсондоо л тэр.
***- Кайто хурдлаачээ хурдал.
- Хүчээр дагуулж ирчихээд битгий яаруулаад бай.
- Энэ чинь чиний ажил. Миний цагийн хуваарь уулзалтуудад санаа тавих.
- Иймэрхүү хувийн чанартай зүйлс хүртэл үү.
- Аливаа ингэж олон юм ярихынхаа оронд хүрч ирээд ганц өдрийг ч болов хөгжилдөж өнгөрөө л дөө.

YOU ARE READING
imprinting alpha
Romance- Ааахх. Тэр цочин орноосоо унаад эргэн тойрноо анзааран харвал гэр орон үнэхээр замбараагүй, энд тэнд халуухан шингэний мөр үлдэж, уулга алдмаар их бэлгэвч хөглөрч байв - Новш гэж .