01

186 5 0
                                    

Дэндүү эрт тавьсан сэрүүлгэндээ дурамжхан ч гэсэн арай ядан бослоо.
Нүүрээ хүйтэн усаар зайлж сэргээд нойтон цагаан нүүрээрээ толь руу ширтэн зогсоо хүн бол би. Намайг Кайто Фүжимура гэдэг. Өөрийгөө товчхон танилцуулбал 24 настай энгийн л нэг альфа.
Ийм эрт боссоны минь учир их энгийн. Өнөөдөр миний ажлын анхны өдөр. Энгийн л нэг компанид энгийн л нэг залуугийн хувийн менежерээр ажиллах юм л даа.

Cj агент.

- Танилцсандаа таатай байна. Гэж би өөдөөс минь сонин харж суух бяцхан залуу руу бага зэрэг сандран гар сунгав.
Тэр намайг огтхон ч анзаараагүй мэт буруу харан суулаа.
- Аливээ Арата-сан жаахан хүндлэлтэй байгаач. Гэж хажууд суусан захирал санаа алдан хэлээд надас уучлалт гуйв. Миний урд суугаа энэ гөжүүд амьтан бол альфа нарыг ганц ч нүдээрээ үздэггүй чадварлаг уран гулгагч Арата Исозаки. Тиймээс ч үүнд бэлтгэлтэй ирсэн би тийм ч их түгшсэнгүй.
- Зүгээр дээ захирлаа.
- Зза ямар ч байсан Арата энэ чиний шинэ менежер. Тэр англи франц хэлтэй. Бас их эелдэг чадварлаг залуу. Захирал ийн хэлэхэд Арата сан хялам хийн түүн рүү муухай харав.
- Ингээд нэмэргүй дээ би арай гэж чамд яг тохирох ажилтан олсон энэ удаа ямар ч гомдол хүлээж авахгүй шүү. Тэр альфа болохоор чамд таалагдахгүй байгаа байх. гэхдээ битгий санаа зов доо. Тэр их сайн залуу. Түүнийг талаар удаан судалж, олон шалгуур тавьж үзээд авсан юи шүү. Би чамд ийм сайн менежер олох гэж их ажил болсон доо. Гэж захирал өөртөө их л итгэлтэйгээр хэлэв.
- За яхав. та ингэж хэлж байгаа бол нэг итгээд үзье. Гээд над руу харан нэг юм өөдөөс минь чулуудав. Би түүнийг нь барьж аваад харвал машины түлхүүр байв.
- Алив удаан хугацааны дараа Европ дахь бэлтгэлээсээ ирсэн болохоор энд амжуулах ажил толгой гашилгамаар их байна, түргэлж үз. Гээд түрүүлээд гараад явчихав.
Би ч түүнтэй ийш тийш өдөржин явав. Шинэ бэлтгэлийн талбай, шинэ дасгалжуулагчтай нь танилцсан бөгөөд их аятайхан хүн шиг санагдсан. Зарим брэндтэй хийх суртчилгааны гэрээнүүд, зураг авалт гээд баахан явав. Тэр ямар нэг жүжигчинн эсвэл аядол биш ч нэлээдгү алдартай тул түүнд иймэрхүү санал их ирдэг бололтой. Эцэст нь тэр удаан хугацаанд уулзаагүй найзуудтайга уулзана гэж бар руу хүргүүлэв. Би түүнийг гэр рүү нь хүргэж өгсөнөөр миний ажил дуусах байсан тул гадаа нь хүлээхээр шийдээд байтал түүний найз бололтой нэг залуу намайг хараад:
- Хөөх дажгүй залуу байх чинь ээ. Чамтай хамт яваа юм уу Арата-сан. Түүнийг оруулахгүй юм уу?
- Хэрэггүй ээ. Чи түрүүлээд орж бай.
- Аливээ Арата гуйя.
- Хаа. За яхав. Кайто хамт оръё.
Уг нь машиндаа үлдээд дуг хийгэд авъя гэж бодож байсан юм сан.Би ч юу хийж чадах билээ үгэнд нь ороод дагаж явхаас даа.
Тэнд нэлээдгүй чинээлэг гэдэг нь илт хэдэн залуус түүнийг ирсэнийг тэмдэглэхээр цугларцгаасан байв. Дунд нь олны танил хүмүүс ч сууцгааж байлаа.
Эхэндээ машин барьж явах болохор архи уулгүй сууж байсан юм. Тэгтэл яалтачгүй шахалтаар ганц, тэгээд дахиад ч уусан нэлээд халж ирээд байтал Арата-сан согтчихсон:
- Би гэртээ харьмаар байна гээд тэрүүгээр нэг орилж гарах нь тэр.
- Энэ галзуу амьтныг дээ. Хаа (Санаа алдах)

Өглөө. Кайтогийн гэрт.
- Яа энэ толгой яг алах нь гэж ёолсоор Кайто орноосоо өндийв. Тэр гэртээ яаж ирсэнээ ч санахгүй байв. Бие нь тэр чихтээ шархиран өвдөж байсан тул тэр буцаж хэвтээд хажуу тийш хөрвөөвөл хэн нэгэн эр хажууд нь бөх гэгч нь унтаж байв.
- Ааахх. Тэр цочин орноосоо унаад эргэн тойрноо анзааран харвал гэр орон нь үнэхээр замбараагүй, энд тэнд халуухан шингэний мөр үлдэж, уулга алдмаар их бэлгэвч хөглөрч байв
- Новш гэж .

Энэ зуны амралтаа ашиглаад удаан хугацаанд бодож явсанаараа нэг зохиол бичиж эхлүүллээ. Одоохондоо дөнгөж эхэлж байгаа сонирхогчын л түвшинд яваа болохоор багагүй алдаа дутагдал байгаа 😅. Гэхдээ түүнийг маань хэлж залруулан, зохиолын маань талаар үзэл бодлоо бичээд дуустал нь хамт байхыг хүсье🥰. Би ч гэсэн түүнийг тань уншиж урам зориг аваад илүү сайжраад явах болноо❣️.

imprinting alphaWhere stories live. Discover now