Сүрчигний нялуун хурц үнэр хамар цоргиж, надад мартсан зүйлийг минь дөхүүлэхээр ирсэн сувилагч бүсгүйрүү би ярвайн ширтлээ. Тэгээд дараа нь Рикирүү харахад тэр санаа алдаад
-Жүн, би түүнийг олчихсон. 8 сарын турш тэр Хонг Конгд байсан байна.
Би юу ч дуугарсангүй.
-Тэр их хэцүү байдалд байна. Би чамаас нэг их зүйл гуйж байгаагүй шүү дээ. Нэг л удаа, нэг л удаа түүн дээр очиж түүнийг дээрдэхэд туслаач. Би найзыгаа зовж байгааг харж чадахгүй нь.
Түүний ярианы өнгөнөөс л би Жүнийг надаас холдоод ахиад л хачин болж орхисоныг мэдээд дотроо бодол болон хэсэг зогслоо. Мөн би Рикигийн ийм цөхөрсөн харцыг найзлаж эхлэсэн тэр мөчөөс эхлээд нэг ч харж байгаагүй учир намайг айлгаж байв.
-Тэр ахиад л?
-Тийм ээ энэ удаад бүр хэн ч хэлээд зогсохгүй нь. Ийм зүйл бодмооргүй байгаа ч түүнийг...
Тэр ингэж хэлээд хэсэг чимээгүй зогсоод дараа нь
-Үхчихвий гэж айж байна.
Тэгж хэлэх үед түүний нүдэнд нулимс хурахыг би үзэв. Бурхан минь тэр үнэхээр сайн найз юм.
-Рики ямартай ч надад ирж хэлсэнд баярлалаа. Түүнийг би ямар байдалтай байгаа бол гэж санаж бас бэтгэрч байсан. Ахиад ганц удаа ч болтугай уулзаад үзвэл би үхсэн ч харамсахгүй.
Намайг ийн хэлтэл тэр санаа нь амарсан бололтой намайг чанга гэгч нь тэвэрлээ.
-Надад их хэцүү байлаа Сю...
_________
2018.12.25
-Хөөх чи яг Жүнхүй шиг юмаа.
Рука багшийн муурыг илэхээр ойрттол тэр муухай царайлж багахан архирах нь надад сонсогдоход би доош ширтэхдээ ийн шивнэлээ. Гэтэл яг ард минь
-Яасан адилхан эгдүүтэй гэж үү?
-Үгүй ээ бүлтрэх гэж байгаа аятай том нүдтэй, муухай ааштай болохоор нь хэлж байна.
Намайг ийн хэлтэл тэр ярвайгаад дараа нь хажууханд минь ирэн суухдаа
-Үзэгчдийн суудалд Минхао сууж байсан. Аав чинь хаачсаныг мэдэхгүй ч түүний суудал хоосон байх шиг байна.
Түүний үг дуусаа ч үгүй байтал би санаа алдаж
-Түүнээс угаас юу ч хүлээгээд хэрэггүй дээ. Минхао байхад, тэр л намайг үзэхээр ирсэн байвал болох нь тэр.
YOU ARE READING
Memories Three: Fallin Flower
RomanceСю... миний үзэсгэлэн гоо. Хүрч ч чадамгүй тэр холын сар минь. ✔MEMORIES SERIES BOOK 3