Бороо эсвэл цас хоёрын аль нь илүү гунигтай вэ?
Жаахан байхдаа би бороог илүү гунигтай гэж боддог байсан. Хүүхдүүд бороонд баярлаад гүйж байхад би л ганцаар гэртээ суугаад цонхоор ширтдэг тийм хүүхэд байлаа. Харин одоо бол би тэс өөрөөр бодож байна. Цас. Цас илүү гунигтай юм. Цав цагаан, хов хоосон болохоор.
-Бурхан минь Сю арван сарын турш хар мянга бэлдсэн үзүүлбэр байж тэгэхээс тэг гэж байгаа юм шиг яагаад заавал тэнд ийм зүйл болчхов доо.
Рука багш над руу харан шогширсоор ийн хэлэх аж.
-Миний шаахай их эвгүй байсан. Яг минийх биш юм шиг санагдаад байсан. Гэсэн ч чадлаараа хичээсэн ч болсонгүй.
Би эмнэлэгийн цагаан таазыг ширтсээр Рука багшид ийн хэлтэл тэр
-Олон түмэн чамайг их хүлээж байсан. Ийм зүйл болсон болохоор хэвлэлийнхэн бүр галзуурч байна. Ямар ч байсан эмч юу гэхийг сонсоцгооё. Тэгээд дараагийн асуудлаа бодоцгооё.
Рука багшийг ийн хэлээд удаагүй байтал эмч орж ирэв. Тэгээд над руу харахдаа
-Фэн хүнийхээ хувьд хүлээсэн тоглолт байсан ч их харамсалтай зүйл болж. Хөл чинь хугарсан. Маш ноцтой хугаралт. Ийм харамсалтай мэдээг дуулгах миний хувьд их хэцүү байгаа ч цаашдаа балетыг больсон нь дээр болов уу гэж бодож байна.
Рука багш эмчийн хариултанд уулга алдаж харин миний нүднээс аажмаар нулимс урсаад эхлэх нь тэр.
-Эмчээ аав минь ирсэн болов уу?
-Одоо ийм зүйл ярих цаг биш. Мөнгөөр зодоод болчихдог асуудал биш байна шүү дээ.
Рука багш амандаа үглэсээр хажууд минь зогсох аж. Гэсэн ч би аавыг дурсахдаа огтоос мөнгө бодоогүй юм. Ийм цочирдом мэдээг хуваалцаад хажууд байсан ч болоосой гэж хүссэн хэрэг шүү дээ.
-Ядаж Жүн яасан юм бэ?
Би улам цурхирч эхлэв. Багш гэнэт л чангаар уйлсан намайг аргадахаар оролдоно. Гэсэн ч надад мөнгө эсвэл балетын аль нь ч хамаагүй байв. Тэр залуу... тэр л байхад би хоёр жигүүрээ алдсан ч жаргалтайгаар хорвоог туулж чадах юм шиг.
YOU ARE READING
Memories Three: Fallin Flower
RomanceСю... миний үзэсгэлэн гоо. Хүрч ч чадамгүй тэр холын сар минь. ✔MEMORIES SERIES BOOK 3