01. Happiness is a butterfly

75 11 1
                                    

Амьдралд тохиох олон олон учралууд бидэнд зааж сургадаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Амьдралд тохиох олон олон учралууд бидэнд зааж сургадаг. Тэр учрал сайхан биш байсан ч ямар нэгэн чухал зүйлсийн талаар ой ухаанд чинь шингэтэл зааж өгнө гээч. Харин өдийг хүртэл тохиосон учрал бүрээс түүнтэй учирсан нь хамгийн онцгой байв.

Түүнтэй учраад би өөрөөсөө өөр нэгнийг ч мөн өвдөж шаналалгүй яваасай хэмээн бодож, шаналж буй хоногийн тоогоор нь даган сэтгэл минь уй гашууд автаж, түүний жаргал миний ч жаргал болж түүнийг энэ хорвоогийн хамаг сайхныг хүртээсэй гэж хүсэх болсон.

Төсөөлөө ч үгүй нэгэн ганцхан хоромд чиний амьдрах шалтгаан, инээмсэглэх шалтгаан болж орхидог нь тунчиг хачин.

-За Сю бэлэн биз бид удахгүй эхлэх нь байна шүү!

Найруулагч надад ийн хэлээд цааш яаран явав. Хүсэн хүлээсэн өдөр. Арван сарын турш үхтэлээ бэлдсэн анхны гол дүр минь. Хунт нуур. Гол дүрийг авах балетчин хүний хувьд үнэхээр ховор тохиох аз хэмээн би боддог юм. Догдлол сандрал, бас багахан харамсал тээсээр зогсохдоо би шаахай минь нэг л биш байгааг хальт анзаарлаа. Гэсэн ч миний тайзан дээр гарах цаг ирсэн тул толгой сэгсрэн гарахаар бэлдэв. Бүх зүйл төгс байгаа Сю юунд ч битгий санаа зов. Жүнийг бод. Тэр төгөлдөр хуурын ард ямар өөртөө итгэлтэй нэгэн болдог билээ.

Ингээд би тайзан дээр гарсан, байрлалаа аваад ая эхлэхэд би тайзан дээр дүүлж эхлэв. Шаахай минь үнэхээр л эвгүй байх агаад нэг зүйл нухаж их л эвгүй санагдуулах нь тэр. Цоо шинээр нь аваад бэлэн болгоогүй бололтой. Шинэ шаахай л ингэж эвгүй санагдуулдагсан.

Хөдөлгөөн минь надаас урсан гарсаар, өнөөдрийн оргил хэсэг болох хөдөлгөөнийг хийхээр жаахан үсрэхэд буулт нь харин их хүнд байлаа. Цугларсан түмэн олны уулга алдалт, миний газар тааз ширтээд хэвтэж буй байдал. Хөл минь тэсэхийн аргагүй ихээр өвдөх аж. Гэсэн ч би зүгээр л тааз ширтэж байлаа.

-Сю хөлөө хугалсан бололтой. Энэ ч ноцтой харагдаж байна шүү.

Найруулагч сандран ирсээр хажууд минь хэнтэй ч юм ийн ярилцаад намайг нэг зүйл дээр хэвтүүлэн авч явлаа. Харин би хоосорч орхив. Юу намайг тэгтлээ хоосруулж орхисоныг би үл мэднэ. Тэгээд дараагийн хоромд би түүнийг миний дэргэд байхгүйг анзааран уйлж эхэлсэн юм. Өвдсөндөө л тэр хэрэг, хөл минь биш сэтгэл минь л харин ихээр шаналав. Чамайг мартах ийм хэцүү юм гэж мэдсэнгүй.

Memories Three: Fallin FlowerWhere stories live. Discover now