Миний нэр ганцхан од гэсэн утгатай. Гэвч би хэзээ ч тэнгэрт байх од шиг гялалзаж чадахгүй нь яг л хараал гэлтэй.
💫
Хэзээ ч ойлгож байгаагүй эсвэл бүр ойлгохыг ч хүсэж үзээгүй математикын цаг.
Яг энэ хичээл орж эхлэх үед л би өөрийгөө энэ хорвоо дэлхийгийн хамгийн тэнэг, мулгуу хүнээр цоллож эхэлдэг юм.
Багшийн самбар дээр тайлбарлах бодлогийг хоосон харцаар хэсэг ширтэж байгаад шантарч дэмий л цонхоор гадаахыг ширтэж эхлэв.
Гадаа жаахан сэрүүсч байгаа ч түүнийг үл тоон талбай дээр хөл бөмбөг тоглох хөвгүүд. Харин түүнийг нь охидууд ажиглан сандал дээр сууцгааж байна. Тэгээд би тэр дундаас танил царай олж харсан юм.
Кан Чэёныг
Хөл бөмбөг ажиглаад сууж байсан түүн дээр Жэй хаанаас ч юм хүрч ирэн хажууд нь суугаад ундаа гаранд нь атгуулж байгаа харагдав.
Тэд албан ёсоор үерхдэггүй ч яг л хосууд шиг байдаг. Жэй бол Чэёнд сайн гэдэг нь маш илт. Гэхдээ Чэён түүнд сайн юм болов уу? Магадгүй эсэргүүцдэггүй хажуунаасаа нэг алхам ч холдуулдаггүй болохоор адилхан байх.
Тэгээд л гэнэт хоёр хоногийн өмнө болсон төрсөн өдрийн үдэшлэг толгойнд зурсхийлээ.
Ян Жонвоныг чек сарвайхад би гэлтгүй эргэн тойрон дахь бүгд гайхширч байсныг хэлэх нь зөв байх. Түүнийг харсан Чэён сандарч бүх зүйл зүгээр болохыг хэлээд намайг өршөөсөн юм. Сахиусан тэнгэр л гэсэн үг.
Харин Жонвоныг баян айлын хүү гэдгийг мэдсэн Жэй Жэйк хоёр тэр өдрөөс хойш Жонвонтой байнга л цуг явж байгаа харагдах болсон. Ингээд бодоход мөнгө гэж үнэхээр л хүчтэй зүйл байгаа юм шүү.
YOU ARE READING
jealousy, jealousy
FanfictionТэр охинд харамсалтай нь миний хүсдэг бүх зүйл байх юм. Атаархаж байна... би түүний оронд байсан ч болоосой.