F I V E

165 21 6
                                    

🎭

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🎭

Ёс бус үг хэллэг агуулсан болно!
-

Жэй, Чэёны харцыг өөр дээрээ мэдэрсээр тэдний урд Жонвон, Жэюүн хоёрын голд суулаа.

Нэг ширээнд бүгд суусны дараа хэн хэн нь нэг хэсэгтээ үг дуугарсангүй чимээгүй байдал биднийг бүрхээд байтал ашгүй Жэюүн ам нээлээ.

-За Ханбёлтай танилцаарай! Угаасаа Чэёны төрсөн өдөр дээр бие биенээ харсан шүүдээ. Яахав жаахан эвгүй зүйл болсон ч гэсэн...

Жэюүнийг ийн хэлэхэд Жэй-ийн "12 мянган вон" гэж амандаа шивнэх сонсогдсон юм.

Би одоо л нэг тэдний өөдөөс харахтайгаа болж гараа Чэён луу сунган нэрээ хэлтэл тэр хэсэг гайхаж харж байснаа буцаан гарнаас минь атгаад "Кан Чэён" хэмээлээ.

Анх удаагаа маш ойрхноос царайг нь харсан болохоор хэтэрхий хөөрхөн байсанд нь зүрх салгалах шиг л болов.

Эмэгтэй ч гэсэн би өмнө нь ирээд ийн чичирч байхад эрэгтэй хүмүүс яадаг нь ойлгомжтой.

Хажуу тийш Жонвон луу харвал түүнд бид нарын харилцан яриа сонирхолгүй байгаа нь илт утсаа оролдоод сууж байв.

Түүнийг нь Чэён анзаарсан бололтой нэг инээвхийлчхээд утсыг нь шууд өөртөө булаан аваад "Найзыгаа дагуулж ирчхээд ингээд тоохгүй суугаад байж болдог юм уу" гэв.

Жонвон "Ханбёл миний найз биш шт"

Тийм шүү, бид найзууд биш. Гэхдээ тэр ядаж л ингэж хэлэхийнхээ оронд чимээгүй сууж болох л байсан.

Жонвоны хариу надад таалагдсангүй тул дэмий л урагшаагаа гөлрөөд сууж байтал Чэён,

"Гэхдээ би миний төрсөн өдөр дээр чамайг чек сарвайхад чинь та хоёрыг уг нь найзууд гэж бодсон доо?" хэмээн ёжилсон өнгө аястай асуух нь тэр.

Жонвон "Зүгээр л байгаа зүйлээ харуулмаар байсан гэх үүдээ? Тэгж байж та гуравтай найзлаж чадах юм шиг санагдаад. Хүнд туслах гэсэндээ ч биш"

jealousy, jealousy Where stories live. Discover now