S I X

169 27 7
                                    

🌟

"Ш-Шим Жэюүн"

Үгүй байлгүй дээ.

Түүний хэлэхийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Энэ хорвоо дэлхий дээр чинь Шим овогтой Жэюүн гэж хүн ганцхан байдаггүй биз дээ...

Хариултыг нь сонсоод Жонвон юу гэмээр ч юм бэ тааварлашгүй нүүрний хувирал гаргасан бол Жэюүн, Жэй яасан ч үгүй тайван байв. Энэ дотор гайхаад бараг л ам нь ангайсан хүн Жэхи бид хоёр л байх.

Гэхдээ Жэй энэ тухай мэддэг хэрэг үү?

Уур амьсгал эвгүйгээс эвгүй нөхцөл байдал үүсчихсэнд хэн хэн нь л юу ярихаа мэдсэнгүй хэсэг чимээгүй бүгд суув. Яаж ч бодсон тиймэрхүү хувийн сэдвийн талаар асууж зүрхэлсэн хүнийг одоо галзуу л гэж дүрсэлхээс яахав. Гэхдээ тэд өнөөдөр өглөө л гэхэд бие биенийгээ үнсэж байгаагүй бил үү. Иймэрхүү байдалтай хоёул аашлаж байгааг нь харахад ямар ч тийм зүйл болоогүй юм шиг жүжиглэхээр шийдсэн бололтой.

Чимээгүй байдлыг арилгаж Жэюүн хоолойгоо засан толгойгоо одоо л нэг юм өндийлгөж "Уг нь иймэрхүү зүйлсийн талаар яримааргүй л байх юм. Гэхдээ одоо тайлбарлахаас яахав. Үнэн гэвэл бид өмнө нь зургаан сарын туршид болзож байсан юм. Болзож байсан хүмүүсийн дунд тиймэрхүү зүйл болох нь энгийн биз дээ, тийм ээ?" гээд Жэй лүү яг л санал нэг байгаагаа илэрхийл гэж байгаа мэт харлаа.

Харин дараа нь Жэй яг л хэвийн зүйл юм шиг толгой дохив. Тэгэхээр түүнд тэр явдал нь нэг их хүнд тусаад байдаггүй л бололтой. Баян хүмүүсийн нөхөрлөл, хайр дурлалын асуудал нь хүртэл цаанаасаа л өөр байх шив. Хачин л юм.

"Үнэхээр яаж ч бодсон бид найзууд л байх ёстой юм шиг байна лээ. Үерхэл маань тийм ч таатай байгаагүй болохоор салцгаасан." гэж хэлчхээд Жэюүн шар айрагнаасаа нэг балгах бол Чэён "Тэгээд ч тэр үнэхээр шалиг гэдгийг та нар мэднэ дээ" гээд инээхэд Жэюүн тоглоом болгож түүний нуруун дээр хөнгөхөн цохиод "Үгүй ээ, юу яриад байгаа юм. Би тийм биш" гэсээр нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулна.

Атаархмаар юм аа. Тэгэхээр хуучин найз залуутайгаа салсныхаа дараа ч ингээд найзууд хэвээр байж болдог байх нь ээ. Би эхлээд ядаж хүнтэй үерхэж үзэх ёстой юмсан.

Энэ үйл явдлын дараа тоглоомыг үргэлжлүүлэх нь утгагүй зүйл гэж үзээд бид больцгоосон юм. Харин түүнийхээ оронд пянз тоглуулагчаар намуухан ая эгшиглүүлж зүгээр л ууж суулаа. Удсан ч үгүй Хисын гэрт нь ажил гарсан гээд харихаар явж Жэхи ч өөрийгөө согтож байгаагаа мэдрээд такси дуудаад нэг нэгээрээ хариад эхлэв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 17 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

jealousy, jealousy Where stories live. Discover now