The Flieds of Redemption

41 4 2
                                    

Зохиолын Эхлэл

Жоннам мужийн Намхае тосгоны намуухан өдрийн наран тэнгэрийн хаяанаас алгуурхан доошилж, хөхөмдөг тэнгэрийг алтан туяа тусган буулгалаа. Жэнни газарт зөөлхөн буусан шорооноос гутлаа хэд хэдэн удаа хөнгөн товшин, сая нэг ажлаа дуусгасны дараа гүнзгий амьсгаа авав. Өглөөнөөс эхлэн гар хөл амрах завгүй тариалан дээр ажилласнаас хойш ингэж амарч суух нь түүнд шинэ амьдралын нэг хэсэг мэт санагдана. Хаширлахгүй их ажил, амгалан орчин нь түүнд анхандаа хэтэрхий гэнэтхэн эрс өөрчлөлт мэт санагдаж байсан ч одоо харин энэ амьдралдаа дассан байв.

Тариалангийн талбайн хажуугийн жижиг жалга даган алхахдаа Жэнни өнгөрсөн амьдралаа гэнэт санав. Урьд нь тэр өдийд өөр зүйлс хийж байсан.
Нэгэн цагт дэлхий нийтийг шуугуулж үзэсгэлэнтэй амьдралаа орхиж, харин одоо энэ жижигхэн тосгонд, нараар алагласан уудам тал дээр амьдралаа эхнээс нь бүтээн босгож яваа нь түүнд ер бусын зүйл мэт санагдана.

Тэр гэнэт Хушигийн тухай бодов. Тэрхүү алдартай шүүх хурал, түүний давж заалдах явц, амьдралд нь гарсан том эргэлтүүд... Эцэст нь бүх зүйл өөрчлөгдсөн байв. Хуши шоронгоос суллагдаж, торгуулиа төлж, нийгмийн сайн дурын ажлаа хийж дууссаны дараа тэд Жоннам мужид амьдрах шийдвэр гаргасан юм. Энэ бол тэдний хувьд шинэ эхлэл байсан.

Гэвч түүний дотор нуугдсан асар их сэтгэл хөдлөлүүд одоо л гэнэт нэг дор хурж ирлээ. Өнгөрсөн амьдралын гоёмсог байдал, дуулиант хэргүүд, алдартай хосын амьдрал, бүхнийг орхиод энэ нам гүм тосгонд ирсэн нь түүнд гүнзгий эргэцүүлэл авчирчээ. Жэнни тэрүүхэндээ инээмсэглэн толгой сэгсрээд, амьдралынхаа энэ эргэлтийг санан гайхширна.

"Яаж энэ хүртэл ирчихсэн юм бол?" гэж тэр өөрөөсөө шивнэн асуув.























"Za, my name is Gabriel nevtruulgiig uzej baigaad l iim negen Sanaa turuud bichij ehelsen ymaa. Yagaad jennie Hoshi 2-n match tolgoid orj irseniig medehgu ch useg nadad ni bol sonirholtei sanagdsan shuu.

Yr ni bol manai hoshi mafiarhuu har tamhi zarj naimaaltsdag, tegeed boloogu olon ulsig donsolgoson baychuud dundaa nertee gemt heregten ym, harin Jennie bol yg l Jennie shig K-pop-n IT girl, world star ba tedni dogdluulam hairiin tuuhig uguuleh bolnoo.

Tegeed busad bichveruudee ch gesen oruulaad yvnaa, odoo ugasa barag hul edgetel gertee suuh bolohoor yadaj computer oo tevreed l suugaad baiydaa😁

Ene poster zurag neeree l muu bolson gol ni bichver ni yadag bol gedeg shuudee

The Flieds of RedemptionWhere stories live. Discover now