01

20 4 2
                                    

Одоо үе

Хуши тэр өдрийн нар шингэх үеэр газар хагалаад сууж байв. Түүний гарын алган дээрх хэдэн жилийн турш хөрс шороо зөрчилдөж, амьдралынх нь хүнд бэрх өдрүүдийг илтгэнэ. Хүчирхийлэл, гэмт хэргийн мөртүүд тархины гүнд хадгалагдаж, тэр бүрийд сүүдэр мэт нөмөрч, зовлонг нь сэдрээдэг байв.

Ойрхон модны доорх сүүдэрт суухдаа тэрээр багадаа байсан тэр дүр зургийг санаандгүй харав. Эцгийнх нь хашгираан, эхийнх нь уйлаан, тэр л зүрхэнд нь үргэлж давтагддаг дуу хоолойнууд. Түүний зүрх гэнэтхэн түргэн цохилж, амьсгал нь хурдтай болж эхэллээ. Энэ бүх зүйлс нь өөрийг нь дотороос нь идэж, эргэн тойрноо ойлгох чадварыг нь хөндийрүүлж байв.

Гэнэт хажуугаас Жэннигийн дуу гарав. "Сүнён, чи зүгээр үү?" гэж тэр түүн рүү тонгойж асуув. Түүний дулаан дуу хоолой, тайван байдал нь Хушиг бага ч атугай тайвшруулах шиг болов. Тэр амьсгаагаа барьж, дуугүй л толгой дохив. Жэнни түүний зүг дөхөн сууж, "Би чамайг ганцааранг чинь үлдээхгүй ээ" гэж шивнэв.

Хуши түүний хажууд сууж байхдаа амьдралынхаа өнгөрсөн шархнуудыг мартах гэж оролдох боловч дотор нь үргэлжлүүлэн тэмцэл өрнөж байв. Тэрээр Жэннигийн дэмжлэгийг мэдрэн, дотоод зөрчлүүдтэйгээ нүүр тулахад бэлэн болж байгаагаа мэдэрсэн юм.


Өнгөрсөн үе

Харанхуй бүрхэж, хотын хөл хөдөлгөөн ч өдрийг бодвол харьцангүй бага харагдана. Хар өнгийн starex машинаас Жэнниг менежэр нь буулгаад, сөүлийн төвд байрлах нэгэн penthouse уруу дагуулаад оров. Түүнийг 404 гэх дугаартай хаалганы үүдэнд хүргээд менежэр нь явах бол удалгүй хаалга онгойж, нэгэн гар Жэнниг татаад оруулар нь тэр.

Өрөөний гэрэл бүдэгхэн агаад романтик орчинг төгс бүрдүүлэх аж. Жэнниг татаж оруулсан өнөөх гар эр хүний гар юм. Залуу Жэнниг үүдэн хэсгийн хана уруу түлхэхэд тэр бага зэрэг гайхсан ч удалгүй залуугын хүзүүгээр гараа ороон зогслоо.

"Сүнён, хэтэрхий хурдан биш гэж үү?" Жэнни залууд хандан хэлхэд залуу түүнрүү догдлонгуй хараад "Хэнд хамаатай юм." Гэх нь тэр.

Сүнён нээх удсан ч үгүй Жэннигийн уруулыг шунаглан үнсэхэд тэр ч хариу үнсэх аж ээ.

Жэннигийн зүрх хүчтэй цохилж байлаа. Сүнён түүний уруулыг шимэн үнсэж байхдаа гараа түүний бэлхүүс рүү аажим гэгч нь оруулан тэвэрлээ. Тэдний дунд мэдрэгдэж буй хүчтэй таталцал түүнийг улам их догдлуулж байв. Жэнни хэдий тайван бус байсан ч энэ мөчид зөвхөн Сүнёны гар, амьсгаа л түүнд мэдрэгдэж байв.

Тэр хана налж зогсохдоо Сүнёны ширүүн, гэхдээ энхрийлэх мэт гаруудыг мэдрэх бүртээ өөрийн эрхгүй бага зэрэг чичирхийлэх аж. "Би одоо яг энд байх ёстой гэж үү?" гэж Жэнни дотроо эргэлзэн бодовч, залуугийн халуун амьсгаа түүнийг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгож байлаа.

Сүнён түүнийг харцаараа үлдэнг нь орхисон мэт уусгаж, өөрийн болгон авлаа.

Сүнён Жэннигийн хүзүүгээр уруулаа хөнгөн гүйлгэж, түүний зүрхний цохилт улам хүчтэй мэдрэгдэж эхлэв. Тэр энэ мөчид ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгаагаа ойлгож байсан ч, дотроо бага зэрэг эмээж байв. Гэхдээ энэ эмээлийнх нь хажуугаар шинэ мэдрэмж, догдлол түүнийг давалгаалан эзэмдэж байлаа.

Хуши Жэннигийн чихэнд шивнэн: "Чамайг ингэж ойртоно гэж бодсонгүй. Хичнээн удаан хүлээсэн гээч," хэмээн амьсгал нь түргэнцэх нь мэдрэгдэв. Тэр Жэннигийн биеийг зөөлөн тэврэн, түүнийг орон дээр хэвтүүлэв.

...

Хэдэн цагын дараа Жэнни аажуухнаар нүдээ нээвэл тэрээр ганцаараа орон дээр хэвтэж байв. Өндийж суухдаа, цагаан хөнжлөөр биеэ хучаад орны толгойг налан суувал, Хуши ч удалгүй угаалгын өрөөнөөс гарж ирэв. Тэрээр бүсэлхий хэсгээрээ цагаан алчуур ороож, цээж хэсгээрээ нүцгэн байв. Тэр влаконы хаалгыг онгойлгон тамхи асаагаад суух нь тэр. "Маргааш Нью Йорк нисэх ёстой гэсэн байх аа?" Хэмээн Хуши Жэннигээс тамхиа соронгоо асуухад жэнни тийм гэж батлах аж.

"Хөгийн юм, тэгвэл К-попын гүнжтэй дахиад удаан уулзаж чадахгүй юм байна."

"Зарим үед би чамайг үүнээс ч удаан хугацаагаар хүлээдэг юм шүү." Гэж хэлсээр Жэнни нимгэн халаад өмсөн, Хушигын сууж буй түшлэгтэй сандлын ард зогсоод түүнийг араас нь тэврэх нь тэр.

Жэннигийн зөөлөн тэврэлт Хушиг тайвшруулж байгаа нь илт мэдрэгдэнэ. Хуши тамхиа соронгоо бага зэрэг инээмсэглэн:

"Хүлээдэг ч гэх шиг... чи ч бас тийм амархан хүн биш шүү дээ" хэмээн хөнгөн егөөдөв.

Жэнни түүний үсэнд нүүрээ зөөлөн нааж, амьсгаагаа барин, ямар нэг зүйл хэлэхийг хүссэн мэт байсан ч дуугүй үлдэв. Хуши тамхиа унтрааж, Жэннигийн гарыг өөрийнх дээр нь зөөлөн атгаад:

"Чи Нью Йоркоос хэзээ буцаж ирэх юм?" гэж намуухан хэлэх нь тэр. "7 эсвэл 14 хоног орчим."


















To be continue...

Ad: daraagin partaas l uil yvdal maani ehleh ni ee, tegeed Ene bichveree oroihon oruulaad yvnaa, uchir ni shunu unshhad goy hesguud ihtei ym l daa haha
Mun Circles of stay, king of tears 2 maani ene bichverteigee eeljleed garaad yvahnee

The Flieds of RedemptionWhere stories live. Discover now