03

24 0 0
                                    

Тагтан дээр Сунёнтай ярилцаж байтал дотор болж буй үдэшлэгээс чанга дуу чимээ гарж эхлэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тагтан дээр Сунёнтай ярилцаж байтал дотор болж буй үдэшлэгээс чанга дуу чимээ гарж эхлэв. Би Сунён уруу хартал тэр тамхиа унтраагаад, гарыг минь зөөлөн илээд, дотогш оров. Би түүний ард хоцров. Нөгөө чанга дуу одоо ч чага хэвээр, хэн нэгэн орлиж байгаа мэт.

Хэсэг ч зогсоод л байв, гэхдээ дуу чимээ одоо хүртэл, хүмүүс шуугилдсаар л...

Би тэсэлгүй дотогш орхоор шийдэв. Хурдан алхсаар үдэшлэгийн төв хэсэг рүү зүглэлээ. Хүмүүс бөөгнөрж зогссон тэр хэсэгт юу гээч нь болчихов? Сунён яагаад харагдахгүй байна аа? Юу болчихсон...

Олон баячуудын дундуур, зүтгэсээр гарж иртэл, нэг залуу газар хэвтэх ба түүнийг тойроод шал улаан. Хажууд нь нэг хутга хэвтэнэ. Залуугын бие хэд хэдэн газраа зүсэгдсэн харагдана.

Тэр дороо бие минь чичирж эхлэв, энэ юу гээч нь вэ?! Тэр..залуу үхчихсэн юм уу!!

Харсан зүйлдээ итгэж ядан зогстол хэн нэгний гар намайг татав. Тэр гарнаас минь чирсээр хүмүүсийн хөлнөөс хол, буух шатруу зүгвэл. Би гарыг нь хүчтэйхэн түлхэх үед тэр зогслоо.

"Мингюү!"

"Жэнни-шши, хурдан явах хэрэгтэй байна! Бидэнд цаг алга!" Тэр сандарсан харагдах ч ширүүхэн ингэж хэлээд, дахиад л гарнаас минь атгах гэхэд нь би дахин гараа татаж авлаа. "Юу гэсэн үг юм бэ?..Сунён хайчсан юм бэ?"
"Жэнни! Гуйя! Бидэнд цаг алга! Нөхцөл байдал хүндэрхээс өмнө чи явах ёстой байна шүү дээ! Залуус хүлээж байгаа чи тэдэнтэй хамт байх хэрэгтэй."
"Мингюү би юу ч ойлгохгүй байна. Яагаад би явах ёстой гэж! Бас тэр залуу...тэр залууд юу тохиолдсон юм бэ? Тэр яагаад..тэр..тэр арай..үхчихсэн юм биш биздээ? Энд яг юу болоод байгаа юм бэ?!"
"Тэр үхсэн! Өөрийгөө хутгалчихсан. Тиймээс чи энд байж болохгүй. Хэн нэгэн чиний зургыг дархаас өмнө хурдан явах хэрэгтэй байна." Гэхэд нь би юу ч хэлж чадсангүй.

Тэр намайг үдэшлэгийн байрнаас гарах ба, бидний дөнгөж гарж ирхэд хар өнгийн машин биднийг тосов. Мингюү намайг дагуулан машинд суулгаад, өрөө урд талын илүү суудалд суухад, нөгөө машин хөдөллөө. Машинд Сунёны найзууд байх ба Kings Group-н өв залгамжлагч И Дугеом, J&W өв залгамжлагч, WØN-ий захирал Жон Вону.
Тэд ч гэсэн сая надтай хамт үдэшлэгт байсан. Гэхдээ яаж ийм хурдан.

"Мингюү? Сунён яасан юм бэ? Тэр ч гэсэн бидэнтэй хамт явах ёстой юм биш үү?"

"Сунён хён тэндэх ажлаа зохьцуулах ёстой болохоор үлдсэн."

"Юу гэх гээд байгаа юм?"

"Чи ч гэсэн мэднэ шүү дээ. Өмнөд Солонгосын баячуудын хувийн үдэшлэгт хүн амиа алдсан нь ил болбол олон нийт яаж хүлээж авхыг. Тиймээс Хуши хён тэндхийг зохьцуулах ёстой."

Бидний яриаг Дугеом таслан "Жэнни-шши, бид ч гэсэн яг юу болсоныг мэдэхгүй. Тэнд байгаа баячуудын ихэнх нь улс төрийн том нөлөө бүхий хүмүүс ч Хуши хёнд итгэх хэрэгтэй. Чи түүнийг хэнээс ч илүү мэднэ шүү дээ." Гэхэд нь би түүнрүү харав, Дугеомын царай өмнөхөөсөө өөр харагдана, илүү цонхгор харагдана. Би санаа алдан аажуухан толгой дохив.

Би түүнийг хэнээс ч илүү мэднэ. Гэхдээ яаж санаа зовохгүй байх юм бэ!!

Бид явсаар Вонугын харшид ирэв. Харшийн хаалга нь автоматаар онгойн бид дотогш орох үед тэр бидний зочдын өргөөндөө оруулана. Бид тэнд суугаад юу ч хүлээв.

Вону Мингюү хоёр юу ч юм ярих харагдана. Харин Дугеомын царай нэг л тавгүй харагдсаар л, тэр хэзээ ч ийм ядарсан харагддаггүй шүү дээ. Магадгүй ойрд эхнэртэйгээ маргалдаад байгаа гэсэн тэрнээс болсон юм байхдаа.

Сунёны найзууд бүгд л хачин хүмүүс байдаг. Вонугаас эхлээд л, тэр өсвөр насны охдод дуртай, Мингюү-тэй ярих ч хэрэггүй.
Тэдэн дундаасаа хамгийн эрүүл гэмээр нь Kings Group-ийн И Дугеом. Бусад шигээ янз бүрийн гаж сонирхолгүй, гэмт хэрэгт орооцолддоггүй. Аав ээжийнхээ сайн хүү, эхнэрийнхээ сайн нөхөр нь.
Харин хамгийн муу нь Чүэ Сынчол, эмч хүн гэхэд үнэхээр галзуу амьтан. Үдэшлэг дээр Сынчол ч гэсэн ирсэн байсан.

...

Удалгүй хэн нэгэн хаалга догшин орж ирэх дуунаар бид бүгд түүнрүү хархад богино шорт, нимгэн цагаан цамц, гэрийн шаахаатай, жижигхэн нүүртэй, хөөрхөн төрхтэй охин цай барьсаар орж ирэх нь тэр. Тэр бидэнтэй эелдэгээр мэндлэх ба Мингюү түүний оруулж ирсэн цайнуудыг ширээн дээр тавив. Харин Вону түүнрүү хараад л.

Тэрнийг гарах үед, Дугеом Мингюүгээс асуув.

"Вону түүнийг саяхан асрамжын газраас өргөж авсан юм." Гэх нь тэр.

...























To be continue...

A/d: King of tears, Maestro, Winter maani ene bichverteigee holbootoi bolood yvchihsan shuu😮‍💨 tsaaduul deer chn garah zarim uil yvdaliin tailal ni ene deer garaad yvah nee. Ene bichver maan tegeheer nileeen urt boloh baih, aldaa zasaagui baigaa neeree 🫢
Tegeed dk king of tears deer yj yvjigd uhsen ni daraagiin heseg deer garnaa. Tegeed winter dr garah zarim hesguudiin tailal bs garnaa
Nree maestro-giin hesgiig udahgui ugnu uu

Mun Mingyu-tee neg bichver avah aa brg medtsn bh tee, udkuu ugnuu udku

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 20 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The Flieds of RedemptionWhere stories live. Discover now