Непура гаргийн Атлантис гүрэн - 330 дахь жил
"Эрхэмсэг хатагтайн амрыг эвдсэнд өршөөнө үү! Өдгөө энх гүрэнд минь аймшигт 333 он ирэхэд тун дөхөм байна. Дэлхийн тооллоор 8 гаруйхан жил л үлдлээ. Цаг хугацаа таныг хүлээхгүй шүү дээ."
- Би тэрэнгүйгээр үүнийг хийж чадна. Арай ард минь миний хүчинд эргэлзэж байгаа юм биш биз?
"Үгүй дээ, хэн ч танд эргэлзэж зүрхлэхгүй. Гэвч та бидний хүчирхэгжилтийн мөн чанар, цаад ухааныг надаар хэлүүлэхгүй мэднэ биз. Та явах ёстой."
- Үзэн ядаж байгаа ч эхийн минь босгосон ур юм даа. Явах болно. Дэлхий дээрх сүүлийн 15 жилийн мэдээллийг бэлтгэхэд бэлд. Надад тохирох онцгой хүмүүсийг би хаанаас олж болохыг ч бэлд. Тэр цэнхэр ертөнцөд одоог хүртэл шингэсэн чонотой холбогд. Зөнөг хөгшин чоно.
- Би шинэ хүнээр амьдрахад бэлэн. Дэлхийн үүдийг нээ!
Ийнхүү шийдвэрт хүрсэн бүсгүй бол Адрианна. Энэ том гүрний өв залгамжлагч. Дэлхий дээр эр нөхрөө хайхаар одох Атлантисийн дараагийн аврагч.
YOU ARE READING
Adventures of Atlantis PT1: FIND MY ROMEO
FantasiГүнж Адрианна хатан хаан болоход ганц шаардлага дутсан нь эр нөхөр байлаа. Атлантисийн заншил ёсоор нарны аймгийн амьдралын нүд дэлхийгээс бусдаас онцгой залууг сонгох бөгөөд түүнд тохиолдох адал явдлыг өгүүлэх болно.