БҮЛЭГ 3 "ЭРЭН СУРВАЛЖЛАГА"

413 28 9
                                    

Офилиагийн ээж цагдаатай уйлсаар ярина. Харин цагдаа түүний хэлсэн бүгдийг яг тэр чигт нь бичиж байлаа.

Офилиа алга болоод 1 өдөр өнгөрлөө. Өчигдөр өглөөнөөс хойш тэр дахиж үзэгдээгүй. Түүнээс үлдсэн ганц ч ул мөр байхгүй. Офилиа зүгээр л ор сураггүй алга болсон. Шонд их хэцүү байлаа. Тэрээр Офилиаг явснаас хойш бидэнтэй юм яриагүй.

Нолан Чабби бид гурав манай гэрийн урд шатан дээр суун яг урд талын Офилиагийн байшинг ширтэн сууж байлаа.

Офилиагийн ээжийг Софиа гэдэг. Тэр бол маш сайхан сэтгэлтэй эмэгтэй. Надад үргэлж сайхан ханддаг. Би ерөөсөө ээжийн хайрыг мэдрээгүй ч гэлээ түүнээс мэдэрсэн билээ. Харин одоо Софиа урьдынх шигээ инээмсэглэх биш миний хэзээ ч харж байгаагүйгээр зовон уйлна. Түүнийг харахад зүрх шимширч байлаа.

Нолан миний мөрөн дээр намайг тайвшруулах маягтай гараа тавив. Харин миний толгойд нөгөө  зүүдэнд орсон эмэгтэй бодогдоно. Тэр эмэгтэй магадгүй Офилиаг авсан байх гэж бодож байгаа ч тэр эмэгтэйг хэн гэдгийг мэдсэнгүй.

9:30 болж байсан учраас айлууд бүгд гэрлээ асааж гадаа сэрүүн салхи салхилна.

Гэвч хэрэг дуртай хүмүүс Софиад юу болж байгааг гайхан харцгааж байв. Хэрэг дуртай хүмүүс хаа сайгүй.

Цагдаа бүх юмыг бичиж дууссан бололтой дэвтрээ хураагаад машиндаа суун явав. Харин Софиа уйлан зогссоор байсанд Жон болох Офилиагийн аав түүнийг тэврээд мөрөөр нь тэврэн гэртээ орууллаа.

Түрүүнээс хойш бараг 1:30 цагжингаа гадаа зүгээр л суусан Нолан, Чабби, бид гурав босон зүгээр л бие биенлүүгээ 'Баяртай ' хэмээхээр даллаад гэр гэрлүүгээ орлоо. Гэрт ороход аав том өрөөний ширээн дээр бичиг цаасны ажил хийнэ. Гэвч намайг орж ирсэнийг мэдээд ажлаа зогсоон намайг ирэн тэврэлээ.

Түрүүн л нэг миний хамаг сэтгэл минь өвдөж би дөнгөж төрсөн хүүхэд шиг аавынхаа цээжийг тэврэн уйлав. Яагаад ч юм уйлах тусам хамаг дурсамж сэргэх мэт. Офилиа Офилиа чи хаана байгаа юм бэ? Гуйж байна хурдан бидэн дээрээ хүрээд ирээч!!

Аав минь аажуухнаар миний толгойг илэн өөрийн эрүүгээ тавьсан байлаа. Офилиа уул нь зугтах охин биш. Түүнд бүх хүссэн юм нь байсан. Түүнд ямар ч зугтах шалтгаан байхгүй байсныг би сайн мэдэж байв. Тиймээс би түүнд муу юм тохиолдсон гэдгийг хамгийн сайнаар мэдэж байлаа.

Тэр өдрийн миний зүүд яг л надад зориулагдсан юм шиг. Чиний найзыг авлаа шүү гэх тэр эмэгтэйн царай цаагуураа л нэг муу юм өвөртлөсөн царайтай байсансан. Гэвч тэр эмэгтэйг авсан гэж бусдадаа хэлвэл тэд надруу яаж харахыг ч мэдэхгүй байна.

Гүүрний Эзэн /on-going/Место, где живут истории. Откройте их для себя