Хотын төв дэхь цэцэрлэгт хүрээлэнгийн гүүрнээс 3 хүн үхсэн олджээ. Нэг эмэгтэй хоёр эрэгтэй олдсон ба эмэгтэй нь жирэмсэн байсныг гэр бүлийнх нь мэдээллэлээ. Харин эрэгтэйчүүдийн хувьд нэг нь 20 насны эрэгтэй байсан ба нөгөө дэх нь 40насны хавьцай байжээ. Тэдний гэр бүлээс сонсоход Мэли гэх эмэгтэй нь салхилахаар гарсан ба хэдэн цаг эргэж ирээгүйд гэр бүл нь хайж 2 өдрийн дараа гүүрний тэндээс олсон гэж хэлжээ. Бусад эрэгтэйчүүдийн хувьд бас тийм зорилготойгоор гарсныг сурвалжид мэдээллэсэн. Тэдний биеээс ямар ч хүний гарын хээ ул мөр олоогүй ч , учрыг нь цагдаа нар одоо хүртэл хайсаар байна хэмээн CG сувгаар сурвалжлагч нь чухал царай гарган ярихад миний хажууд сууж байсан Офилиа гэнэт
-Ямар аймар юм бэ! Хайрын хүмүүс хэмээн их л санаа зовон айсан аястай хэллээ. Тэрээр 14 настай ба миний багаасаа найзласан найз юм. Түүнд шулуун шар үс цэнхэр нүд байх ба төгс нүүрний хэлбэр байлаа.
Харин надад аль нь ч байхгүй хэмээн бодогдож гутрахад
-Бүгдээрээ үүний учрыг олцгооё хэмээн нүдээрээ инээх Шон Офилиагийн цаана харагдлаа. Шон бол Офилиагийн хамаатан ба тэрээр бас л шар буржгар үс болон гүн цэнхэр нүдтэй. Гэтэл Офилиа түүнрүү муухай харснаа
-Юугаа солиороод байгаа юм гэхэд ард буйдан дээр суух Нолан маш чангаар инээж эхлэлээ. Тэрээр маш чанга инээдэгч инээх нь их ховор. Ихэвчлэн тэрээр инээдтэй юм ярихад чимээгүй суусаар байдаг юм. Түүнийг инээхэд түүний хар үс нь нүднийх нь урд орж баруун хацар нь хонхойж эхлэв.
Яг энэ үед хонх дуугарлаа. Тиймээс би
-Би яваад онгойлгочихьё гээд шалнаас босч хаалгын зүг гүйв. Хаалган дээр хэн байгааг би таамаглаж байлаа.
-Хэн бэ?
-Уучлаарай би хоцорчихлоо хэмээх бидний шоглох дуртай Чабби Вэс дугарлаа. Тэрээр намхан бондгор учир түүнд Чабби Вэс гэж бид нэрлэсэн юм. Бас л өмнөхөөрөө уулзья гэсэн цагаас 40 минут хоцорч гараараа дүүрэн идэх амттан барьсан 14 настай банди.
-Ор ор хэмээн би эелдэгхэн дуугаар хэлэхэд Чабби Вэс хажуугаар гүйн ороод том өрөөний ширээн дээр гаран дахь бүх идэх юмаа асгалаа.
-Бурхан минь чи өлсөж үхлээ юу хэмээн Шон дугарахад Чабби
-Би өдрийн хоолоо идэхээ мартчихсан юмаа гээд инээлээ.
Бид бол хөршүүд , ангийн найзууд , бас багийн найзууд юм. Бидний анхны уулзалт их гоё байсан. Тэр үед би дөнгөж 6 настай байсан учраас Офилиатай нийлэн газар дээр чиртаа зуран тоглодог байлаа.
ESTÁS LEYENDO
Гүүрний Эзэн /on-going/
Terror"Тэнд чи юу байгаа гэж бодож байна?" "Ямар ч гэсэн сайхан зүйл лав биш." " Бид үүнээс амьд гарах болов уу? " " Тэгнэ л гэж найдаж байна. Гол нь нэгнийгээ ганцааранг нь л битгий үлдээгээрэй. " A//N - Эхлээд их гоё бичигдэж байсан ч бусад зохиолуудтай...