БҮЛЭГ 2 "ОФИЛИА"

296 22 3
                                    

Тэр эмэгтэй үсээ унжуулан яг замын голд алхах ба хөл нүцгэн харин дээгүүрх хувцас нь зүгээр л нэг жирийн хувцас байлаа. Түүний царай яг мэдээн дээр гарсантай ижил байлаа.

Гэтэл тэр эмэгтэй алхаж байснаа гэнэт зогсон хэсэг байснаа гэнэт бид хоёрын зүг толгой нь эргэв. Тэр эмэгтэйн толгой бараг 180 градус эргэжээ. Офилиа бид хоёр сандарснаасаа болоод хашгиран доошоо суухад доороос Нолан Шон харин дараа нь Чабби Вэс яаран гарч ирлээ. Тэгснээ

-Яасан бэ? Юу болов оо? хэмээн сандран гайхан асуухад Офилиа тэдэнд тайлбарлах гэж оролдож байх шиг зуур би дээш зөөлхнөөр өндийн цонхоор нөгөө эмэгтэйн зогсож байсан газарлуу харлаа.

Тэр эмэгтэй ор мөргүй алга болжээ. Би бусадруугаа эргэн хараад Офилиад

-Алга болчихож гэхэд Офилиа

-Ёооё ашгүй дээ. Ямар аймар юм бэ !гэхэд Шон

-Тэр эмэгтэй чинь үхчихсэн биш билүү гэлээ.

-Уул нь бол жам ёсоороо тийм. Гэхдээ яг энэ урд талын машины зам дээр алхаж байсан гэхэд Шон Ноланруу харан инээгээд

-За та хоёр боль доо. Битгий айлгах гэж оролдоод бай. Угаасаа итгэхэд хэтэрхий бэрх байна хэмээн инээн хэлэхэд цаана нь байсан Чабби

-Та нар чинь юугаа яриад байгаа юм бэ? Хэмээн гайхсан янзтай асуулаа.

-Үгүй ээ энэ бол үнэн Шон. Бид хоёрт угаасаа тоглох ямар ч хүсэл алга хэмээн чанга хэллээ. Харин Шон Нолан хоёр итгэсэнгүй хэвээр. Гэтэл Нолан тайвнаар

-Та хоёр зүгээр аймшгийн кино үзсэнээс болж хий юм харсан юм биш биз ? Гайхалтай Шон одоо бид хоёрыг галзуурчихаж гэж бодож байлаа.
Энэ үед Офилиа түүнрүү галзуу хүнрүү харж байгаа мэт харснаа

-Чи тэнэг юм уу хэмээн шулуухан асуув. Гэтэл яг энэ үед 1 давхарт галын дохио Дийд ! дийд ! хэмээн маш чангаар дугарлаа.

-ГАЛ!!! хэмээн намайг орилоход бид бүгд яаран доошоо буухад доор нил хиншүү болжээ.

Харин гал тогооны плиткан дээр шанаг тавьж нөгөөдөх нь шатаж байлаа. Би уул нь плиткан дээр ямар ч шанаг тавиагүй дээ. Угаасаа би ерөөсөө хоол хийгээгүй болохоор сүүлд харахад плиткан дээр юу ч байгаагүйдэг.

Бид бүгд сандралдан гүйлдэхэд би плиткалуу зөөлөн ойртон хувцсаараа галыг унтраахыг хичээн сэвнэ. Хэтэрхий их хиншүүнээс болж нүднээс минь нулимс гарч хамар хоолой минь цоргиж бараг ухаан алдах дээрээ тулав.

Гүүрний Эзэн /on-going/Donde viven las historias. Descúbrelo ahora