1-р хэсэг

8.4K 173 4
                                    

Улс орны хувьд сайхан зүйл болж байхад мөн адил аюултай зүйл тулгарч байдаг.Сөүл бол дэлхийн үзэсгэлэнтэй хотуудын нэг бол зүүн Азид аюултай улс гэдгээрээ алдартай.Энэ хотод гангстеруудаар дүүрэн үнэндээ харанхуй шөнөөр ганцаараа алхахад ч аюултай.
Эксо-К Өмнөд Солонгосын хамгийн аймшигтай хөвгүүдийн бүлэг,тэд газар дээрх хамгийн хүчтэй,хэрцгий,өршөөлгүй бүлэг.Хэн ч тэдний өөдөөс босож зүрхлэхгүй учир нь чи тэдний өөдөөс босох үед чи үхнэ.
Астра тэр мөн л өмнөд Солонгосын аймшигтай охидын бүлэг.Тэд эмэгтэй гангстеруудын ертөнц дэхь хүчтэй ухаантай төвөгтэй гэсэн хэдий ч тэд Сөүлийн хамгийн хайртай гангстерүүд яагаад? Чи удахгүй мэднэ ээ.
Хэрвээ эдгээр бүлгэлийн 2 гишүүн ямар нэг шалтгаанаар хоорондоо уулзвал яах вэ? Хэрвээ шалтгаан нь тэднийг их зүйл хийхэд хүргэвэл? Эсвэл тэднийг цаашид уулзахад хүргэвэл?
Юу болох бол?
Юу өөрчлөгдөх бол?
Юу цэцэглэх бол?
Хэрвээ гангстер залуу....гангстер охинтой уулзвал юу болох бол?

Михэ: гүйгээрэй гэж ахлагч нь орилоход 4 охид цагдаа нараас зугтан хуваагдан гүйж байв.
Цагдаа: хөөе "орилох"
Сөүл бол дэлхийн үзэсгэлэнтэй хотуудын нэг бол зүүн Азид аюултай улс гэдгээрээ алдартай.Энэ хотод гангстеруудаар дүүрэн үнэндээ харанхуй шөнөөр ганцаараа алхахад ч аюултай.Сөүл энгийн нэг хот биш гэдгийг санаарай.Шөнөөр ганцаараа битгий яваарай,гудамжинд байдаг агуулах юу гэдгийг чи мэдэхгүй.Бүлгэлээс болгоомжил,охид хөвгүүд.Нууцлаг бүдүүлэг.Алуурчид,аврагчид.Гэхдээ хоёр охидын бүлэг л газар дээрх ёртөнцийг ноёрхдог юм шиг.Тэр бол Астра болон Secret (бүлгийн нэр).Тэр 2 бүлэг Солонгосын хамгийн муу охид.Бас тэд энэ охид гэсэн ангилалын "Шилдэг бүлэглэл "гэсэн нэрний төлөө мөнхийн дайснууд.Чамд гэж хэлэхэд хэн ч тэдэнтэй хамт алхахыг хүсдэггүй юм шүү би давтан хэлье.ХЭН Ч
Астра үргэлж нэр хүндээ гартаа оруулан барьж байдаг.Бусад бүлгүүд ч тэднийг хүндлэн биширч байдаг.
1.Тэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө зодолддог.
2.Тэд зөвхөн хэрэгтэй эсвэл ёстой гэсэн үедээ л зодолддог.Онцгой үед хэн нэгний амь аюулд орон үед тусламж гуйхад нь л.
3.Энгийн хүний мэдэхээр тэд маш сайн бас ямар ч баг зүүхгүйгээр үнэхээр сайн охид.
Тэдний ахлагч Гон Михэ,Андромэда гэдгээр нь илүү мэддэг.Тэр хөгжилтэй өсвөр насны охин,тэр бүлгийнхээ асуудлыг шийдэхийг оролдож бас гишүүдээ үргэлж хөгжөөж байдаг.
Ким Нана түүнийг гангстерийн ертөнцөд хутгуур гэдгээр нь илүү мэддэг бөгөөд чамайг асуудалд орох үед чинь хамгаалах хүн.
Юн Мина бол хөгжилтэй төрлийн охин биш,түүнийг энэ бүлгийн нухацтай гишүүн гэдгээр нь мэддэг бөгөөд энд байгаа хамгийн дуугүй гишүүн юм.Тэр муур болоод бусад амьтанд үнэхээр хайртай тийм болохоор түүнийг өмнө амьтанд битгий хүрч зүрхлээрэй.
Сүүлд нь И Ёнхи,түүнийг хамгийн хүчтэй бас Жэмини гэх нэрээр нь мэдэх бөгөөд Ёнхигийн өөдөөс маш олон хүн босохыг хүсдэг.Магадгүй тэр хүмүүс нь Secret бүлэг,бусад өрсөлдөгч бүлгүүд.Хүмүүс түүний зодолдох амаргүй мөн төвөгтэй ур чадварыг биширдэг.Мөн тэднийг мэдэхгүйгээр тэр зодолдож байхдаа хүйтэн аура цацрааж байдаг.Гэхдээ тэр дулаахан зүрхтэй нөхөрсөг нэгэн.
Ёнхи нэгэн харанхуй гудамжинд цаг нуугдаж байна,тэд салан зугтсанаас хойш Ёнхи тэдний хаана байгааг мэдэхгүй.Мэдээж тэд тэгэхгүй бол цагдаа нар тэднийг бариад явчих нь...
Ёнхи: үнэндээ би туслаж байсаныг тэр цагдаа нар мэдээгүй ш дээ гэж амьсгаадсаар эргэн тойрноо байх цагдаа нарыг харан хараал урсгаж байв.
Тэр санаа алдаад: би оргочихлоо гэж хэлэн инээмсэглээд хана налан амарж байхад нь утас нь дуугаран харахад ээж...
Ёнхи: байна уу? Ээжээ
Ээж: чи хаана байна?
Ёнхи: сургууль
Ээж: яагаад нэг л итгэлтэй биш юм шиг сонсогдоод байгаа юм?
Ёнхи эв хавгүй инээн: Би сургууль дээрээ байна ээжээ яагаад залгасан юм?
Ээж: би сургуулийн чинь ойролцоо байна,хурдан хүрээд ир хэлэх зүйл байна
Ёнхи дотроо дахиад юу вэ? гэж бодсоор: ойлголлоо гэж хэлээд утасаа таслаад зогсож байтал араас нь мессеж ирлээ.
Михэ: чи зүгээр үү? Баригдчихсан уу? Нана Мина бид одоо зүгээр ээ
Ёнхи тэр мессежийг уншин инээмсэглээд: би хэзээ ч баригдахгүй "мессеж явуулах" за за тэд нар аюулгүй л байгаа юм байна "бувтнах"

--Gangster Boy & Gangster Girl-- "COMPLETE"Where stories live. Discover now