4-р хэсэг

3.4K 188 10
                                    

Ким хатагтай гүйсээр ирэн: Жунин хаана байна?
Ёнхи тэдэн рүү уйлсаар харан: тэр одоо ч мэс заслын өрөөнд байгаа "ээрэх"
Ёнхи Каиг шалан дээр ухаан алдан унасанаас хойш уйлж байгаа билээ.
Ким хатагтай Ёнхиг чанга гэгч нь тэврэн: тэр зүгээр болно оо Ёнхи "Ёнхи руу харах"
И хатагтай Ёнхи руу харан санаа алдаад: Гангстеруудын тухай одоо хангалттай И Ёнхи,би чамайг болисон гэж бодсон юм сан
Ёнхи доош харан уйлан зогсоно.Яг энэ мөчид Ёнхи ээж аавынхаа бас Каин ээж аавын өөдөөс яаж харахаа мэдэхгүй байв.
И хатагтай санаа алдан: гэхдээ одоо бид юу ч хийж чадахгүй биз дээ? Зүгээр л эмчийн үгийг хүлээцгээе
Өнөөдөр болсон бүх зүйл дуусч Каи одоо эмнэлэгт байна.Ёнхи Каиг зүгээр болно хэмээн залбирах хэрэгтэй.Гэхдээ бурхандаа баярлалаа,Химчан Каид сүүлийн цохилт өгөхөөс өмнө Ёнхи чадварлаг гэгч нь арга хэмжээ авч чадсан шүү дээ.Өнгөрсөн нэг цагийн турш Ёнхи сайн бодож чадахгүй байв.Ёнхигийн бодол Каин ухаан алдахаас өмнө шивнэсэн 3 үг эргэлдэж байлаа.
Би чамд хайртай
Ёнхи эдгээр 3 үгийг л санах төдийд жаргалтай болон зүрх нь галзуу юм шиг л хурдан хурдан цохилж байв.
Удалгүй хаалга онгойн эмч гарч ирэн ирэхэд бүгд босон Ким хатагтай: манай хүү ямар байна?
Эмч инээмсэглэн: тэр одоо зүгээр ээ,бид түүнийг энгийн өрөө рүү шилжүүлнэ тэгээд эдгэрэхээр нь гаргаж болно оо
Бүгд инээмсэглэн тайвширсан мэт санаа алдах нь тэр.Эцэст нь Каи аврагдлаа шүү дээ.Хэрвээ тэр зүгээр биш байсан бол Ёнхи яах байсанаа мэдэхгүй байв.Ёнхигийн бараг л зогсох шахан одоо Химчаныг алах байсан биз.Тийм BAP тухай тэд одоо зүгээр тэд ч бас эмнэлэгт байгаа,тэд одоо ухаарч байгаа байх,зүгээр л Химчан тэднийг хүлээж байгаа.Хэн ч тэдний дараагийн үйл хөдлөлийг мэднэ гэхдээ Ёнхи огт санаа зовохгүй байгаа Астра Эксо хэн ч байсан.Магадгүй тэд завсарлага аван бүх хүнээс холдож магад.Зэло зүүн хөл гараа хугалж,Дэхён хөөрхөн толгойгоо хагалж үнэндээ тэр ухаан орж байгаа биз.Ёнжэ хавиргаа хугалан зовж байгаа бол Жонап баруун гараа хугалсан.Мэдээж хэрэг Ёонгук зодооноос шалбарж л үлдсэн.Secret-и хувьд гэвэл...тэдний эцэг эх уулзалдан тэднийг зүгээр болсоных нь дараа Солонгосоос явуулахаар шийдсэн.Тэдний эцэг эх бүгд бизнесмен хүмүүс болохоор тэдний гангстер охид тэдний нэр хүндийг унагаана гэж бодон явуулахаар болсон юм.Ёнхигийн найзууд зүгээр болон Нанаг хүлээж байгаа гэхдээ тэр одоо зүгээр болчихсон Бурхандаа баярлалаа.Эксо одоо бараг л зүгээр.Тэд хэтэрхий ядарсанаасаа болоод ухаан алдаж унан хэдэн минутын дараа л сэргэсэн.Одоо Ёнхи амьдралынхаа хамгийн аймшигтай байцаалттай тулгарч байна.
И ноён: тэгэхээр И Ёнхи ганг зүйлсийнхээ талаар хэл дээ
Ёнхи түүний хэлсэн үгэнд нь цочирдон аав руугаа айсаар сууж байлаа.
Ёнхи: ааваа... "чичирсээр бувтнах"
И ноён Ёнхи руу харан: тэгээд чи гангстеруудтай орооцолдсон уу? Жэмини? Гэж урам хугарсан бас ууралсан гунигтай өнгөөр асуулаа.
Ёнхи түүн рүү харан: тийм ээ ааваа уучлаарай "нулимс урсах"
И ноён санаа алдан: би чамд юу хийж өгөх хэрэгтэй вэ? Нэг сар гэрийн хорионд,чи хаашаа ч явахгүй зөвхөн гэр сургууль
Ким ноён ирэн: миний хүү та 2 хийсэн зүйлийнхээ муу талыг одоо хар,бэлтгэлтэй байгаарай,би та 2г хянах хүн явуулна
Ёнхи санаа алдан толгойн дохилоо.Өөр юу хийж чадна гэж,Ёнхигийн ганг амьдрал удаан хугацааны дараа ингээд дууслаа.
И хатагтай: эхлээд гэртээ хариад хувцасаа солиод ир чи амрах хэрэгтэй
Ёнхи хариу хэлэхгүй зүгээр л толгой дохин гэр лүүгээ явлаа.
Дараа шөнө нь Каи сэргэн хамгийн түрүүнд И болон Ким хатагтайг олж харлаа.
И хатагтай: бурхан минь чи сэрчихлээ "баярлах"
Каи: би хаана байна?
И хатагтай: чи эмнэлэгт байна,зодооныхоо дараа чи ухаан алдсан
Каи нүдээ цавчин: Ёнхи хаана байна?
Ээжүүд бие бие рүүгээ харан Ким хатагтай инээмсэглэн: чи түүнийг их санажээ,гэхдээ чиний эхнэр одоо гэртээ амарж байгаа тэр амрах эрхтэй тэр чиний төлөө үнэхээр их уйлсан шүү
Каи хөмсгөө өргөн: уйлсаан?
И хатагтай: чамайг энд ирсэнээс хойш уйлсан зогсох үгүйгээр,тэр чамд үнэхээр санаа зовсон
Битгий уйл Ёнхи
битгий уйл Ёнхи
Ёнхи Каи руу харан: Жунин Ким Жунин "тэврэх"
Каи Ёнхигийн гэнэтийн үйлдэлд өвдөн: аааввв өвдөж байна
Ёнхи: чамайг одоо ч амьд байгаад баяртай байна "нүүрэнд нь хүрэх"
Каи инээмсэглэн толгой дохин: Ёнхи
Ёнхи түүнийг харан дараагийн хэлэх үгийг нь хүлээж байхад Каи: БИ ЧАМД ХАЙРТАЙ
Каи Ёнхиг өөрт нь санаа зовсон гэхийн бодон инээмсэглэн: би гэр лүүгээ явж болохгүй юм уу?
И хатагтай: чи охиныг минь харна гэхээс догдолж байна уу? Гэхэд Каи инээмсэглэн толгой дохиллоо.
И хатагтай инээмсэглэн: тэр өглөө ирнэ ээ,харин чи сайн унтаж амар
Каи инээмсэглэн толгой дохиод: за ээжээ
Ёнхи Каин өрөөний хаалгийг удаанаар нээхэд зүрх нь догдлох бөгөөд хэрвээ тэр сэрсэн байвал яаж яриа эхлүүлэхээ мэдэхгүй байв.Ёнхи Каин тайван унтаж байхыг харан санаа алдан инээмсэглэн хажууд нь очин авчирсан хоолоо ширээн дээр тавилаа.
Гэнэт Каи: би чамайг хүлээж байлаа
Ёнхи яг урд нь суух түүнийг харан цочирдсоор: яа буцаад хэвт ээ гэхэд Каи огт хөдлөлгүй зөвхөн Ёнхиг ширтэн сууна.
Ёнхи хөмсгөө өргөн: яагаад хүний үг авахгүй байгаа юм?
Каи ёжтой инээн: чи намайг дагуул
Ёнхи санаа алдан: солиотой амьтан шүү,аливаа би оронд чинь ороход туслая гэж хэлээд гарнаас нь татахад Каи зөрүүлэн түүнийг татах нь тэр.
Ёнхи цочирдон том нүдэлсээр харан: яа "бувтнах"
Каи Ёнхи руу харан инээмсэглээд: миний чамд сүүлд хэсэн үгийг санаж байна уу? И Ёнхи
Ёнхи:....
Каи: миний чамд хэлсэн "БИ ЧАМД ХАЙРТАЙ " гэх үг үнэн байсан бас би одоо чамайг үнсэнэ гэж хэлээд Ёнхигийн уруул дээр үнсэх нь тэр.
Ёнхи: Жунин юу?
Каи Ёнхиг чанга гэгч нь тэврэн: чшшшшш,хэрвээ намайг хаяхаар болвол дараа нь хаяаарай одоо зүгээр намайг тэвэр гуйя "одоо ч тэвэрсээр"
Ёнхигийн зүрх үнэхээр хурдан бас чанга гэгч нь цохилон: хараад идсэн хайр гэж бодсоор нүдээ анин Каиг чанга тэврэх нь тэр.
Дараа нь Каи тэврэлтээ болин Ёнхи руу харан: би чамайг ямар их тэврэхийг хүссэнийг чи мэдэхгүй л дээ бас бид гангстерууд болж уулзахаас өмнө би чамайг Жэмини гэдгийг мэдэж байсан
Ёнхи рүү цочролд орон харсаар: юу?
Каи инээмсэглэн: би Secret-н өгсөн захиаг харсан юм аа тэгээд л чамайг хамгийн хүчтэй эмэгтэй гангстер Жэмини гэдгийг мэдсэн
Ёнхи үл итгэх харцаар харан: итгэж чадахгүй нь ээ
Каи инээн: би ч бас чамайг эв хавгүй хамгийн аймшигтай гангстер гэхэд итгэж чадахгүй нь ээ
Ёнхи түүн рүү харан: тэгээд чи мэдсэн үү?
Каи толгой дохин: тийм ээ гэхдээ BAP-н нэг залуу чамайг "хонгор минь " гэж дуудахад би түүний толгойг хагалахыг хүсэж байсан,би ямар их уурлаж хардаж байсаныг чи мэдэхгүй л дээ
Ёнхи түүн рүү харан: тэгээд чи хэзээнээс намайг хайрласан юм?
Каи: хэр удаан гэдгийг мэдэхгүй юм аа,би бүр чамайг бодон нойргүй хонодог байсан
Ёнхи инээн: чи хөгжилтэй юм аа Ким Жунин
Каи Ёнхи руу харахад Ёнхи нэг л удаа инээмсэглэхэд Каин зүрх цохилон: чи инээхээрээ үнэхээр хөөрхөн юм
Каи Ёнхигийн хацар улайхыг харан: бас улайхаараа гэхэд Ёнхи холдон доош харан зогслоо.Тэр одоо үнэхээр ичиж байв.
Каи: надад хайртай юу? Ёнхи
Ёнхи түүний нүд рүү харан: чи юу вэ? Чи найз охинтой шдээ
Каи Ёнхи руу харан хэсэг зуур зогсоод: миний бид хэрэлдсэн гэж хэлсэн оройг санаж байна уу? Тэр орой л бид салсан,тэр орой би чамд хайртайгаа ойлгосон юм
Ёнхи: юу? "үл итгэх"
Каи чам руу дөхөн: би чамд мэдрэмжээ хэлсэн шдээ,чи яагаад надтай ижилхэн мэдэрдэггүй юм?
Ёнхи:...
Каи: гуйя надад ч бас хайртай гэж хэл л дээ
Ёнхи түүний нүд рүү чин сэтгэлээсээ харна.Ёнхи ч бас үргэлж Каи шиг мэдрэмж мэдэрдэг.
ЗҮРХ ХУРДАН ЦОХИЛДОГ
БУХИМДДАГ
ЧИЧИРСЭН МЭДРЭМЖ
КАИГ ЗОДУУЛАХАД ГУНИГЛАЖ БАЙСАН
ИНЭЭМСЭГЛЭЛ НЬ ТҮҮНИЙГ ЗҮРХИЙГ ДОГДЛУУЛДАГ
ДУУ ХООЛОЙ НЬ ЁНХИГИЙН ӨДРИЙГ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ
Зөвхөн хүүхэд л Ёнхи ч бас түүнд хайртай гэдгийг мэддэггүй байх.
Каи: И Ёнхи гуйя би чамд хайртай
Ёнхи түүн рүү харан инээмсэглэн: БИ ЧАМД ХАЙРТАЙ "бувтнах"
Каи: юу?
Ёнхи нүдээ эргэлдүүлэн: би хэлсэн үгээ давтаж хэлэхгүй ээ
Каин нүд томрон Ёнхигийн гарыг атган: чи ч бас надад хайртай гэж хэлсэн үү?
Ёнхи: би давтаж хэлэхгүй ээ
Каи инээмсэглэн татан тэврээд: би ч бас чамд хайртай
Ёнхи Каиг эргүүлэн чанга тэврэн: энэ хайрлах мэдрэмж үү? Үнэхээр гайхалтай юм "бодох"
Ёнхи эмнэлэгээс гаран гэр лүүгээ явсаар: чи гэртээ ирнэ гэдэгтэй итгэлтэй байна уу? Бид эмнэлэгт 1 сар байх ёстой шдээ
Каи маш хурдан эдгэрэн 2 өдрийн дараа л эмнэлэгээс гарсан юм.
Каи толгой дохин: чи надтай байхад сарын турш бид гэртээ байх нь яагаад зүгээр биш гэж?
Ёнхи хэтэрхий дур булаам нөхрөө харан зогсоно.Каи Ёнхиг өөрт нь хайртай гэхийг сонссоноос хойш тэрээр үнэхээр жаргалтай байгаа.Тэр Ёнхид бол хэтэрхий дур булаам бас хайртай.Ёнхи нялуун бас чихэрлэг үйлдэл ашигладаггүй тэр зүгээр л Каин үйлдэл бүрт нүдээ эргэлдүүлэн ханддаг.Гэхдээ өөрчлөгддөггүй зүйл гэвэл Ёнхи Каид үнэхээр үнэхээр үнэхээр их хайртай.Бас Ёнхи Каитай байхдаа жаргалтай байдаг.Ёнхи гэртээ ирэн шууд л өрөөндөө орон амарч байв.Тэр яагаад гэдгийг мэдэхгүй зүгээр л өнгөрсөн хэдэн өдөр их дарамт мэдэрдэг байсан.Тэр яагаад ядраад байгаагаа ч мэдэхгүй.
Каи: чи зүгээр үү?
Ёнхи толгой дохин: би зүгээр ээ,эхлээд унт чи амрах хэрэгтэй
Каи толгой дохисон ч Ёнхигийн гарнаас татан: бид амрах хэрэгтэй гангстер охин минь
Ёнхи хөмсгөө өргөн: гангстер охин?
Каи инээн Ёнхиг тэврэн орон дээр хэвтлээ.
Ёнхи: яа гэж орилоход Каи зүгээр л инээн Ёнхиг улам чанга тэврэнэ.
Ёнхи: юу болсон юм?
Каи мөрөө хавчин: би чамд хайртай Ким Ёнхи
Ёнхи түүний хэлсэн үгийг сонсон царцах шиг боллоо.
Каи үүнийг анзааран инээмсэглээд: энийг хараарай,намайг би чамд хайртай гэж хэлэхээр сул дорой болж байгааг "тоглох"
Ёнхи гэнэт түүний цээж рүү цохиход Каи: ааааввв "ёолох" өвдөж байна гангстер охин минь
Ёнхи инээмсэглэн хацрыг нь чимхэн: гангстер залуу гангстер охинтой уулзвал ийм л юм болно доо "хэлээ гаргах" БИ Ч БАС ЧАМД ХАЙРТАЙ


--Gangster Boy & Gangster Girl-- "COMPLETE"Where stories live. Discover now