Хонгил дох өнөөх зүүдээ дахин зүүдлэх агаад би энэ удаа гартаа ямар нэг урт хурц ирмэгтэй зүйл барьсан байлаа...
Тэвчихийн аргагүй тийм их өвдөлтийг тэрнээс авна. Уйлах ч тэнхэлгүй болтлоо ядарч цөхөрсөн биенээс минь хөдлөх хэсэг ч үл харагдах ажээ. Тэрний миний биед шахсан тэр зүйл л намайг ингэж шаналгана. Нүдээ арай ядан нээн түүний зүг харвал тэр бас л инээж байлаа. Уур хүрэн гарт тааралдах бүхнийг аван түүн рүү нүүлгэхийг хүснэ. Гэхдээ бие минь бас л хөдөлсөнгүй. Хөдлөх ч үгүй бололтой. Кёнсүү гэх энэ хянагчид дэндүү их дургүй хүрч байлаа. Туршилтын шатандаа явж байгаа хачин утгагүй айдсын эсрэг эмээ миний судсанд шахсанд нь, энэ хачин газраа өчнөөн олон цагаар байлгаж сорилт мэтийн юм авах нь намайг ядрааж бас өвтгөж байна. Одоо л би гайхаж эхлэж байна. Би яагаад энэ хачин туршилтын лаборатори шиг газар байгаагаа бас яагаад энд ирснээсээ хойш огтхон ч яриагүйгээ. Уг нь би их ярьдаг төрлийн хүн юмсан. Олон зүйл бодох тусам толгой усаар дүүрч гавлан дотроо хөвөх мэт санагдан тархиар хатгуулж байлаа. Кёнсүү надад шинэ дусал залган түүнийгээ шалгах ба бараг гучин минут тутам миний зүрхний цохилтыг хэмжих самбар руу харна. Түүнчлэн өнөөх эм тариур өрсөн ширээнээс янз бүрийн тариа авчран дусланд минь шахах ажээ. Нилээд хэдэн цаг өнгөрсний дараа гараа хөдөлгөхтэйгээ болов. Хянагч зүрхний цохилт хэмжих самбар руу харж байснаа халааснаасаа дуу хураагуур гаргаж ирэн асаагаад:
- 47 дахь удаагийн "АЙДСЫН ЭСРЭГ ЭМ" -ийг турших туршилт бүтэлгүйтлээ. Туршилтанд орсон Ким Ирён -ы биеийн байдал 5 цагийн дараа сайжирснаар ахиц гарч байгаа нь ажиглагдав. гэж хэлчихээд унтраан дахин халаасандаа хийлээ. Би арай ядан уруулаа хөдөлгөн түүнээс юм асуух гэсэн боловч амнаас хоосон авиа гарахаас өөрөөр юу ч дуулдахгүй байв. Кёнсүү амаа ангалзуулах намайг харсан бололтой хажууд байх сандал дээр суув. Тэр над руу харсан ч үгүй дуслыг минь шинээр солин:
- Чи энэ өрөөнд дахиад 24 цаг орчим байна. Тэсдэг юм шүү! гэхэд нь хэлсэн үгнээс л өвдөх мөн ядрахыг мэдрэн шаналж байв. Гэвч түүний хүч өгөх мэт хэлсэн хоолойны өнгөнд нь зөөлрөн байлаа.
Би айдсын туршилтын дараа намайг юу хүлээж байгаа бол гэхээс эмээнэ. Кёнсүү гартаа дахин тариур барьсаар над руу ойртлоо. Сандарч байсан ч, айдастаа автан гараад гүймээр байсан ч надад захирагдахгүй биеэ огтхон ч хөдөлгөж чадахгүй нь. Дэмий л дотроо тэмцэлдсээр биеэ чангална. Тариур дахь шингэн ягаан өнгөтэй харагдаж байв. Хянагч өнөөх шингэнийг хүзүүнд минь тарьснаар миний шинэ зовлон эхлэх нь тэр. Амьсгалахад хүнд болж аль болох илүү агаар уушгиндаа авахын тулд түргэн түргэн амьсгалахаар хичээнэ. Гэсэн ч энэ бүтэхгүй байлаа. Амьсгалж чадахгүй байх нь дэндүү тарчлаантай байсан ба төд удалгүй нүд анилдан ухаан алдав.
Намайг сэрэхэд би анх сэрж байсан өрөөндөө байлаа. Нүдээ аажмаар удаан нээсэн шигээ биеэ хөдөлгөхөөр оролдоход огтхон ч хөдөлсөнгүй. Хэн нэгнийг дуудахыг хүсэж орилмоор байсан ч бас л дуу үл гаран ам хөдөлнө. Ийм байдалд орсон би тайван байсан нь хачирхалтай. Хэдэн цаг орчим хэвтсэнээ мэдэхгүй ч би нэрнээсээ өөр зүйл мэдэхгүй гэдгээ санасан юм. Хаалганы түгжээ онгойх чимээ өрөөгөөр нэг цуурайтахад арай ядан толгойгоо тэр зүг эргүүлэн харвал Кёнсүү тэргэнцэр түрсээр орж ирэн инээлээ. Тэр:
- Сайн уу? гэхэд би хий дэмий л түүн рүү ширтэнэ.
- Бие чинь хөдлөхгүй байгаа байх би туслая. гээд намайг тэврэн тэргэнцэр дээр суулгаад өрөөнөөс гарлаа. Урт цагаан хонгилын төгсгөл нь үл харагдана. Хаалга ч бас. Надаас гадна олон хүн байгаа байх гэсэн муу бодол толгойд орж ирнэ. Бид явсаар мөн л цав цагаан өрөөнд орж ирэн хаалгаа хаалаа. Өрөөнд ердөө л ор байв. Кёнсүү намайг орон дээр хэвтүүлэн гар хөл хүлэх хүлээсээр дөрвөн мөчийг минь хүллээ. Тэр ингэж яадаг байна аа? Би угаасаа л хөдөлж чадахгүй байгаа шүү дээ. Тэрний хийх үйлдэл бүрийг харц дагуулан харахыг хүссэн ч толгойгоо хөдөлгөх бүрд өвдөж байсан учир зүгээр л дээш харан хэвтэнэ. Кёнсүү гарт минь дусал залгаад халааснаасаа шар ногоон өнгийн шингэнтэй тариур гаргаж ирэн дусланд минь шахах зуураа:
- Энэ бол чиний шим тэжээлийг нөхөх зүйл. Хоол л гэсэн үг. Чи үүний ачаар амьдарч чадна. гэлээ.
Тэр сандал татан хажууд минь суугаад:
- Энэ газар бол Солонгосын Анхны Лаборатори Мэдрэлийн Судалгааны Төв. Энэ газар анх 1969 онд байгуулагдсанаар үйл ажиллагаа эхлэсэн. Газар доор байрладаг болохоор цонхгүй нарны гэрэл үл тусдаг. Энд тархи мэдрэлийн эмгэгтэй, онцгой өвчтэй хүмүүсийг асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр авчирдаг ба эмчилгээ хийдэг. Зарим тохиолдолд туршилт ч бас. Чи энд ирээд бараг хоёр долоо хонож байна. Чамайг энд ирэхээс өмнө дурсамжийг чинь арилгасан. Харин чи ирээд дөнгөж 7 хонож байхдаа нэрээ санаснаар дээд амжилт тогтоосон. Чи өөрөө хичээж бүх зүйлээ санах хэрэгтэй. Тэгж байж бид дараагийн ажилдаа орно.
Тэр хөдөлж ч чадахгүй байгаа надаас дэндүү их зүйл хүлээгээд байх шиг байна. Тэгээд ч би ядарч байна. Би зүгээр л нүдээ аниад унтахаар оролдлоо. "Нэг хонь, хоёр хонь, гурван хонь, дөрвөн хонь,..., арван есөн нас?"
Намайг огцом нүдээ нээхэд Кёнсүү гайхан надруу хараад ойртоход нь би хамаг хүчээ шавхсаар "А-рван ес-өн н-ас" гэж хэллээ. Би арван есөн настай байх нь ээ.
STAI LEGGENDO
//Хянагч// [ТҮР ЗОГССОН]
Fanfiction[[+16]] Галзуугийн эмнэлгийн царайлаг эмч, сэтгэцийн туршилт гарах зохиомж.