Ногоон тал, цэнхэр тэнгэр, улс гүрний хоорондын энх тайван байдал дэлхийг амар амгалан байгааг илтгэнэ. "Bravery" нутгын баатар Sven ба түүний зоригт эрсийн бэлтгэлийн уухай, сэлэм жадны чимээ хүмүүсийн хаант улс болох "Humans"-ын сүр хүчийг харуулна. Humans улсын усан портын хот буюу нийслэл "Rivery". Rivery хотын урд орших Цэнхэр далай (Blue Sea)-н давалгайн чимээ болон ахмад Kunkka-гийн хурц сэлэм Humans улсын далайн чанд аюулгүй байгааг илтгэнэ. Rivery хотоос урд зүг рүү явбал Humans нутгын эрхшээл болох "Hishorya castle". Цайзын захирагч Juggernaut болон түүний самурайнууд энэ цайзыг хамгаална. Hishorya цамхагаас зүүн тийш явбал "Place Sorcery" (Шидтэний цамхаг) Bravery хотыг холбосон наймааны зам буюу "Citizen Road" оршино. Энэ замаар энэ улсын бүхий л эдийн засаг шийдэгддэг. Place Sorcery гэдэг газар энэ улсын бүх шидтэнгүүд оршдог. Lina, Invoker, Keeper Of The Light гэх шидтэнггүд энэ цамхагийн хүндэт хүмүүс. Харин Rivery хотоос ирсэн цэргүүдтэй дайчин Anti-Mage энэхүү цамхагийг хамгаалдаг.
