SEVEN

7.2K 350 20
                                    

Ёнми эцэг эхтэйгээ У гэр бүлийн харш руу ирэх ажээ.Чанёол Бэкхёныг харсаныхаа дараа алга болж,тэдний эцэг эх ноён,хатагтай У нар руу яван,Ёнми ярилцаж чадах хэн нэгнийг хайн эргэн тойрноо харлаа.Тэрээр Дара,Санхён нарыг үүдээр орж ирэхийг харан,тэдний зүг очих гэхэд хэн нэгэн түүний гарнаас зууран авах нь тэр.

"Чи хаашаа явж байгаа юм эхнэр минь?" Энэ Сэүн байх ажээ.Ёнми өглөө болсон зүйлээс болоод түүний царай руу харж чадсангүй,энийг ч Сэүн мэдэж байлаа.Тэрээр Ёнминийг цэцэрлэг рүү дагуулан яваад,өөр рүүгээ харуулах нь тэр.

"Энэ өнөөдөр болсон зүйлээс болоод уу?" Ёнми хариулж чадсангүй.Оронд нь уруулаа хазангаа,газар ширтэж байв."Ёнминаа" Сэүн түүнийг дуудсан боловч харамсалтай нь ямар ч хариулт авсангүй."Уучлаарай,намайг уучлаач дээ" Ёнми цочирдож орхилоо.У Сэүн уучлалт гуйж байна гэж үү? "Зүгээр ээ,би одоо явж болох уу?" хэмээн Ёнми түүнээс асуулаа.Сэүн зүгээр л түүн рүү харах аж."Тэгээд чиний үнсэлт сайн байсан мөн чи миний анхны үнсэлтийг авсан шүү" Сэүн хэллээ.

"Чи намайг тэнэг гэж бодоо юу? шөнө бүр охин шаадаг хүн охин үнссэн л байгаа"

"Чи намайг янхан үнсдэг гэж бодож байгаа юм уу?" хэмээн Сэүн түүнээс асуулаа."Би мэдэхгүй ээ бас ярихаа боль.Би явлаа" Сэүн дахин түүнийг зогсоох нь тэр.

"Чи өнөө орой үзэсгэлэнтэй харагдаж байна" Ёнми Сэүний хэлсэн үгэнд улайж орхилоо."Амаа тат.Би явлаа,битгий намайг зогсоогоод бай"

"Бид хамтдаа байж,зочидтой мэндлэх ёстой" Сэүн Ёнмигийн бэлхүүсээр тэврээд дотогш яван орлоо.Тэдний анхны уулзсан хүмүүс Эксо байв.

"Вуа цэцэрлэгт зарим нэг хосуудад цаг байсан юм уу?" хэмээн Лухан хосуудаар тоглох ажээ.Ёнми хариулалгүй,өөр тийшээ харлаа.Сэүн тэдэн рүү инээмсэглэнэ. "Ёнминаа,яагаад би чамд ирээдүйн нөхөр чинь чамд төгс гэж хэлсэнийг харав уу?" Чанёол түүнээс асуулаа.

"Тийм ээ,маш их баярлалаа" Ёнми ёжтой гэгч нь хариулан,хүн бүр түүн рүү инээж байв.

Ёнми,Сэүн зочидтой мэндлэн эргэн тойрноор алхан,Ёнми ядарч байв.Тэрээр Сэүнийг орхин,юм уухаар ширээ рүү алхлаа.Томчуудад оргилуун дарс,хүүхдэд жүржийн жүүс бэлдэн тавьжээ.Ёнми аягатай жүүс аван уулаа.

"Хөөе" Ёнми энэхүү хоолойг сонсон,баруун тийшээгээ харлаа.Сэүний насны хүү нүүрэндээ инээмсэглэл тодруулан зогсох ажээ.Ёнми түүнийг хэн гэдгийг мэдэхгүй зүгээр л түүнийг ширтэж байв."Аан,уучлаарай.Намайг Ан Жэхён гэдэг,Сэүний үеэл.Чамтай танилцсандаа таатай байна.Чи Сэүний хайр татам сүйт бүсгүй нь байх" Жэхён өөрийгөө танилцууллаа."Намайг Пак Ёнми гэдэг" хэмээн Ёнми хэлээд гараа сунгав.Тэд гар барин,ярилцаж,нэгнээ илүү таниж эхэллээ.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now