TWENTY FOUR

4.6K 198 29
                                    

"Убба,уучлаарай.Надаас болоод та ч бас дээрхлүүлж байна" Ёнми хэлэн,тэнгэр рүү харах ажээ.Тэд эхний хичээлээ таслаад дээвэр дээр сууж байгаа нь энэ юм.

"Зүгээр ээ,чи ганцаараа дээрхлүүлсэнээс дээр" хэмээн Тэхён хэлэн,мөрөн дээр нь гараа тавилаа.

"Би таныг сонсох хэрэгтэй байсан юм" Ёнми бувтнах ажээ.

"Юу?" Тэхён Ёнминий хэлсэнийг сонсолгүй,асуулаа.

"Би тэр шөнө Сэүн намайг хүчиндсэн гэдгийг эцэг эхдээ хэлэх хэрэгтэй байсан юм.Одоо хэлсэн ч Сэүн эцэг эхэд маань үзүүлж чадах зураг байгаа гэтэл надад түүнийг эсрэг ашиглах зүйл байхгүй"

"Ямар эцэг эх охиндоо итгэхгүй байх юм?" Тэхён асуулаа.

"Манай эцэг эхэд харилцаа хамаагүй тэдэнд зөвхөн бизнес нь л хамаатай.Сэүн надаас салахаас өөр энэ гэрлэлтийг цуцлах арга байхгүй.Гэхдээ тэр надаас салахгүй,намайг зовохыг харах дуртай"

"Тэр садист юм уу?" Тэхён асуух ажээ.

"Тэр садист бишээ зүгээр л өшөөгөө авч байгаа юм.Би ямар ч өрөвдөлтэй амьдралтай юм бэ дээ" Ёнми ийнхүү хэлээд үргэжлүүлэн "Анги руугаа явцгаая.Надад ээж аавд харуулах дүн хэрэгтэй" Ёнми нэмэн хэлээд бослоо.

"Ёнми,чи зүгээр үү? чи хэзээд уйлах гэж байгаа юм шиг харагдаад байна"

"Би зүгээр ээ,анги руугаа явцгаая" Ёнми ийнхүү хэлээд Тэхён руу нуруугаа харуулах нь тэр.

"Хичээлээ таслацгаая" Тэхён хэлэх ажээ.

"Юу? надад сайн дүн хэрэгтэй болохоор чадахгүй" хэмээн хэлээд эргэлээ.

"Сэүнтэй хичээл таславал зүгээр.Надтай болохоор зөвшөөрөхгүй юм уу?" хэмээн Тэхёныг хэлэхэд Ёнми эргэж харан,түүний хэлсэн зүйлд итгэсэнгүй."Юу? үгүй ээ,тийм биш ээ.Би зүгээр л өмнөх шигээ сурмаар байна.Тэгвэл би Сэүнээс өшөөгөө авч чадна.Бас убба надад таны тусламж хэрэгтэй байна" хэмээн Ёнми хэлээд хөл рүүгээ харлаа.

"За тэгвэл сургуулийн дараах болзвол ямар байна?" Тэхён түүнээс асуух ажээ.

"Б.болзоо?" Ёнми ээрэн хэллээ.

"Тийм ээ,болзоо" Тэхён түүний царай руу харсаар хэлэв.

"Хүмүүс аль хэдийн биднийг дээрхлэж байгаа.Бид хамтдаа гарах хэрэгтэй гэж бодохгүй байна"

"Бид хоёулаа байхгүй ээ.Жэвон хён,Жэхён хён,Сэжүн хён,Санхён хён бас Дара нүүна ч байна"

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now