ONE

21.5K 543 52
                                    

-Зохиогчийн талаас-

"Яа Ёнми бос.Сургуульдаа явах цаг болчихлоо" Чанёол дүүгээ дуудав.Үргэлж байдаг шигээ Ёнми ямар ч хариу өгөхгүй,бэлэн боллоо.Тэрээр хөлөө чисээр,угаалгийн өрөө рүү явж байв.Хэвийн дэглэмээрээ эхлээд шүдээ угаан,дараа нь нүүрээ угаагаад эцэст нь усанд орно.Усанд орж дууссаны дараа өрөө рүүгээ очин хувцаслалаа.Ёнми дээгүүрээ нимгэн цамц,хүрэм өмсөж доогуураа богино банзал өмсөв.

Ёнми охин гэхэд Чанёол шиг өндөр.Үнэхээр өндөр,бэлхүүсээр нь татах урт бор үстэй.Мөн тэрээр сагсан бөмбөг тоглодог болохоор өөртөө таарсан abs-тэй мөн долгио татсан биетэй.Охин болгон түүн шиг болохыг хүсэх бол хөвгүүд нь түүнд шүлсээ гоожуулдаг юм.Ёнми хөвгүүд түүнийг хүсдэг гэдгийг мэднэ.Гэхдээ тэр энэ давуу талыг ашигладаггүй байлаа.Эрт орой хэзээ нэгэн цагт тэр хүчээр гэрлэх болохоор найз залуутай болох нь хэрэггүй зүйл гэдгийг тэр мэддэг юм.

Гэхдээ түүний сайн найз Тэхёны мэддэг цорын ганц нууц бол Ёнми У Сэүнийг сонирхдог.Сэүн үргэлж Чанёолтой уулзахаар гэрт нь ирдэг ч тэд хэзээ ч энгийн харилцан яриатай байгаагүй.Сэүн бол playboy гэдгийг Ёнми мэднэ бас энэ тухайд тэр үргэлж л гунигладаг.

"Өглөөний мэнд ээжээ,өглөөний мэнд ааваа" хэмээн Ёнми ямар ч нүүрний хувиралгүй эцэг эхтэйгээ мэндэллээ.Түүний эцэг эх нь санаа алдан "Хонгор минь хичээл нь ямар байна?" ээж нь Ёнмигийн аав болоод Чанёол руу харсаныхаа дараа асуулаа. "Зүгээр ээ" Ёнми хариулав.

"Ёнми ангид чинь ямар нэгэн бэрхшээлтэй зүйл байна уу? магадгүй Сэүн эсвэл Каи чамд туслаж чадах байх" Чанёол түүнээс урт хариулт хүлээн асуулаа. "Үгүй ээ" хэмээн Ёнми хариулав.Гурван хүн санаа алдлаа.

"Явцгаая Ёнми.Бид хоцрох нь" Чанёол хэлээд Ёнми араас нь алхлаа.

"Ёнми,яагаад чи над шиг их ярьдаггүй юм?" Чанёол түүнээс асуув."Би их ярихыг хүсдэггүй" Ёнми хариулав.Энэ Ёнмигийн сэрсэнийхээ дараа хэлсэн хамгийн урт өгүүлбэр байлаа.Тэр Тэхёнтэй уулзахад л амнаас нь урт өгүүлбэр гарна.Ёнми зөвхөн Тэхёны эргэн тойронд байхдаа л зөвхөн чалчаа болдог юм.Тэхёны найзууд Виннер байсан ч хамаагүй.

Тэд сургууль руугаа явах замдаа Чанёол ярин,инээж байлаа."Убба,би одоо явлаа" хэмээн Ёнми хэлээд Чанёолын хацар дээр үнсээд анги руугаа явлаа.Чанёол санаа алдан,үргэлж Эксогийхонтой уулздаг газар болох шүүгээ рүүгээ явав.

"Юу болсон юм? дахиад л Ёнми асуудал уу?" Бэкхён түүнээс асуув."Тийм ээ,тэр охинд юу болоод байгааг би мэдэхгүй байна" хэмээн Чанёол хэлээд Ёнмигийн тухай ярьж байв.Тэд бүгд л Чанёолыг Ёнмид маш их хайртай гэдгийг мэднэ тийм болохоор тэд хэзээ ч түүнд хуруугаа ч хүргэж зүрхлэдэггүй юм.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now